Гал гарахад ямар 3 нөхцөл зайлшгүй хэрэгтэй вэ?
Шатах бодис, хүчилтөрөгч, дулаан (галын гурвалжин).
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль ямар зорилготой вэ?
Ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах
Зөвшөөрөл авч хийгдэг хэдэн ажил байдаг вэ?
Өндөрт ажиллах
Гагнуур, халуун ажил
Хязгаарлагдмал орчинд ажиллах
Анхааруулах тэмдэг ямар өнгөтэй вэ?
Шар
Анхан шатны зааварчилгаа хэн өгөх вэ?
Тухайн ажлын байрыг ажлын байран дахь хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө.
Гал унтраагуур дээрх даралтын заагч (манометр) ямар өнгөтэй байвал хэвийн гэж үздэг вэ?
Хөдөлмөрийн харилцаанд “талууд” гэж хэнийг хэлэх вэ?
Ажилтан ба ажил олгогч
Согтуурах, мансуурахаас зайлсхий
Согтууруулах ундаа болон сэтгэцэд нөлөөлөх эм, бодис хэрэглэх нь таны хариу үйлдэл үзүүлэх чадварт нөлөөлж аюулгүй жолоодох чадварыг бууруулдаг .
Уусан л бол бүү жолоо барь!
Эрсдэл гэж юу вэ?
Аюул тохиолдож хохирол учруулах магадлал
Урьдчилсан зааварчилгааг хэн өгөх вэ?
ХАБЭА-н инженер өгнө.
Гал гарсан үед хаалгыг яагаад хааж явах ёстой вэ?
Товчоор: галын тархалтыг хязгаарлахын тулд хаалгыг хаадаг
Туршилтын хугацаа ихэвчлэн хэдэн сар хүртэл байна вэ?
3 сар
Амь насаа хамгаалах 12 амлалтанд замын хөдөлгөөний хэдэн дүрэм байдаг вэ?
Хамтын хамгаалах хэрэгсэл
гэж үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс хоёр ба түүнээс дээш тооны ажилтныг нэгэн зэрэг хамгаалах зориулалт бүхий хэрэгслийг
Химийн бодис Асгаралт гарахад юу хамгийн түрүүнд хийгдэх ёстой вэ?
Аюулгүй байдлыг хангах /хүмүүсийг холдуулах/
Ямар төрлийн галыг усаар унтрааж болдоггүй вэ?
Цахилгааны болон шатах шингэний галыг усаар унтрааж болохгүй
Хөдөлмөрийн тухай хууль хамгийн сүүлд хэдэн онд шинэчлэгдсэн бэ?
2021 оны 07 сарын 02 өдөр
Энэ хуулийг 2022 оны 1сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Амь насаа хамгаалах 12дүрэм хэдэн онд амлалт болсон вэ?
2016 | Амь насаа хамгаалах 12 дүрэм
2022 | Амь насаа хамгаалах 12 амлалтууд
Lockout/Tagout (LOTO) ямар зорилготой вэ?
Тоног төхөөрөмжийг санамсаргүй асаахаас хамгаалах
Химийн бодис хэдэн төлөвт оршдог вэ?
Галын хорыг хэд ангилдаг вэ?
Галын хор (гал унтраагуур)-ыг ихэвчлэн доторх бодис, зориулалтаар нь 5 үндсэн төрөлд ангилдаг:
Усан галын хор – хатуу шатамхай материал (мод, цаас гэх мэт)
Хөөсөрхөг галын хор – шингэн шатамхай бодис (шатах тос, бензин)
Нунтаг галын хор – олон төрлийн галд (хатуу, шингэн, хий)
Нүүрсхүчлийн хий (CO₂) галын хор – цахилгаан тоног төхөөрөмж, шингэн шатамхай бодис
Хийт (clean agent) галын хор – нарийн тоног төхөөрөмж, сервер, лаборатори зэрэгт
ХАБЭА-г хангах үндсэн үүргийг хэн хүлээх вэ?
Ажил олгогч
Амь насаа хамгаалах 12 амлалтыг нэрлэх
Агаар дахь хүчилтөрөгчийн түвшин 18% бол ямар эрсдэл үүсэх вэ?
Ажлын чадвар буурч, толгой эргэх
Химийн бодис хүний биед хэдэн хэлбэрээр нэвтэрч болох вэ?