Галын хор ямар тохиолдолд ашиглах вэ ? Галын хор ашиглах зааврыг нэрлэнэ үү,
Бага хэмжээний гал гарсан тохиолдолд. ТОШШ- тат онил, шах, шүрш
Нэг бүрийн хамгаалах хэрэгслийг хангах үүргийг хуулиар хэн хүлээх вэ?
Ажил олгогч
MNS 4969: 2000 стандартад зааснаар зааварчилгаа нь хэдэн төрөл байдаг вэ? Нэрлэнэ үү
3. 1. Урьдчилсан зааварчилга
2. Анхан шатны зааварчилга 3. Давтан зааварчилга
Амь насаа хамгаалах 12 дүрэм хэдэн онд амлалт болсон бэ,? Дүрэм байх үед жолоодлого хийх үедээ чихэвч ашигла гэдэг дүрэм маань амлалт болохдоо юу гэж өөрчлөгдсөн бэ, ?
2022 он. Хүрдээ хоёр гараар барь, жолоодлогод төвлөр
MSDS нь ямар үгийн товчлол вэ?
Material safety data sheet-ХАЛМ
Гал үүсэгч Галын гурвалжинг нэрлэнэ үү.
Оч, шатах материал, агаар
НБХХ хэрэгслийн хэдэн төрөл байдаг вэ? Нэрлэнэ үү
7 төрөл.
1. Нүүр нүд хамгаалал
2. Амьсгал хамгаалал
3. Сонсгол хамгаалал
4. Толгой хамгаалал
5. Хөл хамгаалал
6. Гар хамгаалал
7. Бие хамгаалал
ХАБ-н тэмдэг тэмдэглэгээнүүд хэдэн төрөл байдаг вэ? Нэрлэнэ үү
4. Сануулах, Заах, Хориглох, Анхааруулах
Амь насаа хамгаалах 12 амлалтаас хэдэн ажил нь зөвшөөрөл авч хийгддэг вэ? Нэрлэнэ үү.
3. 1. Халууны ажил 2. Өндөрийн ажил 3. Хязгаарлагдмал орчны ажил
Та химийн бодистой ажиллах үедээ ямар, ямар төрлийн нэг бүрийн хамгаалах хэрэгслийг хэрэглэх вэ? Нэрлэнэ үү
Бодисноос хамгаалсан усны гутал, химийн бүтэн шүүлтүүртэй баг, химийн бээлий, химийн бодисын хормогч/ химийн комбинзон
Галын хор болон ГК-г хэрхэн, яаж шалгадаг вэ?
Галын хор-Хошуу хоолой, манометр, лац, 2-3 удаа тонгойлгож сэгсрэх
ГК- Усны даралт, холболтын жийргэвч бүрэн бүтэн байдал
S3 хамгаалалтын ажлын гутал танийг юу юунаас хамгаалж чадах вэ? Нэрлэнэ үү
Цахилгаан гүйдэл, химийн бодис, гулсалтгүй ул,
усны нэвчилт, шагайны хамгаалалт, хурц үзүүртэй зүйл, дээрээс биет унах
Мэргэжлээс шалтгаалах өвчнөөс та өөрийгөө сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах вэ?
Тохирсон хувийн хамгаалах хэрэгслийг тогтмол хэрэглэх
Амь насаа хамгаалах амлалтаас бүх ажилчдад хамааралтай хэдэн амлалт байдаг вэ? Нэрлэнэ үү
5 амлалт. 1. Согтууруулах мансуурхаас зайлсхий 2. Хүрдээ 2 гараар барь жолоодлогод төвлөр 3. Суудлын бүсээ зүү, хамгаалалтын малгай өмс 4.Зөвшөөрөгдсөн хурдаар яв 5. Тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг аюулгүй ашигла
Химийн бодисыг аюулаар нь химийн аюултай ба хортой бодис гэж 2 ангилдаг. Химийн хортой бодис гэдэг нь ........................
Химийн хортой бодис гэдэг нь хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд хортой нөлөө үзүүлэх улмаар үхэл мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн бодис тэдгээрийн нэгдлийг хэлнэ.
Халуун ажлын төрлүүдийг нэрлэнэ үү. Халуун ажил хийгдэх талбайгаас шатах тэсрэх шингэн хамгийн багадаа хэдэн метрийн зайд байх ёстой вэ?
Тасдах, тайрах, зүсэх, зүлгэх ажлууд. Бүх төрлийн гагнуурын ажил, 12 метр
Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулинд. Нэг бүрийн хамгаалах хувцас хэрэгсэл гэж ............... хэрэгслийг хэлнэ.
үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс ажилтныг хамгаалах зориулалт бүхий хэрэгслийг хэлнэ.
Аюулыг хянах аргуудыг нэрлэнэ үү,
5. Оруулах, арилгах, инженеринг, захиргаа, НБХХ
Тусгай зөвшөөрөл авч хийгддэг 3 амлалтын зөвшөөрлийн хугацаа нь хэдэн цаг байдаг вэ? хэн хэнээс зөвшөөрөл авах вэ?
Багадаа 8 цаг, хамгийн уртдаа 1 ээлж 12 цаг байна. Хариуцсан ХАБ-н ажилтан ахлах инженер, ахлах ажилтан
Химийн бодис алдагдаж, асгарсан үед ямар арга хэмжээ авах вэ?
Агааржуулна, талбайг тусгаарлана, хамгаалах хувцас хэрэгслээ бүрэн гүйцэт өмсөнө, асгаралтын иж бүрдлийг ашиглана, аюултай хог хаягдалд баглаж хаяна, ахлах ажилтанд мэдэгдэнэ
Галын аюулаас урьдчилан сэргийлэх аргууд, хамгаалах багаж хэрэгслүүдээс нэрлэ. ( 10-с доошгүй
Цахилгааны аюулгүй байдлыг хангах
Ил гал гаргахгүй байх
Гал унтраагуур
Галын дохиолол
Автомат гал унтраах систем
Галын сараа
Ослын гэрэлтүүлэг
Аваарын шат
ГК
Шуурхай төлөвлөгөө
Сургалт, сургуулилт г.м
Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулинд. Хамтын хамгаалах хэрэгсэл гэж үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс ....................... хэрэгслийг хэлнэ.
хоёр ба түүнээс дээш тооны ажилтныг нэгэн зэрэг хамгаалах зориулалт бүхий
Ажлын байрны эрсдэлийн үнэлгээг ямар тохиолдолд хийх вэ?
1. Ажилтан шинээр орсон үед
2. Осолд дөхсөн тохиолдолд эсвэл осол гарсан тухай бүр
3. Шинээр тоног төхөөрөмж авсан буюу тоног төхөөрөмжийн байрлал сольсон үед
4. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа тохиолдолд жилд 1 удаа
Амь насаа хамгаалах 12 амлалтыг нэрлэнэ үү.
1.Согтууруулах мансуурахаас зайлсхий
2. Хүрдээ хоёр гараар барь, жолоодлогод төвлөр
3. Суудлын бүсээ зүү, хамгаалалтын малгай өмс
4. Зөвшөөрөгдсөн хурдаар яв
5. Тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг
аюулгүй ашигла
6. Засвар, үйлчилгээ хийхдээ Цоож-Пайз ашигла
7. Нүүрсүчлийн хийтэй орчинд шаардлагатай арга хэмжээг хангаж ажилла
8. Аюултай бодистой харьцах үедээ аюулгүй
байдлаа ханга
9. Хязгаарлагдмал орчинд орохдоо зөвшөөрөл ав
10. Өндөрт ажиллахдаа унахаас сэргийл.
11. Халуун ажлыг зөвшөөрөл авч хий
12. Сэрээт ачигч машины аюулгүй байдлыг хангаж ажилла
Химийн бодисын хор аюулын зэрэглэл дээр хэдэн өнгө байдаг вэ? Ямар, ямар утга санааг илэрхийлдэг вэ?
4. Улаан-Гал, Хөх-Эрүүл мэнд, Шар-Урвал Цагаан- Тусгай тэмдэглэгээ / Исэлдүүлэгч, хүчил шүлт, цацраг зэрэг.../