Соёлын үйлдвэрлэл, аялал жуулчлал
Соёлын даяаршил, орон зай
Соёлын адилсал, дархлаа
Соёлын эрх чөлөө
Соёлын цочирдол
100

Соёлын үйлдвэрлэл хэмээх ойлголт хэдэн оноос, ямар учраас бий болсон бэ? 

1980 оноос техник, технологийн эрс дэвшил гарч, кино урлаг, дуу хөгжим, шоу бизнес эрчимтэй хөгжсөнөөс


100

Монгол улс 2005 онд дэлхийн Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт нэгдэн орсон билээ. Энэхүү хөтөлбрийн гол утга санаа аль вэ?

Байгаль орчин, нийгэм- соёл, эдийнзасаг

100

Соёлын адилсал хэдий үед үүссэн бэ?          

1970- аад оны II хагасаас                  

100

Хэнд ч байгалиас заяасан засаглах  эрх, өөрөөр хэлбэл,  хэнд  ч бусдыгаа захирах төрөлх эрх гэж байхгүй. Эрх бол хүн бүрд хамаарах ёстой. Хүнд төрөлхөөс заяасан гурван эрх байна. Энэ нь амьдрах  эрх, эрх чөлөөтэй байх эрх, өмчлөх эрх юм. Хуулийн зорилго нь хүний эрхийг устгах буюу хавчин хясах явдал биш, харин түүнийг хамгаалж өргөжүүлэх явдал мөн хэмээн хэлсэн сэтгэгч хэн бэ?

Жон Ëокк /1632-1704/

100

Өөр соёлын орчин нөхцөл тухайн хүний хүссэнээс огт өөр байх, бүтэлгүйтэх, сэтгэл ханамж мэдрэгдэхгүй байх үед үүсэх бухимдал, гутрал, түгшүүр гэх мэт сөрөг мэдрэмж үүсэх үеийн сэтгэл зүйн байдлыг ямар ойлголтоор илэрхийлэх вэ?

Соёлын цочирдол

200

Хувь хүний бүтээлч сэтгэлгээ, ур чадвар, авьяас билгээс эх сурвалжтай, оюуны өмчөөр хамгаалагдсан соёлын агуулга бүхий бараа, бүтээл үйлдвэрлэх, тэдгээрийн хуваарилалт, нийлүүлэлтийн тогтолцоог хангасан үйлдвэрлэлийн салбарыг хэрхэн нэрлэх вэ?

Соёлын үйлдвэрлэл 

200

Хүмүүс соёлын хэрэгцээгээ хангахын тулд шинэ мэдлэг, туршлага хуримтлуулах, бас одоо ба өнгөрсөн үеийн түүхийг төлөөлж байгаа газар нутаг, үйл ажиллагааг хүмүүс сонирхох, судлах зорилгоор өөр газар оронд аялдаг. Ийнхүү биеэр очиж үзэх, судлах, аялан жуулчлах гол шалтгаан нь юу вэ?

Соёлын олон янз байдал 

200

“Соёлын өвөр төрх” хэмээх ойлголтыг өөрөөр юу гэх вэ? 

Соёлын адилсал 

200

Эрх чөлөө бол  хүний амьдралын эрхэм зорилго, хувь хүний өөрийгөө нээх,  хувь чанараа хөгжүүлэх боломж    мөн. Бид хараат байдлаас гарч, эрх чөлөөг оллоо гэхэд юу хийхээ мэддэг байх нь хамгийн чухал, эрх чөлөөтэй байх эсэх нь хувь хүнээс    өөрөөс нь шалтгаална. Жишээ нь, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн хэрэгжилт нь бид өөрийн гэсэн үзэл бодолтой байх тохиолдолд, чөлөөт сонголт хийх эрх нь бид чухам юу хүсэж, юуг эрхэмлэж, амьдралдаа ямар зорилго тавьсан бэ гэдгээ мэддэг тохиолдолд л тус тус хэрэгжих боломжтой юм хэмээн хэлсэн сэтгэгч хэн бэ?

Дж.Кэмпбåлл /1904-1987/

200

Соёл судлалын ухаанд соёлын шок гэсэн ойлголт байдаг. Энэ ойлголтыг анх хэн, хэдэн онд хэрэглэсэн бэ?

америкийн сэтгэл судлаач К.Оберг

300

Археологи, архитектур, гар урлал, үндэсний тоглоом, хувцас загвар, дизайн, музей, галерей, угсаатны зан үйл, тайзны урлаг, дуурь, дуу бүжиг, хөгжим, театр, цирк, ардын урлаг, баримал,  уран зохиол, номын сан, хэвлэл, телевиз радио, орчин үеийн модерн урлагийн урсгалууд,  кино, видео, гэрэл зураг, дүрслэх урлаг, гар урлал, цахим хэвлэл, зар сурталчилгаа, компьютерийн тоглоом зэрэг хүний оюуны өмчид хамаарах бүтээлүүд ямар ойлголтонд хамаарах вэ? 

Соёлын үйлдвэрлэл

300

Нэг хэсэг хүн амын соёлын амьдрал нөгөө хэсгийнхтэй адилсан, өмнөх соёлын дадал хэвшлээсээ хавьгүй илүүд үзэж хүлээн зөвшөөрсөн сэтгэлгээний үр дүн, энэ үйлчлэл нь орчин үеийн соёлын зарим төрөл, урлагийн төрлүүдэд хүчтэй нөлөөлж үр дүн авчирдаг ч үндэсний соёлд сөргөөр нөлөөлдөг сэтгэлгээг юу гэх вэ? 

Соёлын хуулбарлалт 

300

Ард түмэн өөрийн соёлын хэм хэмжээ, зан үйл, хэл, үнэлэмжийн баримжааллыг ухаарч ойлгох, тэрхүү соёлын байр сууринаас өөрийгөө ойлгох, тэрхүү соёлыг тээгч гэдгээ ухаарах байдлыг ямар ойлголтоор илэрхийлдэг вэ?

Соёлын адилсал 

300

Хүн бүрийн өвөрмөц боломжийг хүлээн зөвшөөрч, тэр бүрийг хөгжүүлэхээр тэмцэнэ гэдэг хүмүүний соёлын хөгжлийн үнэт ололт яах аргагүй мөн. Гэтэл одоо энэ ололтод аюул занал нөмрөөд байна. Хуурмаг эрх чөлөө нь хүнийг ганцаардуулж, хорвоо ертөнцөд итгэх юмгүй, айж хургасан нэгэн болгодог. Ялангуяа, кибернетикийн хувьсгал, цөмийн зэвсэглэл гэх мэт хүний оюун ухаан, техникийн өндөр чадвар, соёлын жишиг нь нийгмийн зан чанарыг    хүнлэг бус болгож байна хэмээн хэлсэн сэтгэгч хэн бэ?

3. Э.Фромм /1900-1980/

300

Харь орны соёл, зан үйлийн онцлогт дасан зохицох явцад гардаг хүндрэл бэрхшээлийн нэг гэж үзэгддэг ойлголт юу вэ?

цочирдол 

400

Монгол Улс хэдэн оноос “Соёлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бэ?

2015

400

Соёлын даяаршил хэмээх ойлголт соёл судлалд хэзээ бий болсон бэ?

1980 оны төгсгөл үе


400

Соёлын дархлаа ихээр алдагддаг хүрээнд судлаачид ямар хүрээг онцлож байгаа вэ?

Залуучуудын соёлын хүрээ


400

Хүн бүрт олгогдсон адил тэгш боломжийг хэлнэ. Энэхүү боломжийг төрөөс, эсвэл хэн нэгэн хүнээс авч болдоггүй, жам ёсны шинжтэй ойлголт юу вэ?

Хүний эрх 

400

Эх орон ба зорчсон орны соёлын ялгаа нь их байх тусам соёлын цочирдлыг багаар мэдрэх үү?

Үгүй 

500

“Соёлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр заасан хүрээнүүд юу вэ?

Кино урлаг, Дизайн, дүрслэх урлаг, Тайзны уран бүтээл, Соёлын өв, уламжлал, зан заншил, соёлын аялал жуулчлал             

500

Соёлын үнэлэмжүүдийн харилцан нөлөөллөөр бий болж байдаг оюун санааны орчинг юу гэх вэ? 

Соёлын орон зай 

500

Соёлын дархлаа сулардаг гол шалтгаан юу вэ?

бусдын соёлыг хуулбарлан дуурайх, өөр соёлын зүгээс соёлын тулгалт хийх

500

Хүн бүр бусдын эрхийг хүндлэн өөрийн үйлдлээ сонголтын үндсэн дээр хийх боломж, түүний баталгааг ямар ойлголтоор илэрхийлж байна вэ?

Эрх чөлөө

500

1989 онд Мери Месенжер Девиэс “Зурагт хүүхдэд сайн зүйл үү?” гэдэг номдоо зурагтаар үзүүлдэг балмад явдлууд хүүхдүүдэд ямар нөлөө үзүүлдгийг анхааран судлаад ямар гурван төрлийн нөлөөг тодруулсан бэ?

1. Цочирдох 

2. Цагаатгах 

3. Мэдрэмжгүй болох 

M
e
n
u