Хүртэхүй гэж юу вэ?
Хүртэхүй гэдэг нь орчноос хүлээн авч буй мэдрэхүйн мэдрэмжүүдийг таних, цэгцлэх, утга учир өгөх үйл явц юм.
Дейтеранопи ба протанопийн ялгааг тайлбарлах.
Дейтеранопи- ногоон өнгө ялгахад хүндрэлтэй,
Протанопи- улаан ногооны сохор байдлын хамгийн хүнд хэлбэр.
Мэдрэхүйн дасан зохицол (sensory adaptation) гэж юу вэ?
A. Шинэ өдөөлтөд хэт мэдрэг болох
B. Тогтвортой өдөөлтөд мэдрэг чанар буурах
C. Буруу зүйл харах
D. Ой тогтоолт сайжрах
B. Тогтвортой өдөөлтөд мэдрэг чанар буурах
Van Essen болон DeYoe нарын тооцоолсноор харааны хэдэн бүс байдаг вэ?
32 бүс
Бид юмсыг 2D-с 3D болгон хүртэж хүлээн авдаг. Энэ үйл явцыг нялх хүүхэд хэрхэн суралцдаг вэ?
Суралцдаггүй, төрөлхийнх.
Бид гадаад объектыг хэрхэн хүртдэг вэ?
Бид гадаад ертөнцийг нүдээр харж байгаагаар яг тэр чигтнь хүртдэггүй. Харин тархи нүдний торлогдээр ирэх холбогдох цочроолыг боловсруулж утгаучиртай хүртсэн зүйл болгон хувиргадаг.
Род Монохромацийн үед ямар эсүүд ажилдаггүй вэ
Нүдний өнгө мэдрэгч cones эсүүд.
Ganzfeld effect ямар нөхцөлд үүсдэг вэ?
A. Маш олон өнгө харахад
B. Хэт хурдан хөдөлгөөн харахад
C. Нэгэн жигд өдөөлтөд удаан хугацаанд өртөхөд
D. Харанхуйд унтах үед
C. Нэгэн жигд өдөөлтөд удаан хугацаанд өртөхөд
Куффлер (1953) юуг судалсан бэ?
Мэдрэлийн зангилаа эсүүдээр мэдээлэл хэрхэн кодлогддогийг судалсан.
Бидний нүдэнд харагдаж буй жигд зайтай объектууд холдох тусам илүү нягт шигүү харагддаг. Үүнийг юу гэж нэрлэдэг вэ?
Бүтцийн градиент /Texture gradient/
Жеймс Гибсоний гаргасан ойлголтыг тайлбарлана уу?
Жеймс Гибсон объект, дамжуулах зам,холбохдох цочроол,хүртсэн зүйл гэсэн ойлголтуудыг тайлбарласанбайна.
Агнози нь ихэвчлэн .......... болон........ гэмтэл эсвэл тархины зарим хэсэгт хүчилтөрөгчийн дутагдалд орсноор үүсдэг.
чамархай (temporal) болон дагзны (occipital) дэлбэнгийн зааг дээрх гэмтэл
Мэдрэхүй (sensation) ба хүртэхүй (perception) юугаараа ялгаатай вэ?
Мэдрэхүй нь өдөөлтийг хүлээн авах процесс, хүртэхүй нь түүнийг утга агуулгатай болгож тайлбарлах процесс.
Edge detectors ямар үед хамгийн хүчтэй хариу үйлдэл үзүүлдэг вэ?
Гэрлийн ирмэг яг зааг дээр нь таарч байрлах үед хамгийн хүчтэй хариу үзүүлдэг.
Объектийг хүртэх гештальт зарчмуудыг дурд. Тайлбарла.
- ойр байдлын зарчим - ижил төстэй байдлын зарчим - үргэлжлэх зарчим - гүйцээх зарчим
Хүртэхүйн үйл явцын 4н элементийн нэрлэж тодорхойлолтыг хэлнэ үү
Гадаад объект: гадаад ертөнцөд оршиж буй зүйл
Дамжуулах зам: орчноос ирэх мэдээлэл буюу дуу, гэрэл гэх мэт
Холбогдох цочроол: гэрлийн тусгалын мэдээлэл нүдний торлог хүрэх үе
Хүртсэн зүйл: гадаад объектын шинж чанарыг тусгасан дотоод дүрслэл
Гал гарч байна гэж хэлж чадахгүй.
Гэхдээ “мод”, “гал”, “байшин” тус бүрийг нэрлэж чадна.
Асуулт:
Энэ эмгэгийг нэрлэ.
Ямар тархины бүс гэмтсэн байх магадлалтай вэ?
Симультагнози
Тархины чамархайн хэсгийн гэмтэл.
Хүртэхүйн “Continuum”гэж юу вэ?
Мэдээлэл нь Сэрэл -Хүртэхүй- Танин мэдэхүй гэсэн дарааллаар тасралтгүй урсах үйл явц юм. Энэ гурвын зааг хаана дуусаж, хаана эхэлж байгааг нарийн тодорхойлоход хэцүү учраас үүнийг "үргэлжилсэн хэлхээ" буюу continuum гэж үздэг.
Bar detectors гэрэлд хэрхэн хариу үйлдэл үзүүлдэг вэ?
Төв хэсэгт туссан гэрэлд эерэг, зах хэсэгт туссан гэрэлд сөрөг хариу үйлдэл үзүүлнэ. /эсвэл эсрэгээрээ/
David Marr-ын мэдээлэл боловсруулах шатуудыг нэрлэ.
1. Бид юмсыг 2D-с 3D болгон хүртэж хүлээн авдаг. Энэ үйл явцыг нялх хүүхэд хэрхэн суралцдаг вэ? - Суралцдаггүй, төрөлхийнх. 2. Бидний нүдэнд харагдаж буй жигд зайтай объектууд холдох тусам илүү нягт шигүү харагддаг. Үүнийг юу гэж нэрлэдэг вэ? - Бүтцийн градиент /Texture gradient/ 3. Объектийг хүртэх гештальт зарчмуудыг дурд. Тайлбарла. - ойр байдлын зарчим - ижил төстэй байдлын зарчим - үргэлжлэх зарчим - гүйцээх зарчим 4. David Marr-ын мэдээлэл боловсруулах шатуудыг нэрлэ. 2. Ганглион эс гэрэл сүүдрийн ялгаа, ирмэг буланг танина. 2D 2. Гадаргуун мэдээллүүдийг дүрсэлнэ. 3.5D sketch 3. Объектуудын мэдээллийг нэгтгэж танина. Үл мэдэгдэх хэсгүүдийг таамаглана 3D
Хүртэхүйн үйл явцийн 4н элементийн дагуу хүртэхүйн процессийн нэг жишээ
Үйл явцыг элементтэй холбож тайлбарлах
Прозопагнози үүсэх шалтгаан юу вэ?
Тархины баруун талын чамархайн дэлбэн дэх ээрүүл хэлбэрийн атираа гэмтсэнээр прозопагнози үүснэ.
Бидний нүдэн дээрх торлог бүрхэвчийн дүрслэл байнга өөрчлөгдөж байсан ч объектыг тогтвортой танихыг (....................) тогтвортой байдал гэнэ.
Хүртэхүйн тогтвортой байдал
Off-on эсүүд гэрэлд хэрхэн хариу үйлдэл үзүүлдэг вэ?
Төв хэсэгт гэрэл тусахад аяндаа идэвхжих давтамж буурч, хүрээлэх хэсэгт гэрэл тусахад нэмэгдэнэ.
Чи кино театрт 3D кино үзэж байна. Нүдний шилээ тайлчихвал дэлгэц дээрх зураг хавтгай харагдана, дахин зүүвэл гүн орон зай мэт харагдана. Яагаад ийм зүйл болдог вэ? Энэ үзэгдлийг ямар ойлголтоор тайлбарлах вэ?
Стереопсис-3D нүдний шил нь зүүн, баруун нүдэд өөр өөр зураглал хүргэдэг. Тархи энэ хоёр ялгааг нэгтгэн гүний мэдрэмж бий болгодог.