Таван лааны хоёрыг унтраавал хэд vлдэх вэ?
3 нь хайлж дуусаад үлдсэн 2 нь үлдэнэ.
Босговол борхон ботго
Эргүүлбэл эмнэг даага
Хэвтүүлбэл хөөрхөн хурга
Хөмөрвөл хөх ишиг
тэр юу вэ?
Шагай
Зааны ясан сийлбэрээр чимэглэсэн үнэт гутал хаана байдаг вэ?
Богд хааны ордны музейд
Дээгүүр дээгүүр, доогуур доогуур, хажуугаар хажуугаар, голоор голоор тэр юу вэ?
Нуруугаа маажуулах
Дөрвөлжин улаан байшин
Дөрвөн талдаа
Гурав гурван цонхтой
Гуч, гучин хадаастай тэр юу вэ?
Жил, улирал, сар
Хамгийн анхны монгол кино ямар нэртэйгээр бүтээгдсэн бэ?
Монгол хүү
Баарны ширээ тойрон ковбой, лам, жентельмэн гурав сууж байв. Ширээн доор хэдэн хөл байх вэ?
1 хөл байсан учир нь лам сандал дээр завилж, ковбой хоёр хөлөө ширээн тавьж, жентельмэн нэг хөлөө ачиж сууна
Шавар гэрийн орой дээр
Шалсай балин шовойно тэр юу вэ?
Тарвага
Адууны цөсний уут нь хаанаа байдаг вэ?
Цөсний уут байдаггүй
Тогоруу яагаад нэг алхаад л өрөөсөн хөлөө өргөөд байдаг вэ?
2-уланг нь өргөвөл уначих учраас
Урсахгүй усанд
Унтрахгүй гал тэр юу вэ?
Эмэгтэйчүүд болон хүүхдүүд автобусанд суухдаа буруу харсан суудлыг сонгосон байх юм. Угтаа тус автобус сул суудал ихтэй байгаа ч тэд буруу харж суухыг илүүд үзсэн байна. Яагаад?
Энэ бол Иран улсад болсон зүйл юм. Тус улсад эмэгтэй хүн болон хүүхдүүд бүгд автобусанд буруу харж суух ёстой
Гал ус хоёрын голд юу байдаг вэ?
Тогоо
Дээрээс нь харахад
Дэгжин хот шиг
Дэргэдээс нь харахад
Жаран зам шиг
Хажуунаас нь харахад
Хавтгай банз шиг тэр юу вэ?
Шатрын хөлөг
Олон улсын нислэгийн журамд хоёр төрлийн зорчигчийг хамт буюу ойролцоо сууж болохгүй хэмээсэн байдаг. Харин ямар зорчигчдыг ингэж ойролцоо суухыг хориглодог юм бол?
Муур, нохой