Нэг ижил хэмжээтэй жижиг хэсгүүдээс тогтсон нунтагийг юу гэж нэрлэдэг вэ?
Фракц
Шахмалын машины нарийн зөв тунлах үйл ажиллагаа нь шахмал хийх массын тасралтгүй …… ……. болон матрицын нүхийг бүрэн дүүргэж буй эсэхээс хамаарна.
Урсах чанар
Жижиг ширхэгтэй эмийн бодисыг тодорхой хэмжээтэй үрэл шиг болтол нь томруулах процессыг юу гэж нэрлэдэг вэ?
Мөхлөгжүүлэх
Нунтагийн чийглэг ихэдвэл түүний ямар шинж чанар муудах вэ?
Урсах чанар муудна.
Чөлөөтэй асгарах нунтгийн нэгж эзэлхүүний жинг юу гэж нэрлэдэг вэ?
Асгарах жин
Жижиг ширхэгтэй нунтаг бодисуудын технологийн үндсэн дутагдал юу вэ?
Маш муу гулгадаг.
Фракцын бүрэлдэхүүнд ямар чанарын шалгуур тавьдаг вэ? 3-ыг нэрлэнэ үү!
Шахмалын гадна байдал, бат бэх чанар, задралт гэх мэт…
Асгарах жин нь юунаас хамаарч тодорхойлогддог вэ? Дор хайж 3 нь жишээ бичнэ үү!
-Жижиг хэсгүүдийн хэлбэр дүрс
-хэмжээ
-фракцийн бүрэлдэхүүн
-нягт
-чийглэгээс хамаарна.
Шахмал хийхэд мөхлөг нь ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ? Дор хаяж 3 нь жишээ бичнэ үү!
-гулгах чадвар сайтай
-нэгэн төрлийн хэлбэр хэмжээтэй
-тохирсон чийглэгтэй байх ёстой
Нунтагийн фракц бүрийг тодорхойлохдоо ямар хэмжээтэй түүвэр авч,ямар нүхтэй стандарт шигшүүрээр шигшинэ вэ?
10г нунтаг авч 0.7-0.3-0.2-0.1мм нүхтэй стандарт шигшүүрээр шигшинэ
Нунтаг эмийн бодисын урсах чанар нь ямар хүчин зүйлсээс голлон хамаардаг вэ?
- нунтгийн жижиг хэсгийн хэмжээ
-жижиг хэсгийн хэлбэр дүрс
-чийглэг
-цахилгаанжих үзэгдэл
Өндөр даралт хэрэглэхгүйн тулд эмийн бодисыг шахмал хэлбэрт оруулахдаа ….. …… уусмал хэлбэрээр хэрэглэдэг вэ?
Холбогч бодисын уусмал
Ку.ч=m/t томьёоны 3 утга тус бүр юуг илэрхийлж байгаа вэ?
Ку.ч- нунтгийн урсах чанар г/сек
m-нунтгийн жин, гt- урсах хугацаа, сек
Pac(max)= M/V томьёоны утга бүр юуг илэрхийлж байгаа вэ?
Pac(max)= асгарах жин хамгийн их утга
m=нунтгийн масс
v=нунтгийн эзэлхүүнx=(a-b)*100/a томьёоны утга тус бүр юуг илэрхийлэх вэ?
x- мөхлөгийн чийглэг %
a-мөхлөгийн жин г
b-хатаасны дараах мөхлөгийн жин г