Соёл гэдэг үг нь ямар үгнээс гаралтай вэ?
хөрс боловсруулах
Соёлын даяаршил хэдий үеэс бий болсон бэ?
Соёлын даяаршил хэмээх ойлголт соёл судлалд 1980-аад оны төгсгөлөөс бий болжээ.
Соёлын үйлдвэрлэл хэмээх ойлголт хэдий үеэс анх гарсан бэ?
1980-аад оны үед техник, технологийн эрс дэвшил гарч, кино урлаг, дуу хөгжим, шоу бизнес эрчимтэй хөгжсөнтэй холбоотой олон улсын түвшинд соёлын үйлдвэрлэл хэмээх ойлголт анх гарчээ.
Эрх чөлөө гэж юу вэ?
Хүн бүр бусдын эрхийг хүндлэн өөрийн үйлдлээ сонголтын үндсэн дээр хийх боломж, түүний баталгааг хэлнэ.
Соёлын аялал жуучлал хэмээх ойлголт хэдий үеэс анх гарсан бэ?
Соёлын аялал жуулчлал хэмээх ойлголт 1970-аад оноос нийтийн хэрэглээнд нэвтэрчээ.
Соёл судлал хэдий үеэс бие даасан шинжлэх ухаан болон хөгжсөн бэ?
20-р зуун
Соёлын даяаршлын тодорхойлолт
Зам харилцаа, эдийн засгийн харилцаа, мэдээлэл харилцааны хөгжлийн үндсэн дээр тусгаар соёлууд дэлхийн нэгдмэл соёлд нэгдэн нийлэх үйл явцыг хэлнэ.
Соёлын үйлдвэрлэл үндэсний хөтөлбөрийг хэдэн онд баталсан бэ?
2015 онд
Дэ.Кемпбэллийн үзэл баримтлал
Эрх чөлөө бол хүний амьдралын эрхэм зорилго, хувь хүний өөрийгөө нээх, хувь чанараа хөгжүүлэх боломж мөн. Бид хараат байдлаас гарч, эрх чөлөөг оллоо гэхэд юу хийхээ мэддэг байх нь хамгийн чухал, эрх чөлөөтэй байх эсэх нь хувь хүнээс өөрөөс нь шалтгаална.
Соёлын аялал жуучлалын тодорхойлолт
Түүх, соёл, урлаг, амьдралын хэв маяг, үнэт зүйл, үнэлэмж, уламжлал зэрэг соёл хоорондын харилцааны олон хэлбэрийг багтаасан өөр соёлын орчинтой биечлэн танилцах аяллыг хэлнэ.
Соёлын дархлаа гэж юу вэ?
Соёл өөрийн үнэт зүйлсээ хамгаалж, оршин тогтнолоо бэхжүүлэн баталгаажуулах чадварыг хэлнэ. Өөрөөр хэлбэл, соёлынх нь өвөрмөц байдал болон бусдаас ялгаран онцгойрох хэв маягт гаднын нөлөө орж өөрчлөгдөх, эсвэл соёлын тулгалтаар устгах оролдлого гарах тохиолдол бүрд хариу үзүүлэх чадвар юм.
Тогтвортой хөгжил гэж юу вэ?
Тогтвортой хөгжлийн үндэс нь байгаль, нийгмийн хөгжлийн зүй тогтлыг алдагдуулахгүй байх, ёс суртахууныг дээдлэх, тухайлбал, нийгмийн хариуцлагаа биелүүлэх, сахилгыг өндөржүүлэх явдал юм.
Соёлын үйлдвэрлэл гэж юу вэ?
Хувь хүний бүтээлч сэтгэлгээ, ур чадвар, авьяас билгээс эх сурвалжтай, оюуны өмчөөр хамгаалагдсан соёлын агуулга бүхий бараа, бүтээл үйлдвэрлэх, тэдгээрийн хуваарилалт, нийлүүлэлтийн тогтолцоог хангасан үйлдвэрлэлийн салбарыг хэлнэ.
Соёлын цочирдол гэж юу вэ?
Өөр соёлын орчин нөхцөл тухайн хүний хүссэнээс огт өөр байх, бүтэлгүйтэх, сэтгэл ханамж мэдрэгдэхгүй байх үед үүсэх бухимдал, гутрал, түгшүүр гэх мэт сөрөг мэдрэмж үүсэх үеийн сэтгэл зүйн байдлыг хэлнэ.
Соёлын аялал жуучлалын ангилал
дотоодын болон олон улсын
Соёлын адилсал гэж юу вэ?
Ард түмэн өөрийн соёлын хэм хэмжээ, зан үйл, хэл, үнэлэмжийн баримжааллыг ухаарч ойлгох, тэрхүү соёлын байр сууринаас өөрийгөө ойлгох, тэрхүү соёлыг тээгч гэдгээ ухаарах байдлыг соёлын адилсал гэнэ.
Монгол улс дэлхийн тогвортой хөгжлийн үзэл баримтлалд хэзээ нэгдэн орсон бэ?
2005 онд
Соёлын үйлдвэрлэл үндэсний хөтөлбөрт ямар чиглэлээр хэрэгжүүлэхээр заасан байдаг вэ?
Соёлын цочирдлын үе шатыг нэрлэнэ үү?
шинэ газар таалагдаж, урам зориг эрч хүчтэй байна.
В - харь хэл, орчин, хоол хүнс зэрэг шинэ зүйлсийг хүлээн авч чадахгүйгээс бухимдал эхэлнэ. Гэрээ санах, ганцаардах гэх мэт.
C - бага багаар орчиндоо дасаж, шинэ зүйлийг хүлээн авч чаддаг болно.
D - шинэ орчинд бүрэн дасна.
E - шинэ соёлд дассан боловч, эргэн тойрныхоо хүмүүстэй харилцаа тогтоож чадахгүй
F - найз, нөхөдгүй, нийгмээс тусгаарлагдсан мэдрэмж төрнө.
G – эргэн тойрныхоо хүмүүсийг ойлгож эхэлж, хүмүүстэй харилцаа тогтоож, аливаад уян хатан хандана.
Соёлын аялал жуучлалын ач холбогдлоос 3-с дээш нэрлэнэ үү?
Соёлын орон зай болон кибер орон зай гэж юу вэ?
Соёлын үнэлэмжүүдийн харилцан нөлөөллөөр бий болж байдаг орчныг хэлнэ. Соёлын орон зай нь төрсөн нутаг биш, соёлын дурсгалт зүйлс биш, харин улс үндэстэн, хүмүүсийн хамтын мэдрэмж юм.
Компьютер, технологи, цахим сүлжээнд суурилсан соёлын харилцаа, нөлөөллөөр бий болж буй хамтын мэдрэмжийг кибер орон зай гэдэг.
Соёлын даяаршлын давуу талаас 3-ыг дурдна уу?
Соёлын үйлдвэрлэлийн ач холбогдлоос 3-с дээшийг дурьдна уу?
Соёлын эрх чөлөөний асуудлаас 3-с дээшийг дурьднаа уу?
соёлын, угсаатны, арьсны, бэлгийн чиг баримжааны, шашны, оюун санааны ялгаатай байдлыг үнэлэх, эдгээрээс үл хамааран хоорондоо харилцах, уг харилцаагаа улам тэлэх, нийгмийн бүлгүүдийн харилцан адилгүй санаа бодлыг шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцуулах, хувийн онцлогоос хамааран нээлттэй байж чадахгүй байгаа хүмүүст манлайлах боломжийг олгох, дэмжих, амьдрах хэв маягийг тулгахгүй байх гэх мэтээр бусдыг хүлээн зөвшөөрөх зэрэг олон асуудал багтана.
Соёлын аялал жуучлалд ямар зарчим баримталдаг вэ?
- Соёлын солилцоонд тулгуурлах
-нийгэм, эдийн засгийн хөгжилд үр ашгаа өгөх
-байгалийн болон соёлын өвийн газруудтай харилцан шүтэлцээтэй хөгжүүлэх\
-соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг бэхжүүлэх