Монгол улс хэдэн аймаг, хэдэн сумтай вэ?
21 аймаг, 330 сумтай
Грийнвич аль улсад байдаг бөгөөд түүгээр юуг баримжаалдаг вэ?
Их Британид байдаг. 0° уртраг болон дэлхийн цагийг баримжаалдаг.
Масштаб, зүг чиг болон таних тэмдэггүй газрын зургийг ашиглан тухайн нутаг дэвсгэрийн тухай мэдэх боломжтой юу?
Үгүй, боломжгүй. Таних тэмдэггүй газрын зургаас ямар ч мэдээлэл авах боломжгүй.
Манай дэлхий ямар хэлбэртэй вэ?
Геоид (Бөмбөрцөг хэлбэртэй)
Хоёр аав, хоёр хүү аялалд явах захиалга өгчээ. Гэтэл нийтдээ гураван эрэгтэй бүртгэл хийлгэсэн байна. Энэ яаж боломжтой байх вэ?
Өвөө, аав, хүү 3 байсан.
Мазаалай баавгай хаана амьдардаг вэ?
Говийн их дархан цаазат газрын А хэсэг, Алтайн өвөр говьд амьдардаг.
Далайн татралт, түрлэг юуны нөлөөгөөр үүсдэг вэ?
Дэлхий тэнхлэгээ эргэх эргэлт - Дэлхийн татах хүч, Сарны дэлхийг тойрон эргэх эргэлт - Сарны татах хүч
Параллель/зэрэгцээ орших өргөргийг юу гэж нэрлэдэг билээ?
Зэргэд

Бэрх Олон улсын хөтөлбөртэй сургууль
Харанхуй өрөөнд чамд нэг хайрцаг чүдэнз, лаа, керосин дэнлүү, мөн модтой зуух байв. Та хамгийн эхэнд юуг нь асаах вэ?
Чүдэнз асааж бусад зүйлсээ асааж гэрэлтүүлнэ.
Монгол орны хамгийн өндөр цэг болох Хүйтэний оргил аль салбар уулсд хамаардаг вэ?
Монгол Алтайн нуруу
Дэлхий ямар гараг эрхсийн тогтолцоонд багтдаг вэ?
Нарны аймаг
Газрын зургийг агуулгаар нь хэд ангилдаг вэ? Нэрлэнэ үү.
2 ангилдаг. Ерөнхий болон сэдэвчилсэн газрын зураг
The MongolZ баг 2024 оны 6 сард Арабын Нэгдсэн Эмират Улсад болсон YaLLa Compass 2024 тэмцээний финалд Ninjas in Pyjamas багийг хожиж ямар амжилт үзүүлсэн бэ?
YaLLa Compass 2024 тэмцээний аварга болсон. Азийн баг 14 жилийн дараа анх удаа S-tier тэмцээнд түрүүлж, 200,000 ам.долларын шагнал хүртсэн.
5 машин 5 минутын дотор 5 бүтээгдэхүүн хийдэг. 100 машин 100 бүтээгдэхүүнийг хэдэн минутад хийх вэ?
5 минут
Монгол орны захын 4 цэгт байршуулсан хөшөөний хүндэтгэлийн нэр
Соёмбот хөшөө 
Хамгийн олон цагийн бүстэй улс ямар улс вэ?
Франц улс 12 цагийн бүстэй.
2018 оноос дэлхийн тивүүдийн талбайн харьцааг гажилтгүй, бодит байдалд хамгийн ойр харагдуулах зорилгоор бүтээгдэж саяхан батлагдан ашиглагдаж буй тэнцүү талбайт тусгагийг юу гэж нэрлэдэг вэ?
Equal earth 
Газрын зураг дээрх хаяалбар зураасууд бие биедээ маш ойрхон, шигүү байвал тухайн газрын гадаргуу ямар байна гэсэн үг вэ?
Өгсүүр, огцом өндөрссөн, хадтай уул гэх мэтчилэн байна.
Наадмын морины уралдаанд та хоёрдугаар байрын морийг гүйцэж түрүүлбэл хэддүгээр байрт орох вэ?
2-р байр
Монгол орны газарзүйн үнэмлэхүй байршлаас нэгийг бичнэ үү?
Солиболцол: хойд өргөргийн 42-52градус орчим,
Өндөршил: ДТД дундаж 1580метр
Талбай: 1,5сая км2
Экваторт Дэлхийн эргэлтийн хурд 1,670 км/цаг байдаг бол аль цэгт шугаман хурд 0 км/цаг болох вэ?
Хойд эсвэл Өмнөд туйлд.
Газрын зураг дээр уулыг хэрхэн дүрсэлж, ямар өнгөөр ялгадаг вэ?
Хаяалбар буюу бороос цайвар - Өндрөөс нам
Байгаль дахь усны эргэлтийг явуулдаг гол хоёр хүчин зүйл юу вэ?
Нарны энерги, дэлхийн татах хүч
Нэг эмч хүүг хараад: “Энэ бол миний хүү” гэжээ. Харин хүү: “Энэ хүн миний аав биш” гэв. Хоёулаа үнэн ярьсан бол эмч хэн бэ?
Эмч бол хүүгийн ээж