2 дахин
3 дахин
3 дахин
4 дахин
5 дахин
100

Багцын удирдлагын хэдэн алхам байдаг вэ?

3

100

CML дээрх хамгийн зүүн цэг нь юуг илэрхийлдэг вэ?

Эрсдэлгүй хөрөнгийн өгөөж

100

Зан төлөвийн санхүү яагаад "хөрөнгө оруулагч үргэлж оновчтой шийдвэр гаргадаг" гэсэн таамаглалыг няцаадаг вэ?

Хүмүүс алдагдлыг ашгаас хүчтэй мэдэрдэг тул сэтгэл хөдлөлдөө автан ашигтай хувьцаагаа эрт зарж, алдагдалтайгаа барьсаар байдаг — энэ нь тооцоолол бус сэтгэл зүйд суурилсан системтэй алдаа тул оновчтой байдлын таамаглал хагарна.

100

Багцад хөрөнгийн тоог нэмэгдүүлэх тусам ямар эрсдэл буурах хандлагатай байна?

Системийн бус (idiosyncratic) эрсдэл

100

Rf = 4%, E(Rm) = 14%, σm = 20%. Багц А: σp = 30%, бодит Rp = 11%. CML-ийн хүлээгдэх өгөөжийг тооцоолоод А-г үнэлэ.

CML налуу = (14% − 4%) / 20% = 0.50 CML хүлээгдэх = 4% + 0.50 × 30% = 19% Бодит 11% < CML 19% → А-ийн цэг CML-ийн доор байна → хэт үнэлэгдсэн, дутаж гүйцэтгэсэн.

200

Багцын удирдлагын гурван үндсэн алхмыг нэрлэ.

Төлөвлөлт → Гүйцэтгэл → Эргэх холбоо.

200

Correlation яагаад тооцох шаардлагатай вэ?

Correlation-ийг тооцохгүйгээр багц бүрдүүлэх нь "бүх өндгөө нэг сагсанд хийх"-тэй адил юм. Хэдийгээр та өөр өөр нэртэй хувьцаа авсан ч, тэдгээр нь ижил хүчин зүйлд (инфляци, бодлогын хүү г.м) ижил хариу үйлдэл үзүүлж байвал эрсдэл өндөр хэвээр байна.

200

Private Equity, Hedge Funds зэрэг уламжлалт бус хөрөнгө оруулалтыг багцад оруулдаг загварын нэр юу вэ?

Endowment

200

Jensen's α тэгтэй тэнцүү байвал энэ менежерийн гүйцэтгэлийн талаар юу хэлж болох вэ?

Менежер CAPM-ийн хүлээгдэх өгөөжтэй яг тэнцүү гүйцэтгэлтэй байгаа — зах зээлийн индексийг дагасантай адил үр дүн гаргасан тул нэмэлт үнэ цэн бүтээгээгүй гэж үзнэ

200

Rf = 6%, E(Rm) = 14%, β = 1.3. Энэ хувьцааны CAPM-д үндэслэсэн хүлээгдэх өгөөжийг тооцоол.

E(Ri) = Rf + β × (E(Rm) − Rf) = 6% + 1.3 × (14% − 6%) = 6% + 1.3 × 8% = 6% + 10.4% = 16.4%

300

Уламжлалт 60/40 багцын сул талыг арилгахын тулд гарч ирсэн шинэ стратеги юу вэ?

 Risk Parity

300

VaR болон CVaR ялгаа

VaR нь тодорхой магадлалтайгаар тохиолдож болох алдагдлын дээд хязгаар буюу босго утгыг заадаг бол, CVaR нь тухайн босгоноос давсан тохиолдолд үүсэх алдагдлуудын дундаж хэмжээг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, VaR "эрсдэл ямар түвшинд хүрэх вэ" гэдгийг харуулдаг бол CVaR "эрсдэл хэтэрсэн үед нөхцөл байдал хэр хүнд байх вэ" гэдгийг тодорхойлдог юм.

300

Багцыг дахин тэнцвэрцүүлэх гэдэг нь ямар утгатай вэ?

Цаг хугацааны явцад зах зээлийн хэлбэлзлээс шалтгаалан өөрчлөгдсөн хөрөнгө оруулалтын хувь хэмжээг анхны төлөвлөсөн (бай зорилтот) хэмжээнд нь буцаан аваачих үйл явц юм. Энэ нь ашиг олох гэхээсээ илүүтэйгээр эрсдэлийг хянах зорилготой байдаг.

300

Хүний зан төлөвийн алдааг алгоритмд суулгаж, зах зээлийн уналтын үед хамгаалалт болгодог арга юу вэ?  

Behavioral

300

Rf = 5%, E(Rm) = 15%, σm = 20% үед CML-ийн налуу болон σp = 25% багцын хүлээгдэх өгөөжийг тооцоол.

Налуу = (15%−5%)/20% = 0.50

 E(Rp) = 5% + 0.50×25% = 17.5%

400

Диверсификациар ямар эрсдэлийг бууруулах БОЛОМЖГҮЙ вэ?

Системийн эрсдэл

400

Өгөөжид системчилсэн байдлаар нөлөөлдөг хүчин зүйлс дээр тулгуурласан хөрөнгө оруулалтын арга юу вэ?  

 Factor

400

CML ба CAL-ийн ялгаа юу вэ?

CAL нь ямар ч эрсдэлтэй багцтай холбогддог

 CML нь зах зээлийн багцтай холбогдсон тусгай CAL

400

Хөрөнгө оруулагчийн эрсдэлд хандах хандлага багц сонголтод хэрхэн нөлөөлдөг вэ?

Хөрөнгө оруулагчийн эрсдэл хүлээх чадвар нь түүний ханамжийн муруйгаар (Indifference Curve) тодорхойлогддог бөгөөд энэ нь CAL шугамын аль хэсэгт хөрөнгө оруулахыг шийддэг.

400

Rf = 4%, E(Rm) = 12%, σm = 18%, Rp = 16%, σp = 27%, βp = 1.25. Treynor ratio болон Jensen's alpha-г тооцоолоод зах зээлтэй харьцуулан дүгнэ.

TR (багц) = (16% − 4%) / 1.25 = 9.6% TR (зах зээл) = (12% − 4%) / 1.0 = 8% → багц илүү Jensen's α: CAPM = 4% + 1.25 × 8% = 14% αp = 16% − 14% = +2% → давж гүйцэтгэсэн Хоёр хэмжүүр нэгдмэл дүгнэлт өгч байна — системийн эрсдэл тутамд зах зээлийг давсан.

500

 Системийн болон системийн бус эрсдэлийн үндсэн ялгаа нь юу вэ?

Системийн эрсдэл нь инфляци, бодлогын хүү, улс төрийн тогтворгүй байдал зэрэг нийт зах зээлд нөлөөлдөг хүчин зүйлс бөгөөд үүнээс төрөлжүүлэлтийн аргаар зайлсхийх боломжгүй. Харин системийн бус эрсдэл нь зөвхөн тухайн компани эсвэл салбартай холбоотой бөгөөд олон өөр төрлийн хөрөнгөнд хуваарилалт хийснээр энэ эрсдэлийг бууруулж болдог.

500

Efficient Frontier-ийн зүүн доод өнцгийн цэгийг юу гэдэг вэ?

Global Minimum Variance Portfolio хамгийн бага эрсдэлтэй багц.

500

Багцын дисперсийг (Variance) тооцоолоход ковариацийн матриц яагаад чухал вэ?

Багцын нийт эрсдэлийг зөвхөн актив бүрийн дисперсээр бус, актив хоорондын уялдаа холбоо буюу ковариациар хэмждэг учраас энэхүү матриц зайлшгүй шаардлагатай. Ковариацийн матриц нь олон активын харилцан хамаарлыг нэгэн зэрэг тооцож, багцын нийт хэлбэлзлийг хамгийн бага байх оновчтой жинг олоход математик суурь нь болж өгдөг.

500

Багцын удирдлагын гүйцэтгэлийн үе шатанд ямар процесс явагддаг вэ?

a. Хөрөнгийн хуваарилалт Шинжээчид эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн ирээдүйн төсөөллийг боловсруулж, үүгээрээ дамжуулан харилцагчдадаа тохирсон хөрөнгийн хуваарилалтыг санал болгодог. Эдийн засгийн нөхцөл байдал ба зах зээлийн чиг хандлагыг дээрээс доош (top down) хандлагаар тодорхойлж, шинжилгээнд тусгаж өгдөг. b. Үнэт цаасны шинжилгээ Дээрээс доош чиглэсэн хөрөнгө оруулалтыг доороос дээш (bottom up) чиглэсэн хөрөнгө оруулалтын шинжилгээтэй хослуулан тухайн зах зээл дээрх хөрөнгө оруулалтын таатай боломжуудыг хайж олдог. Шинжээчид тухайн компаниуд болон салбарын талаарх нарийн мэдлэгээ ашиглан үнэт цаас бүрийн хүлээгдэж буй мөнгөн урсгалын түвшин, эрсдэлийг үнэлдэг. c. Багц бүрдүүлэх Багцын менежер нь зорилтот хөрөнгийн хуваарилалт, үнэт цаасны шинжилгээ, хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичигт заасан үйлчлүүлэгчийн шаардлагыг харгалзан үзсэний үндсэн дээр багцыг бүрдүүлдэг. Эрсдэлийн удирдлага нь багц бүрдүүлэлтийн чухал хэсэг юм. Харилцагчийн эрсдэл даах түвшин (risk tolerance)-г бодлогын баримт бичигт тусгасан байх бөгөөд багцын менежер нь өөрийн бүрдүүлсэн багцыг үүнд нийцэж байгаа эсэхийг шалгах ёстой.

500

Markowitz Багц А-ийн σ = 10%, Багц Б-ийн σ = 20%, хоорондын Cov = 0.01, жин тэнцүү (50/50). Багцын дисперс σ²p-г тооцоол

σ²p = 0.5²×(0.10)² + 0.5²×(0.20)² + 2×0.5×0.5×0.01 = 0.0025 + 0.01 + 0.005 = 0.0175 σp = √0.0175 ≈ 13.2%

M
e
n
u