Хамаарах хувьсагч гэж юу вэ?
Судалгаанд хэмжигдэж, үр дүнг илэрхийлж буй хувьсагч.
Үл хамаарах хувьсагч гэж юу вэ?
Судлаачийн өөрчилж, нөлөөллийг шалгадаг хувьсагч.
Хяналтын хувьсагч гэж юу вэ?
Судалгаанд тогтмол барьж, нөлөөг арилгах хувьсагч.
Дэмжигч хувьсагч гэж юу вэ?
Хоёр хувьсагчийн хамаарлын хүчийг өөрчилдөг хувьсагч.
Дамжуулагч хувьсагч гэж юу вэ?
Үл хамаарах хувьсагчийн нөлөөг хамаарах хувьсагчид дамжуулдаг хувьсагч.
Хамаарах хувьсагч ямар үүрэгтэй вэ?
Судалгааны үр дүнг харуулж, бусад хувьсагчийн нөлөөгөөр өөрчлөгдөнө.
Яагаад үл хамаарах хувьсагчийг өөрчилдөг вэ?
Хамаарах хувьсагчид хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлохын тулд.
Хяналтын хувьсагч яагаад хэрэгтэй вэ?
Судалгааны алдаа, гажуудлыг багасгахын тулд.
Дэмжигч хувьсагч ямар үүрэгтэй вэ?
Нөлөөллийг ихэсгэх эсвэл багасгах.
Дамжуулагч хувьсагч хэрхэн ажилладаг вэ?
үл хамаарах хувьсагч, дамжуулагч, хамаарах хувьсагч гэсэн холбоогоор нөлөөллийг дамжуулна.
“Сургалтын аргын нөлөөгөөр оюутны анхаарал өөрчлөгдөж байгааг судалж байвал ‘анхаарал’ ямар хувьсагч вэ?”
Хамаарах хувьсагч (учир нь анхаарал нь үр дүн болж хэмжигдэж байна)
“Сургалтын арга” ямар хувьсагч вэ?
Үл хамаарах хувьсагч.
Насыг хяналтын хувьсагч болгож болох уу?
Тийм, хэрэв нас нөлөөлж болзошгүй бол тогтмол барина.
“Эцэг эхийн оролцоо” ямар хувьсагч вэ?
Дэмжигч хувьсагч.
“Суралцах арга барил” ямар хувьсагч вэ?
Дамжуулагч хувьсагч.
Хамаарах ба үл хамаарах хувьсагчийн ялгаа?
Хамаарах хувьсагч нь үр дүн, харин үл хамаарах хувьсагч нь нөлөөлөгч шалтгаан.
Үл хамаарах ба хяналтын хувьсагчийн ялгаа?
Үл хамаарах хувьсагчийг өөрчилдөг, харин хяналтын хувьсагчийг тогтмол барьдаг.
Хяналтын ба дэмжигч хувьсагчийн ялгаа?
Хяналтын хувьсагчийг тогтмол барина, дэмжигч хувьсагч нөлөөллийг өөрчилнө.
Дэмжигч ба дамжуулагч хувьсагчийн ялгаа?
Дэмжигч нь нөлөөллийн хүчийг өөрчилдөг, дамжуулагч нь нөлөөллийг дамжуулдаг.
Дамжуулагч ба үл хамаарах хувьсагчийн ялгаа?
Үл хамаарах хувьсагч нөлөөлдөг, дамжуулагч хувьсагч нөлөөллийг дамжуулдаг.
Судлаач оюутнуудын анхааралд кофе уух, нойрны хугацаа, стрессийн түвшин хэрхэн нөлөөлж байгааг судалжээ. Судалгаанд анхаарлыг тестээр хэмжсэн ба нойрны хугацааг тогтмол барьсан.
Энэ судалгаанд:
Хамаарах хувьсагч Анхаарал
Учир нь энэ нь судалгаанд хэмжигдэж буй үр дүн бөгөөд бусад хувьсагчийн нөлөөгөөр өөрчлөгдөж байна.
Судалгаанд багшийн заах арга (лекц vs интерактив), сурагчийн нас, ангийн орчны дуу чимээ, сурагчийн сурах идэвхийг хамруулжээ. Судлаач зөвхөн заах аргыг өөрчилсөн.
Аль нь үл хамаарах хувьсагч вэ?
Яагаад бусад хувьсагч биш вэ?
Үл хамаарах хувьсагч Заах арга
Учир нь судлаач өөрөө зориуд өөрчилж байгаа цорын ганц хувьсагч. Бусад нь хяналт эсвэл нэмэлт нөлөө.
Оюутны шалгалтын амжилтад нөлөөлөх хүчин зүйлсийг судлахдаа судлаач бүх оролцогчдыг ижил насны, ижил орчинд, ижил хугацаанд шалгалт өгүүлсэн.
Ямар хувьсагчдыг хяналтын хувьсагч болгосон бэ?
Яагаад энэ нь судалгаанд чухал вэ?
Хяналтын хувьсагч Нас, орчин, хугацаа
Учир нь эдгээрийг тогтмол байлгаснаар зөвхөн гол нөлөөлөгчийн үр дүнг цэвэр хэмжинэ.
Судалгаагаар ном унших цаг ихсэх тусам сурагчийн амжилт өссөн байна. Гэхдээ энэ хамаарал эцэг эхийн дэмжлэг өндөр үед илүү хүчтэй, бага үед сул байсан.
Аль хувьсагч дэмжигч вэ?
Яагаад дамжуулагч биш вэ?
Дэмжигч хувьсагч Эцэг эхийн дэмжлэг
Учир нь энэ нь хамаарлын хүчийг өөрчилж байна.
Дамжуулагч биш, учир нь нөлөөллийг дамжуулах биш, зөвхөн хүчийг нь өөрчилж байна.
Судлаач дараах загварыг судалжээ:
Багшийн заах арга, Суралцах идэвх, Суралцах стратеги, Шалгалтын амжилт
Мөн стрессийн түвшин нь суралцах идэвх ба амжилтын хамаарлыг сулруулж байв.
Дараахыг тодорхойл: