Дэлхийн хамгийн том далайг нэрлэнэ үү?
Номхон далай
"Мона Лиза"-г хэн зурсан бэ?
Леонардо да Винчи
Их Монгол улсыг хэдэн онд байгуулсан бэ?
1206 он
Хүний биеийн хамгийн том эрхтэн юу вэ?
Арьс
Өвлийн өвөө ямар унаагаар бэлгээ зөөдөг вэ?
Буга хөлөглөсөн чарга
Дэлхийн хамгийн өндөр цэг далайн түвшнээс дээш хэдэн метр өндөрт байдаг вэ?
8848м
Сонсголгүй болсон ч гайхалтай хөгжим зохиосоор байсан алдарт хөгжмийн зохиолч?
Бетховен
Эртний Грекийн бурхдын хаан, аянга цахилгааны бурхныг хэн гэдэг вэ?
Зевс (Zeus)
Олимпын таван цагираг ямар өнгөтэй байдаг вэ?
Цэнхэр, Шар, Хар, Ногоон, Улаан
"Гэртээ ганцаараа" киноны гол дүрийн хүүгийн нэрийг хэн гэдэг вэ?
Кевин Маккаллистер
Дэлхийн хамгийн олон хүн амтай хотыг нэрлэ.
Жакарта, Индонез
Дэлхийн хамгийн өндөр орлоготой кино?
Аватар (2009)
Эрх чөлөөний хөшөөг (Statue of Liberty) АНУ-д хэн бэлэглэсэн бэ?
Франц улс
Хүний биеийн ямар эрхтэн ердөө 25% нь үлдсэн байхад эргээд бүтэн ургах чадвартай вэ?
Элэг
Монголчууд шинэ жилийн баярыг хэдэн оноос эхэлж албан ёсоор тэмдэглэж эхэлсэн бэ?
1947 онд анхны сүлд модны наадам болсон
Дэлхийн бөмбөрцгийн хойд ба өмнөд туйлыг холбосон босоо шугамуудыг газарзүйн хэлээр юу гэж нэрлэдэг вэ?
Уртраг
Хунт нуур" балетын хөгжмийг хэн бичсэн бэ?
П.И.Чайковский
Физик болон Химийн салбарт хоёуланд нь "Нобелийн шагнал" хүртсэн түүхэн дэх цорын ганц хүн хэн бэ?
Мари Кюри
Хамгийн анхны киног ах дүү Люмьерүүд бүтээсэн. Тэр кинонд юу гардаг вэ?
Галт тэрэг ирж байгаа тухай
Дэлхийн хамгийн анхны шинэ жилийн гацуур модны тоглоомыг ямар жимсээр хийж байсан бэ?
Алимны мод
Каспийн тэнгис болон Персийн булангийн хоёулантай нь хиллэдэг цорын ганц улс?
Иран
Дэлхийн хамгийн алдартай зураач Пабло Пикассо ямар урсгалаар зурдаг байсан бэ?
Кубизм
1969 онд Сар дээр хөл тавьсан анхны хүн хэн бэ?
Нил Армстронг
"Морзын код"-оор (Morse code) хамгийн түгээмэл ашиглагддаг, гурван цэг, гурван зураас, гурван цэгээр илэрхийлэгддэг дохио юу вэ?...---...
S.O.S - Авраарай гэсэн утгатай
Дэлхийн хамгийн анхны шинэ жилийн мэндчилгээний картыг (Postcard) хэдэн онд, аль улсад анх хэвлэсэн бэ?
1843 онд, Англи улсад