Хууль зүйн хариуцлагын тодорхойлолтыг товч хэлнэ үү.
хууль буюу эрх зүйн хэм хэмжээ зөрчсөний төлөө гэм буруутай этгээдэд эрхийг нь хязгаарлах буюу цээрлэл үзүүлэх замаар төрийн эрх бүхий байгууллагаас оногдуулж буй төрийн албадлагын арга хэмжээ
төрийн албадлага гэдэг бол
зайлшгүй нөхцөлийн баталгаажилт бүхий төрийн хүсэл зоригийг хангаж, төрийн зохион байгуулагдсан хүчинд тулгуурласан, хуульд заасан журмаар хүмүүсийн зан үйлд хөндлөнгөөс нөлөөлдөг гадны хүчин зүйл юм
Хууль зүйн хариуцлагын үндсэн 3 зорилгын нэгийг нэрлэнэ үү.
Залхаан цээрлүүлэх, Хүмүүжүүлэх, Зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх.
Bingo🥳🥳🥳
аз аз бурзай2🥳🥳🥳🥳🥳🥳🥳🥳🥳🥳🥳🥳🥳
Иргэний эрх зүйн хариуцлагын гол онцлог юу вэ?
Хохирлыг арилгах, зөрчигдсөн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийг нөхөн сэргээхэд чиглэдэг.
Сахилгын хариуцлага гэж юу вэ?
Сахилгын зөрчил гаргасан ажилтанд байгууллагын захиргаанаас хууль тогтоомжийн хүрээнд хүлээлгэж буй хариуцлага.
Захиргааны хариуцлагыг хэнд хүлээлгэдэг вэ?
Захиргааны зөрчил гаргасан этгээдэд (иргэн, албан тушаалтан, хуулийн этгээд).
Эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл юу вэ?
Ажилтан өөрийн буруутай үйлдлээр байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан тохиолдолд.
Хууль зүйн хариуцлагын "Хүмүүжүүлэх" зорилго юунд чиглэдэг вэ?
Үйлдсэн хэрэгтээ гэмших, засарч хүмүүжихэд нь нөлөөлөхөд чиглэнэ
Залхаан цээрлүүлэх" чиг үүрэг бусдад хэрхэн нөлөөлдөг вэ?
Гэмт этгээдийг цээрлүүлэхээс гадна бусдыг зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.
Олон улсын эрх зүйн хариуцлага гэж юу вэ?
Олон улсын эрх зүйн үүргээ зөрчсөн субъект (улс, олон улсын байгууллага)-д хүлээлгэх хариуцлага.
Хууль зүйн хариуцлага эргэлт буцалтгүй байх зарчим гэж юу вэ?
Гарцаагүй хариуцлага хүлээлгэх буюу хууль зөрчсөн л бол шийтгэлээс зайлсхийх боломжгүй байхыг хэлнэ.
Хууль зүйн хариуцлага хүлээлгэх "бодит нөхцөл" гэж юуг хэлэх вэ?
Хууль зөрчсөн үйлдэл, гэм буруу, хор уршиг зэрэг бодит баримтуудыг хэлнэ.
Эрх зүйн хэмжээ хэрэглэсэн акт гэж юу вэ?
Хариуцлага хүлээлгэхэд чиглэсэн эрх бүхий субъектийн гаргасан шийдвэр (шүүхийн тогтоол гэх мэт).
Эрх зүйн зөрчлийн факт бий болсныг хэн тогтоох ёстой вэ?
Хуулиар тусгайлан эрх олгогдсон, зохих эрх бүхий этгээд (Мөрдөгч, Прокурор, Шүүгч г.м).
Хариуцлага хүлээлгэх үндэслэлд "Гэм буруу" яагаад чухал вэ?
Тухайн этгээд өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарласан эсэхийг тогтоож, ял шийтгэлийг шударгаар онооход хэрэгтэй.
Эрүүгийн хариуцлагын бусад хариуцлагаас ялгагдах хамгийн хүчтэй шинж юу вэ?
Зөвхөн шүүхээс оноодог, төрийн албадлагын хамгийн хатуу хэлбэр (эрх чөлөө хязгаарлах гэх мэт) юм.
"Ялгавартай хандах зарчим" гэдгийг хууль зүйн хариуцлага дээр тайлбарлавал?
Зөрчлийн шинж чанар, учруулсан хохирол, зөрчил гаргагчийн хувийн байдалд тохируулан хариуцлагыг ялгамжтай оноох.
Хууль зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн "Эрх зүйн хэмжээ" гэдэгт юу хамаарах вэ?
Тухайн үйлдлийг зөрчил гэж үзэж хариуцлага хүлээлгэхээр заасан хуулийн зүйл заалт, хэм хэмжээ.
Хууль зүйн хариуцлага хүлээлгэх зарчмуудыг нэрлэнэ үү.
1. Зөвхөн эрх зүй зөрчсөн зан үйлд хариуцлага хүлээлгэх зарчим
2. Гэм буруугүйд тооцох зарчим
3. Шударга ёсны зарчим
4. Хууль дээдлэх зарчим
5. Ялгавартай хандах зарчим
6. Хууль зүйн хариуцлага эргэлт буцалтгүй байх зарчим