Уламжлалт серверийг виртуал хэлбэрт шилжүүлэн, мэдээллийг сүлжээгээр түрээслэн ашиглах технологийг юу гэх вэ?
Үүлэн технологи (Cloud computing)
Хэрэглэгч ямар нэгэн код бичихгүйгээр зөвхөн веб хөтчөөр нэвтрэн шууд ашигладаг бэлэн программын үйлчилгээний загвар аль нь вэ?
SaaS (Software as a Service)
Олон хэрэглэгч интернетээр дамжуулан хамтдаа нээлттэй ашигладаг үүлэн системийн загвар аль нь вэ?
Нийтийн систем (Public Cloud)
Google системийн үнэгүй олгодог үүлэн санах ойн багтаамж хэдэн GB вэ?
15 GB
Багш 30 сурагчийн эцэг эхээс хурдан асуулга авч, шууд графикт дүн шинжилгээ хийхэд ямар хоёр хэрэгслийг хослуулдаг вэ?
Google Forms + Google Sheets
Анх "Үүл" (Cloud) гэсэн нэршлийг МТ-ийн салбарт ашиглахаас өмнө ямар сүлжээнээс зээлж хэрэглэж байсан бэ?
Телефоны (Харилцаа холбооны) сүлжээ
Физик сервер, хадгалах сан, сүлжээний дэд бүтцийг түрээслүүлдэг, хоосон газар түрээслэхтэй адилтгасан загвар аль нь вэ?
IaaS (Infrastructure as a Service)
Зөвхөн нэг байгууллагын дотоод сүлжээнд ашиглагддаг, өндөр нууцлал бүхий үүлэн систем аль нь вэ?
Хувийн систем (Private Cloud)
Нийт 50 GB үнэгүй багтаамж олгодог, нууцлал ба аюулгүй байдал өндөртэй гэж онцолсон үйлчилгээ аль нь вэ?
MEGA
Олон хүн орон зайнаас хамаарахгүйгээр нэгэн зэрэг ургийн ном засаж бичихэд аль онлайн хэрэгсэл хамгийн тохиромжтой вэ?
Google Docs
Дэлхийн хаанаас ч, ямар ч төхөөрөмжөөс хандах боломжийг үүлэн технологийн давуу талын юу гэж нэрлэдэг вэ?
Уян хатан ба хөдөлгөөнт байдал
Программ хангамж хөгжүүлэгчдэд код бичих, турших бэлэн орчноор хангадаг, байр түрээсэлж кофе шоп нээхтэй адилтгасан загвар аль нь вэ?
PaaS (Platform as a Service)
Нууц мэдээллээ дотооддоо, нийтийн өгөгдлөө ил үүлэнд байршуулдаг, одоо зах зээлд бараг байхгүй болсон загвар аль нь вэ?
Холимог систем (Hybrid Cloud)
Dropbox үйлчилгээний хэрэглэгчдэд үнэгүй олгодог анхны багтаамжийн хэмжээ хэд вэ?
2 GB
Шинэ байгууллага сервер, программ худалдаж авах зардлаа хэмнэхийн тулд ямар үйлчилгээг түрээслэх хэрэгтэй вэ?
Үүлэн үйлчилгээ (IaaS, PaaS, SaaS)
Олон хэрэглэгч нэгэн зэрэг нэг мэдээлэл, файл дээр параллель ажиллах боломжийг юу гэх вэ?
Зэрэгцээ хандалт
Системийн администраторууд болон сүлжээний инженерүүд ихэвчлэн аль загварыг (IaaS, PaaS, SaaS) ашигладаг вэ?
IaaS (Infrastructure as a Service)
Ижил зорилго, стандарттай байгууллагууд дундаа хамтран ашигладаг үүлэн системийн загварыг юу гэх вэ?
Бүлгийн систем (Community Cloud)
Microsoft-ын экосистемд суурилсан, 15 GB + 15 GB үнэгүй багтаамж олгодог санах ой аль нь бэ?
OneDrive
Амазон компанийн AWS EC2 болон Google Compute Engine нь үүлэн үйлчилгээний ямар загварын (IaaS, PaaS, SaaS) жишээ вэ?
IaaS (Infrastructure as a Service)
Үүлэн технологийн ажиллагаа шууд хамаардаг хамгийн гол сул тал буюу шаардлагатай зүйл юу вэ?
Интернет холболт (Интернетийн хамааралтай байдал)
Google Workspace (Gmail, Drive) болон Netflix зэрэг үйлчилгээнүүд үйлчилгээний ямар загварт хамаарах вэ?
SaaS (Software as a Service)
eBay компани үүлэн системийн ямар загварыг (Public, Private, Hybrid, Community) ашигладаг жишээ болж орсон бэ?
Хувийн систем (Private Cloud)
Файл хуваалцахад хялбар бөгөөд 50 GB үнэгүй зай олгодог санах ойн үйлчилгээ аль нь вэ?
MediaFire
AWS, Google, Microsoft Azure зэрэг нь үүлэн системийн ямар загварын (Public(нийтийн), Private(хувийн), Hybrid(холимог)) үйлчилгээ үзүүлэгч вэ?
Нийтийн систем (Public Cloud)