Нийгмийн асуудлын элементийг нэрлэнэ үү
Объектив болон субъектив
Social pathology болон social disorganization гэх ойлголтуудаар нийгмийн асуудлыг тайлбарладаг ямар онолын хандлага байдаг вэ?
Бүтэц чиг үүрэг
Объектив бодит байдал гэж юу вэ?
оршин буй нийгмийн нөхцөл
Нийгмийн асуудлыг зөвхөн хувь хүнтэй холбон тайлбарлах нь яагаад буруу вэ?
Нийгмийн бүтэц, эдийн засаг, институцийн нөлөөг орхигдуулдаг
Зөрчилдөөний онолын гол төлөөлөгчид хэн бэ?
Маркс, Дарендорф
Нийгмийн асуудал нь олон янзын хэлбэртэй байж болох боловч, ямар ч асуудал объктив болон субъектив талтай гэж ямар судлаачид үзсэн бэ?
Линда нарын судлаачид
Хувь хүний бэрхшээл олон түмний асуудал болж шилжих үзэгдлийг жишээгээр тайлбарлана уу?
Өөрийн жишээ
Спенсер, Дюрхэйм (Emile Durkheim), Парсонс, Мертон нарын бүтээлд суурилан хөгжсөн онолын хандлагыг нэрлэнэ үү?
Бүтэц чиг үүрэг
Эсрэгцсэн сонирхлууд нь хоёр зөрчилдөгч бүлгүүдэд хүмүүсийг хуваадаг. Ингэснээр нийгмийн асуудал үүсдэг. Дээрх үзэл нь ямар онолын үзэл санаа вэ?
Зөрчилдөөний онол
Та азтай байлаа. Үндсэн 3 өнгийг нэрлэнэ үү
улаан, шар, хөх
Судлаач Винсентийн тодорхойлсон нийгмийн асуудлын 4 үндсэн элементийг нэрлэнэ үү.
1. Хувь хүн нийгэмд бодит, оюун санааны хор хөнөөл учруулна
2. Үнэт зүйл, стандартыг зөрчдөг
3. Тодорхой цаг хугацааны хувьд оршдог
4. Олон шийдлүүдийг бий болгодог
Социологийн шинжлэх ухаан үүсэхэд нөлөөлсөн гурван гол хүчин зүйлс юу вэ?
1. Аж үйлдвэрийн хувьсгал
2. Капитализмын өсөлт
3. Социолизмын үүсэл
Марксист зөрчилдөөний хандлагын гол үзэл баримтлалыг хэлнэ үү?
Нийгмийн өмч хөрөнгөтэй хэсэг нь өөрсдийн ашиг сонирхлын төлөө нийгмийн үр дагаврыг тооцолгүйгээр шийдвэрүүд гаргана. Жишээ нь, том корпорацууд хөгжил буурай орнуудад гологдол бүтээгдэхүүн, эрүүл мэндийн эм, эмэн бүтээгдэхүүн, чанар муудсан хүнс зэргийг зарж борлуулах
Хүний зан үйлд агуулагдаж буй ойлголтууд, утга санаануудын нийгэмд үзүүлэх нөлөө болон үр дагаврыг судалдаг ямар онолын хандлага байдаг вэ?
Харилцан үйлдэл
Марксист бус зөрчилдөөний хандлагын үзэл баримтлалыг тайлбарлана уу?
Нийгэмд байгаа үнэт зүйлсийн ялгаатай байдлаас нийгмийн асуудал үүсэх боломжтой. Жнь: гей хүмүүс
Миллсийн социологийн төсөөлөхүй гэж юу вэ?
нэг талаас өөрсдийн хувийн амьдрал, нөгөө талаас бидний амьдарч буй нийгэм түүхийн нөхцөл байдал, түүнд болж буй үйл явдлын дундах хэлхээ холбоог харах чадамж
Нийгмийн асуудал соёлын зөрчлийн үзэгдэл болохыг өөрийн жишээгээр тайлбарлана уу?
хэм хэмжээ /зан үйлийн дүрмүүд, итгэл үнэмшил
Нийгмийн асуудал олон хүнээр зөвшөөрөгдөхөөс илүүтэй, түүний талаарх утга санаа болон ойлголт өөрчлөгдөх нь илүү чухал зүйл гэж ямар онол үздэг вэ?
Харилцан үйлдэл
анхдагч гажуудал-хөвгүүд архи, тамхи хэрэглэх-бусад хүмүүс хүмүүжилгүй буруу зан чанартай хүүхдүүд, хоёрдогч- аажмаар буруу зан үйлтэн гэдэгтэй итгэлтэй болно
социалист нийгэм
Бэлгэ тэмдэгжсэн харилцан үйлдлийн нэрт төлөөлөгч Блюмер нийгмийн асуудлыг хэд хэдэн үе шатаар хөгждөг болохыг тайлбарласан. Үүнийг жишээгээр тайлбарлана уу?
Нийгмийн асуудлыг нийгмийн бүлгүүд анзаарах /Жнь: Согтуугаар машин жолоодох нь ихэссэн/
2. Институцийн хэмжээнд хүлээн зөвшөөрөх
3. Нийгмийн асуудлын хүрээнд бүлгүүдийн идэвхжилт, хөдөлгөөн явагдана /нутгийн эмэгтэйчүүдийн бүлгүүд согтуугаар машин жолоодохын эсрэг хөдөлгөөн өрнүүлж шаардлага тавина.
Хүмүүн капиталын үндсэн үзэл санааг тайлбарлана уу?
нийгмийн бүх оршин суугчид эсвэл гишүүдийн олж авсан ашигтай чадвар
Та азтай байлаа. Дараах асуултад хариулаад +5 оноо аваарай. Олон улсын Нийгмийн ажилтны өдрийг хэзээ тэмдэглэдэг вэ?
Жил бүрийн гуравдугаар сарын 3 дахь долоо хоногт
Нийгмийн асуудал соёлын зөрчлийн үзэгдэл үү, нийгмийн бүтцийн доголдлын үр дагавар уу?
өөрийн хариулт
Америкийн социологийн түүхэнд нийгмийн асуудлыг тайлбарлах ямар чиг хандлагууд байсан бэ?
функционалист хандлага, үнэт зүйлсийн зөрчлийн хандлага