Улс төрийн намын "дэмжигч" гэж хэнийг хэлэх вэ?
Дэмжигч нь намын үзэл суртлыг зөвшөөрч сонгуулийн үед намын мөрийн хөтөлбөрийн төлөө саналаа өгдөг чөлөөт иргэд бөгөөд нам доторх бүлгүүд болон зохион байгуулалтаас гадна байдаг.
Хэрэв иргэний нийгэм нь Гегелийн хэлснээр "төрөөс үл хамаарах" орон зай юм бол, төрөөс түүнийг бодлогоор зохицуулж, төлөвшүүлэх нь онолын хувьд ямар зөрчилд хүргэж байна вэ?
Төрөөс хэт их оролцох нь иргэний нийгмийн бие даасан, хараат бус байдлыг алдагдуулах эрсдэлтэй .Сурах бичигт үүнийг төр, иргэний нийгмийн түншлэл гэж үзсэн бөгөөд үүний үр дүнд л жирийн иргэн сайхан амьдардаг нийгэм бий болно гэж тайлбарласан.
Дэлхийн улс орнуудад ашиглагддаг сонгуулийн тогтолцооны хоёр үндсэн арга болон тэдгээрийг хослуулсан хэлбэрийг юу гэж нэрлэдэг вэ?
Мажоритари, пропорциональ, холимог тогтолцоо
"Сонирхлын бүлэг" гэж юу вэ?
Сонирхлын бүлэг гэдэг нь хувийн эрх ашгийн төлөө бус, бүлгийн буюу нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэх зорилгоор иргэдээс сайн дураар үүсгэн байгуулсан байгууллага, хөдөлгөөн юм.
Намын гарал үүсэл хэзээ хаанаас эхлэлтэй вэ?Дэлгэрэнгүй тайлбарлана уу.
-Түүхэн үүднээс намын үүслийг ХVll зууны сүүл ХVlll зууны эхэн үед хамааруулдаг.Энэ үед Баруун Европ, АНУ-д засаглалын шинэ харилцаа бүхий улс төрийн систем үүсэж эхэлсэн түүхтэй.Иймд улс төрийн намын үүсэл нь Франц, Английн хувьсгалууд, АНУ-ыг байгуулах тэмцэл хөдөлгөөнтэй холбогддог.
Сурах бичгийн кэйс дээр 18 нас хүрсэн И.Жаргалсайханыг Шведийн шүүхийн шийдвэрээр албадан гаргах болсныг эсэргүүцэж 1000 гаруй сурагч хичээл хаяж, жагсаал хийсэн. Хэрэв энэ үйл явдал яг Монгол улсад болсон бол, иргэд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж жагсах нь иргэний нийгмийн төрийг хянах, хариуцлага хүлээлгэх чиг үүрэгт нийцэх үү? Эсвэл хууль дээдлэх зарчмыг зөрчих үү?
Нийцнэ.Нийгмийн хүрээнд иргэд ашиг сонирхлоо илэрхийлсэн эвсэл холбоо, сонирхлын бүлгүүдийг бий болгож, тэдний үйл ажиллагааны чөлөөт байдлыг эрх зүйн хувьд баталгаажуулсан байна гэсэн тул иргэд үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Үүнээс гадна хуулийн хүрээнд үүрэг хариуцлагыг нь адил тэгш эдлүүлнэ гэсэн тул жагсаал нь хуулийн хүрээнд байх ёстой.
Пропорциональ тогтолцооны үед суудлыг хэрхэн хуваарилдаг вэ?
Намын нэрээр санал хурааж, авсан саналд нь хувь тэнцүүлж суудал хуваарилдаг.
Д.Истоны загвараар улс төрийн системийн "оролт" ба "гаралт" нь юунаас бүрддэг вэ?
Улс төрийн системийн "оролт" нь олон түмний шаардлага ба дэмжлэгээс бүрддэг бол "гаралт" нь төрийн зүгээс гаргаж буй шийдвэр, үйлдэл (хууль тогтоомж, бодлого гэх мэт)-ээс бүрддэг.
Улс төрийн нам хууль зөрчсөн тохиолдолд ямар хариуцлагууд хүлээлгэж болох вэ?
-Улс төрийн намд хүлээлгэх хариуцлагад: Төрийн санхүүжилтыг багасгах, хасах Мөнгөн торгууль буюу захиргааны арга хэмжээ авах Эрүүгийн хариуцлага хүлээлгэх /хууль зөрчсөн тохиолдолд/ Улс төрийн хариуцлага хүлээлгэх Улс төрийн сонгуульд оролцох эрхийг хязгаарлах, Улс төрийн намыг татан буулгах зэрэг болно.
1951 оноос бүх нийтийн, тэгш, шууд болон санал нууцаар хураах зарчмын үндсэн дээр сонгууль явуулсан гэсэн мөртлөө, яг ард нь ардчилсан шинжийг агуулаагүй гэж бичсэн байдаг. Ардчилсан сонгуулийн үндсэн дөрвөн зарчмыг хангасан мөртлөө яагаад энэ сонгуулийг ардчилсан бус гэж үзсэн бэ?
Сонгогчдод сонголт хийх өөр боломж байгаагүй. Сонгуульд албан ёсоор дээрээс санал болгосон ганцхан нэр дэвшигч байсан ба өөр санал өгөх хувилбар байгаагүй учир энэ нь сонгуулийн тулгуур ойлголт болох Сонгууль гэдэг нь хоёр ба түүнээс дээш тооны нэр дэвшигчээс тэгш эрхтэйгээр сонголтоо өөрийн биеэр чөлөөтэй хийж, үр дүн нь шууд гардаг улс төрийн сонголт юм гэсэн ойлголттой нийцээгүй.
Ардчилсан нийгэмд хэвлэл мэдээлэл нь түгээмэл ямар дөрвөн үндсэн үүргийг гүйцэтгэдэг вэ?
1. Мэдээлэл олгох 2. Иргэдэд өөрийн гэсэн санаа бодол төлөвшүүлэхэд оролцон туслах 3. Хяналт шалгалт, шүүмжлэл өрнүүлэх 4. Цэнгээн баясах, боловсрол олгох
"Лоббизм" гэж юуг хэлэх вэ?
Онцгой ашиг сонирхлоо хэрэгжүүлэх зорилгоор төрийн байгууллагуудад сонирхлын бүлгүүд зорилго, чиглэл бүхий нөлөө үзүүлэхийг "Лоббизм" гэж нэрлэдэг.
Гишүүд,дэмжигчдийн улс төрийн намд оруулдаг хувь нэмрийг дарааллаар нь нэрлэнэ үү.
1.Намаа дэмжүүлэхийн тулд иргэдийг зохион байгуулалтад оруулах 2.Иргэдийн улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх 3.Намыг ирээдүйд манлайлах удирдагчдыг бэлтгэх,сонгох 4.Төрийн бодлого бодовсруулах 5.Сонгогдсоны дараа иргэдийг төлөөлж хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх 6.Гишүүнчлэлийг татвар төлөх
Иргэн Бат сонгууль болохоос 3 хоногийн өмнө хотод сувилалд хэвтэж эмчлүүлэхээр ирсэн гэжээ.Хэрэв тэрээр эмнэлэгт хэвтсэний улмаас саналаа өгч чадаагүй бол ардчилсан сонгуулийн бүх нийтээр оролцох зарчим зөрчигдөж байна уу?үгүй юу? Эрх зүйн үүднээс иргэн Бат нь санал өгөх эрх зүйн чадамжтай иргэн мөн үү?
Иргэн Бат нь сэтгэцийн өвчтэй биш, шүүхээр эрхээ хасуулаагүй тул эрх зүйн чадамжтай иргэн мөн. Түүний санал өгөх боломж хязгаарлагдсан нь төрөөс санал авах техникийн зохион байгуулалтыг дутуу хийснээс болсон байх боломжтой ч сурах бичигт санхүүгийн чадвар, үзэл бодлоос үл шалтгаалан бүгд оролдог байх гэсэн тул заавал өгөх хэрэгтэй.
Мажоритар тогтолцоо нь Засгийн газрыг илүү тогтвортой байлгахад хэрхэн нөлөөлдөг вэ?
Өрсөлдөгчөөсөө олон санал авсан улс төрийн намд дангаараа Засгийн газар байгуулах боломжийг түлхүү олгодог учраас энэ нь Засгийн газрыг илүү тогтвортой байлгахад нөлөөлдөг.
А.Алмондын ангилснаар сонирхлын бүлгийн хэв шинжүүд юу вэ?
А.Алмонд сонирхлын бүлгийг дараах 4 хэв шинжид ангилжээ: 1 Аномик: Тодорхой зохион байгуулалтгүй (бослого, үймээн). 2 Эвсэл холбооны (associational): Тодорхой зорилго, чиглэл бүхий зохион байгуулалттай. 3 Эвсэл холбооны бус (non associational): Яс үндэс, шашин, нас, хүйс зэрэг нийтлэгээрээ нэгдсэн зохион байгуулалтгүй бүлэг. 4 Байгууллагажсан (institutional): Арми, сүм хийд гэх мэт байгууллагын шууд удирдлага дор байдаг бүлэг.
Улс төрийн намын нийгэмд гүйцэтгэх үндсэн 5 үүргийг нэрлэж тайлбарлана уу.
Улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх - Улс орноо хөгжүүлэх бодлогыг боловсруулан сонгуульд өрсөлдөж ялалт байгуулан түүнийгээ хэрэгжүүлэх. Улс төрчдийг бэлтгэж, чадавхжуулан нэр дэвшүүлэх - Улс орныхоо хөгжлийн төлөө санаа тавьж зүтгэн хөдөлмөрлөдөг, үнэнч шударга, чадварлаг, нийтийн эрх ашгийг дээдэлсэн улс төрчдийг бэлтгэх, нэр дэвшүүлэх Бодлогын хэрэгжилтээ тайлагнах, хариуцлага хүлээх - Хэрэгжүүлсэн бодлогоо олон нийтийн өмнө тайлагнаж, алдаа гаргасан бол хариуцлага хүлээж чаддаг байх. Намын дотоод ардчиллыг хангах - Намын дотоод бүх үйл ажиллагаа ардчилсан зарчмаар явагддаг байх Иргэдийн оролцоог хангах - Намын болон улс орны талаарх асуудлыг шийдэхэд иргэдийн оролцох боломжийг хангах зэрэг болно.
Өмнө нь эзэн хааныг цөөнхийн хүрээнд буюу алтан ургийн язгууртнуудаас л сонгож тэдэнд хадгалагдаж байсан.Харин өнөөдөр Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжиж, сонгогдох эрх нь иргэн бүрд нээлттэй, тэгш байх ёстой ардчилсан нийгэмд яагаад Ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд шалгуур тавьдаг вэ? Энэхүү шалгуур нь ардчилсан сонгуулийн бүх нийтээр оролцох тэгш эрхийн зарчмыг зөрчиж байна уу, үгүй юу? гэдгийг улс төрийн сонгуулийн эрхийн шалгуурын дагуу дэлгэрэнгүй тайлбарлаарай.
Энэхүү шалгуур нь ардчилсан сонгуулийн бүх нийтээр оролцох тэгш эрхийн зарчмыг зөрчиж байна уу, үгүй юу? гэдгийг улс төрийн сонгуулийн эрхийн шалгуурын дагуу дэлгэрэнгүй тайлбарлаарай.
Мажоритари тогтолцооны үед сонгогчдын саналд ямар сөрөг үр дагавар гардаг вэ?
Мөн пропорциональ тогтолцооны үед парламент бүрэлдэхэд ямар хүндрэл үүсэж болох вэ?•Хариулт: Мажоритари тогтолцооны үед сонгогчдын санал үлэмж хэмжээгээр "гээгддэг". Сонгогдож чадаагүй нэр дэвшигчдийн төлөө саналаа өгсөн иргэд төлөөлөлгүй хоцордог. Пропорциональ тогтолцооны үед парламентад хэт олон нам төлөөлөгдөх магадлалтай байдаг нь эцэстээ нэгдсэн шийдвэр, зөвшилцөлд хүрэхэд бэрхшээлтэй болгодог.
"Сонирхлын артикуляци", "агрегаци", "интеграци" гэсэн ойлголтуудыг улс төрийн системийн үйл ажиллагаатай холбон тайлбарлана уу?
Эдгээр нь сонирхлын бүлгийн үйл ажиллагааны дараалал ба чиг үүрэг юм: Артикуляци (илрүүлэх): Нийгэм дэх олон бүлгийн сонирхлыг илрүүлэн гаргах. Агрегаци (нэгтгэх): Явцуу олон шаардлагыг цэгцлэн, нэгтгэн боловсруулах. Интеграци (нэгтгэх/уялдуулах): Бүлгийн гишүүдийн сонирхлыг нэг үзүүрт чиглүүлэх буюу эв нэгдлийг хангах. Энэхүү дарааллаар дамжин сонирхлын бүлэг нь өөрийн хүсэл зорилгыг улс төрийн шийдвэр болгон тусгуулдаг.