Сэтгэхүйн оршихуйн анхдагч хэлбэр бөгөөд бодит байдлыг таньж, өөрчлөх үндэс юу вэ?
Үйлдэл
Объектыг бүрэлдэхүүн хэсгүүдэд нь хувааж, шинж чанарыг нь ялгах сэтгэцийн задрал?
Задлан шинжлэх(Анализ)
Зүйл, үзэгдлийн ерөнхий ба өвөрмөц шинжийг ухамсарт тусгах сэтгэлгээний логик түвшин?
Үзэл баримтлал (Concept)
3 хүртэлх насны хүүхдүүдэд давамгайлдаг, обьектын дүр төрхөд тулгуурладаг сэтгэхүй?
Дүр дүрслэлийн сэтгэхүй
+200
"Сэтгэхүй бол дам тусгал" гэдэг тодорхойлолтын гол утга юу вэ?
Юмс, үзэгдлийг шууд мэдрэхүйгээр биш, логик холбоос ба мэдлэгээр дамжуулж танин мэдэх
Эд анги, шинж чанар, үйлдлийг нэг бүхэлд нэгтгэх логик үйлдэл?
Синтез
"Усны буцлах цэг нь +100С байна" гэсэн өгүүлбэр сэтгэлгээний аль хэлбэрт орох вэ?
Сэтгэмж (Judgment)
Ухамсрын хязгаарлагчид унтарч, бүтээлч байдал дээд цэгтээ хүрдэг сэтгэхүйн арга?
Мөрөөдөл
Сэтгэл хөдлөл, мэдрэмжээ ямар ч логик тайлбаргүйгээр илэрхийлэх "малгай"?
Улаан малгай
+100
Хамгийн энгийн түвшинд, санамсаргүй сонгосон шинж чанарт үндэслэн обьектуудыг бүлэглэх үйлдэл?
Нэгтгэх
Аль хэдийн байгаа хоёр сэтгэмжээс шинэ сэтгэмж гаргах хамгийн энгийн хэлбэрийг юу гэх вэ?
Оюун дүгнэлт (Inference)
Мэдээллийг график, зураг, диаграмм хэлбэрт шилжүүлж ирээдүйг таамаглах арга?
Геометрийн арга
Х.Гарднерынхаар ямар сэтгэхүй нь янз бүрийн соёлыг хүлээн зөвшөөрч, хүндэтгэх чадварыг хэлэх вэ?
Респектологийн төрөл
Хүний сэтгэлгээг яагаад заавал "үгэн сэтгэлгээ" гэж нэрлэдэг вэ?
Учир нь хүн өөрөө өөртэйгөө болон бусадтай "дотоод яриа"-ны тусламжтайгаар тасралтгүй харилцаж сэтгэдэг
Ижил ба ялгаатай талуудыг тогтоохын тулд заавал "Задлан шинжлэх" үйлдэл дээр суурилдаг процесс?
Харцуулалт
Ерөнхий байр сууринаас тодорхой сэтгэмж рүү шилжих оюун дүгнэлтийн хэлбэр?
Дедуктив (Дедукци)
Олон хүмүүс цугларч, нэг сэдвийн хүрээнд чөлөөтэй санаа уралдуулах хамтын сэтгэлгээ?
Тархины шуурга (Brainstorming)
Х.Гарднерын "Синтезийн төрөл" ба "Бүтээлч төрөл"-ийн гол ялгаа юу вэ?
Синтез нь байгаа мэдээллийг нэгтгэдэг бол, Бүтээлч нь огт байгаагүй шинэ шийдэл гаргадаг
Сэтгэхүйг судлахдаа "Кибернетик" салбар ямар үүрэгтэй оролцдог вэ?
Сэтгэхүйн үйл явцыг мэдээлэл боловсруулах, удирдах систем талаас нь судалдаг
Үргэлж тодорхой үр дүнд хүрэхэд чиглэгддэг, ерөнхий ба тодорхой дүрүүдийг ялгадаг нийлмэл үйлдэл?
Системчлэх
"Силлогизм" гэж юу вэ? (Логик бүтцийг тайлбарла)
Хоёр эх сурвалж сэтгэмжээс (баримт) зайлшгүй нэг дүгнэлт гарч ирэх логик бүтэц
Де Боногийн "Цэнхэр малгай" нь яагаад бусад 5 малгайнаасаа илүү "мета" түвшний сэтгэлгээ гэж тооцогддог вэ?
Учир нь Цэнхэр малгай нь сэтгэхүйн агуулгад бус, харин сэтгэх үйл явцдаа (Process) төвлөрч, аль малгайг хэзээ өмсөх, хэлэлцүүлэг хэрхэн өрнөх, ямар үр дүнд хүрэхийг удирдаж, зохицуулдаг учраас.
-200