Хоёр хувьцааны хүлээгдэж буй өгөөж ижил. A-ийн өгөөжийн стандарт хазайлт 8%, B-ийнх 15%. Аль хувьцааны өгөөж илүү хэлбэлзэлтэй вэ?
B, стандарт хазайлт 15%.
Жилийн хүү эерэг, төлбөр баталгаатай гэж үзье. Өнөөдөр авах 1 сая ₮, нэг жилийн дараа авах 1 сая ₮ хоёрын аль нь өнөөгийн үнэ цэнээр өндөр вэ?
Өнөөдрийн 1 сая ₮.
Бондын шаардагдах өгөөж купоны хувиас өндөр бол бондын үнэ нэрлэсэн үнээс дээгүүр, доогуур, эсвэл тэнцүү байх уу?
Нэрлэсэн үнээс доогуур.
Бие даасан төслийн NPV эерэг гарвал өгсөн хорогдуулалтын хувиар үнэлэхэд төсөл компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэх үү?
Тийм.
Хувьцааг 10,000 ₮-өөр авч, жилийн эцэст 10,800 ₮-өөр заржээ. Энэ хугацаанд 200 ₮-ийн ногдол ашиг авсан. Нийт өгөөж хэд вэ?
(800 + 200)/10,000 =10%
Өнөөдөр 2,000,000 ₮-ийг жилийн 10%-ийн нийлмэл хүүгээр байршуулбал хоёр жилийн дараа хэд болох вэ?
2,000,000(1.10)2 =2.42 сая ₮
1,000,000 ₮-ийн нэрлэсэн үнэтэй, жилийн 8%-ийн купонтой бонд купоноо хагас жил тутам төлдөг. Нэг удаагийн купон хэд вэ?
1,000,000(0.08)/2 = 40,000 ₮
Төсөлд өнөөдөр 60 сая ₮ зарцуулна. Жил бүр 20 сая ₮-ийн цэвэр мөнгөн урсгал орж ирнэ. Энгийн нөхөх хугацаа хэд вэ?
60/20 = 3 жил
Хувьцааны өгөөж 30%-ийн магадлалтайгаар −10%, 50%-ийн магадлалтайгаар 12%, 20%-ийн магадлалтайгаар 30% байна. Хүлээгдэж буй өгөөж хэд вэ?
0.30(-10%) + 0.50(12%) + 0.20(30%) =9%
Гурван жилийн дараа авах 13.31 сая ₮-ийн өнөөгийн үнэ цэнэ хэд вэ? Жилийн хорогдуулалтын хувь 10%.
$13.31/1.103 =10 сая ₮
Нэг жилийн дараа дуусах бондын нэрлэсэн үнэ 1,000,000 ₮. Жилийн эцэст 80,000 ₮-ийн купон болон үндсэн төлбөрөө хамт төлнө. Шаардагдах өгөөж 10% бол өнөөгийн үнэ хэд вэ?
1,080,000/1.10 = 981,818.18 ₮
Төслийн анхны хөрөнгө оруулалт 100 сая ₮. Ирэх хоёр жилийн эцэст тус бүр 60 сая ₮-ийн цэвэр мөнгөн урсгал орж ирнэ. Хорогдуулалтын хувь 10%. NPV-г тооцож, төслийг хэрэгжүүлэх эсэхээ шийд.
60/1.10 + 60/1.102 - 100 = 4.13 сая ₮, Хэрэгжүүлнэ.
Багцын 60%-ийг 14%-ийн хүлээгдэж буй өгөөжтэй A хувьцаанд, 40%-ийг 8%-ийн хүлээгдэж буй өгөөжтэй B хувьцаанд оруулжээ. Багцын хүлээгдэж буй өгөөжийг ол. Хоёр хувьцааны өгөөжийн хамаарал бага байх нь багцад ямар ач холбогдолтой вэ?
0.60(14%) + 0.40(8%) = 11.6% Хамаарал бага байвал төрөлжилтөөр багцын хэлбэлзлийг бууруулах боломжтой.
Жил бүрийн эцэст 3 сая ₮-ийг дансандаа байршуулна. Жилийн нийлмэл хүү 10% бол гурав дахь байршуулалтыг хийсний дараа дансанд хэдэн төгрөг байх вэ?
3(1.102 + 1.10 + 1) =9.93 сая ₮
1,000,000 ₮-ийн нэрлэсэн үнэтэй, жилийн 8%-ийн купонтой бонд хоёр жилийн дараа дуусна. Купоныг жил бүрийн эцэст төлнө. Шаардагдах өгөөж 10%, санал болгож буй үнэ 970,000 ₮. Бондын өнөөгийн үнэ цэнийг олж, авах эсэхээ шийд.
80,000/1.10 + 1,080,000/1.102 = 965,289.26 ₮, Aвахгүй.
A, B төслөөс зөвхөн нэгийг сонгоно. Тус бүрийн анхны хөрөнгө оруулалт 100 сая ₮. A-ийн хоёр жилийн эцсийн мөнгөн урсгал 70, 50 сая ₮. B-ийнх 40, 85 сая ₮. Хорогдуулалтын хувь 10%. Хоёр төслийн NPV-г тооцож, аль нь илүү үнэ цэнэ нэмэхийг тогтоо.
A = 5.79 сая ₮, B = 10.74 сая ₮. B-г сонгоно.
Хувьцааны өгөөж 50%-ийн магадлалтайгаар −10%, 50%-ийн магадлалтайгаар 30% байна. Хүлээгдэж буй өгөөж, стандарт хазайлт, алдагдалтай байх магадлалыг ол. Хөрөнгө оруулагч хамгийн багадаа 12%-ийн хүлээгдэж буй өгөөж шаарддаг бол хувьцаа босгыг хангах уу?
E(R)=10%, σ=20%, Aлдагдлын магадлал 50%. Өгөөжийн босгыг хангахгүй.
Тоног төхөөрөмжийг өнөөдөр 20 сая ₮ төлж авах эсвэл эхний жилийн эцсээс эхлэн дараалсан гурван жилийн эцэст жил бүр 8 сая ₮ төлж авах боломжтой. Жилийн хорогдуулалтын хувь 10%. Аль хувилбар өнөөгийн үнэ цэнээр хямд вэ? Зөрүүг тооц.
Хувааж төлөх дүнгийн PV=19.89 сая ₮. Өнөөдөр төлөхөөс 105,184.07 ₮-өөр хямд.
Нэрлэсэн үнэ 1,000,000 ₮, хугацаа 2 жил, жилийн купон 8%. Купоныг хагас жил тутам төлнө. Шаардагдах өгөөж нь хагас жил тутам нийлмэл тооцох жилийн нэрлэсэн 10%. Бондын өнөөгийн үнэ цэнийг ол. 950,000 ₮-өөр санал болговол авах уу?
Дөрвөн үе, үеийн өгөөж 5%, купон 40,000 ₮. Өнөөгийн үнэ 964,540.49 ₮ тул авна.