Дүүргэгч бодисыг ямар зорилгоор хэрэглэдэг вэ?
Шахмалын масс, эзлэхүүнийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэдэг. Хорт наркотик үйлчилгээтэй бодис 0.01 гр-аас доош орсон үед.
Тархаж уусдаг шахмал Латин нэр ?
Dispersible tablets
Холбогч бодис ямар үүрэгтэй вэ?
Нунтаг хэсгүүдийг барьцалдуулж, шахмалын бат бөх чанарыг нэмэгдүүлдэг.
Шахмал эм гэж юу вэ?
Нэг болон хэд хэдэн эмийн бодисыг туслах бодисын тусламжтайгаар шахах, хэвлэх замаар гарган авсан гадуур, дотуур хэрэглэхэд зориулагдсан тунлагдсан хатуу эмийн хэлбэрийг шахмал эм гэж нэрлэдэг.
Холигч машины бүрэлдэхүүн хэсгүүдийг нэрлэ.
Корпус буюу их бие, таглаа, сэлүүр
Пуансон гэж юу вэ?
Дээд, доод гэж хосолсон байх ба цилиндр хэлбэрийн ган гол юм.
Гулсуулагч бодисыг идэвхээр нь хэрхэн ангилдаг вэ?
Гулсуулах, тослох, наалдахын эсрэг бодис гэж ангилна.
Зажилдаг шахмал- ... , ихэвчлэн дүүргэгч, холбогч туслах бодис болгож хэрэглэдэг.
Маннитол, сорбитол, сахароз
Шахмал эмийн хэлбэрийн стандарт?
3-25mm Дундаж нь (7-14mm), Өндөр нь диаметрийн 30-40%
Шууд шахах аргад усгүй лактозыг ашиглахын давуу тал юу вэ?
Урсах болон шахагдах чанар сайтай тул шууд шахахад тохиромжтой.
Чийгтэй мөхлөгийг хэрхэн хатаадаг вэ?
Чийгтэй мөхлөгийг тавиур дээр 1-2см-ийн зузаантай дэлгэж үлдэгдэл чийглэг нь 2-5% болтол хатаагчид хатаадаг.
Ихэнх тохиолдолд 50-60 °C хэмд 4-5цаг хатаадаг. Зарим тохиолдолд мөхлөгийг тасалгааны температурт хатаадаг.
Тослох бодис болон гулсуулах бодисын үйл ажиллагааны ялгааг тайлбарлана уу.
Тослох бодис шахмал болон матрицын хоорондох үрэлтийг багасгадаг бол гулсуулах бодис нунтаг хэсгүүдийн урсах чанарыг сайжруулдаг.
Булт шахмалын машин нь тахир голт машинаас юугаараа яалгаатай вэ?
Шахах үйл ажиллагаа нь хэдэн арван(12-75) комплекс шахах багажны тусламжтайгаар явагдах ба зөөвөрлөх хөдөлгөөн хийдгээрээ тахир голт машинаас ялгаатай.
Vaginal tablets – Үтрээний шахмал- д ямар шаардлагууд байдаг вэ?
Үтрээний үрэвсэл болон нянгийн эсрэг үйлдэл үзүүлэх зорилгоор хэрэглэх ба шахмал нь амархан уусч, задардаг байх ёстой.Дааврын бэлдмэлийг энэ хэлбэрт оруулж хэрэглэвэл тохиромжтой байдаг.
Шахмалыг ямар ямар блистрт савлах вэ?
цаасан болон поливинил хлоридын блистрт
Шахмал эмийн давуу тал 5-ийг нэрлэ.
За би хянаж байна ХАХA
Холбогч болон хөвсийлгөгч бодисын үйл ажиллагаа хоорондоо хэрхэн уялддаг вэ?
Холбогч бодис шахмалыг бат бөх болгодог бол хөвсийлгөгч бодис задрахад тусалдаг. Зохистой харьцаа нь хатуулаг болон задралын тэнцвэрийг хангана.
Хэлэн дор тавьж хэрэглэдэг шахмал? (Латин нэр, Хэрэглээ, Шаардлага)
Хэл дор тавьж хэрэглэхэд эмийн бодис нь салст бүрхэвчээр амархан нэвтэрч ерөнхий үйлдэл үзүүлдэг. Эмийн бодис болон туслах бодис нь усанд амархан уусдаг байх ёстой. Хэл дор тавьж хэрэглэдэг эмийг ихэвчлэн яаралтай тусламжийн үед хэрэглэдэг
Шууд шахах аргаар шахахад нунтаг эмийн бодис нь ямар байх шаардлагатай вэ?
Урсах чанар сайтай, шахагдах чадвар сайтай, тодорхой чийгтэй байх ёстой.
Шахмалын бутрамтгай чанар их байвал ямар технологийн хүчин зүйлсийг шалгах вэ?
Холбогч бодисын хэмжээ, нунтагын шахагдах чанар, шахалтын хүч болон тослох бодисын хэмжээг шалгана.
Шахах процессын тухай электростатик онолын хувьд тайлбарлана уу.
Шахмал хийх үед жижиг хэсгүүдийн гадаргууд үрэлт үүсч, жижиг хэсгүүд нь шахагдсанаас болж тэдгээр нь цэнэглэгддэг. Өөрөөр хэлбэл жижиг хэсгүүд дээр гадаргуугийн цэнэг үүсч тэр нь ихсэх тусам жижиг хэсгүүдийн хоорондох хэлхэлдэх хүч нь ихсэнэ.
Шахмал эмийн цех ямар өрөөнүүдээс тогтох вэ?7 өрөөний нэр
Түүхий эдийн агуулах
Ус нэрэх өрөө
Мөхлөгжүүлэх өрөө
Мөхлөг хатаах өрөө
Шахах өрөө
Савлах өрөө
Бэлэн бүтээгдэхүүний агуулах
Шахмалын хатуулаг сайн боловч задрал удаан байвал ямар туслах бодисын хэмжээ, шинж чанарыг хамгийн түрүүнд шалгах вэ? Яагаад?
Холбогч болон хөвсийлгөгч бодисын хэмжээ, үйлчлэлийг шалгана. Холбогч бодис хэт их байвал шахмал хэт бат бөх болж, хөвсийлгөгч бодис хангалтгүй бол задрал удааширна. Мөн тослох бодисын хэр их байгааг шалгах шаардлагатай.
Шууд шахах арга нь чийг, дулаанд мэдрэмтгий эмийн бодист яагаад тохиромжтой вэ?
Нойтон мөхлөгжүүлэлт болон хатаах шат шаарддаггүй. Иймээс чийг, дулааны нөлөөгөөр эмийн бодисын бүтэц, шинж чанар өөрчлөгдөхөөс сэргийлж, чанарыг нь хадгалах давуу талтай.
Тархаж уусдаг шахмалын эмийн бодис нь усанд уусдаггүй, харин усанд жигд дисперсждэг. Ямар эм вэ? Бонус
Dispersible tablets – Тархаж уусдаг шахмал