Бид үргэлж шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, шинэ зах зээл, шинэ арга барилыг эрэн хайж, шинэ сорилтуудыг даван туулдаг. Бид боломжит бүх шинэ боломжийг нээн, инновац, мэдлэгийг цаг алдалгүй судлах, турших соёлыг эрхэмлэдэг бөгөөд энэ нь байгууллагын өсөлт, шинэчлэл, өрсөлдөх чадварыг дээшлүүлж, урт хугацааны амжилтыг бататгадаг.
Хайгуул
Эрсдэл гэж юу вэ?
Зорилгод нөлөөлж болох тодорхойгүй байдал
Комплайнс гэж юу вэ? Манай байгууллага Комплайнсын ямар стандарт нэвтрүүлж байгаа вэ?
Байгууллага хууль, дүрэм журам, стандарт болон дотоод шаардлагыг мөрдөж ажиллахыг хангах үйл ажиллагаа.
ISO 37301:2021 Комплайнсын менежментийн тогтолцоо стандарт
Pocket апп-ын Zero цэсэд ямар зээлийн бүтээгдэхүүнүүд байдаг вэ?
- Pocket Zero
- Pocket Leasing
- Pocket Eco
- Pocket Edu
Зөгийн хэдэн нүдтэй вэ?
5 нүдтэй
Би баг хамт олныхоо өмнө өөрийн үүрэг, хариуцлагаа бүрэн биелүүлж, бусдынхаа итгэлийг хүлээсэн найдвартай, үнэнч хамтрагч нь байдаг.
Ямар үнэт зүйлийн соёлын элемент вэ?
Хамтын ажиллагаа
Эрсдэлийг хэн хамгийн сайн мэддэг вэ ?
Тухайн ажлыг өдөр тутам хийдэг хүн ихэнхдээ эрсдэлийг хамгийн сайн мэддэг.
Комплайнс нь хэний үүрэг вэ?
Байгууллагын бүх ажилтны үүрэг.
Шүгэл үлээгч гэж хэн бэ? Шүгэл үлээгч ямар сувгаар мэдээлэл хүргэдэг вэ?
Байгууллагад гарч буй хууль бус, ёс зүйгүй, дүрэм журам зөрчсөн үйлдлийг олж мэдээд, зохих сувгаар мэдээлж байгаа хүн юм.
Утасны дугаар, website, Дотоод Аудиторт хандах
Инвескор Хэтэвч ББСБ нь хэзээ нэрээ өөрчилж Покет ББСБ болсон бэ?
2025 оны 4 сар
Хурд үнэт зүйлийн соёлын элементүүд юу вэ?
Авхаалж самбаа, уян хатан байдал
Ухаалаг ажиллах
Хурдтай шийдвэр гаргах
Бүтээмжтэй, идэвх санаачилгаатай байх
Хамгаалалтын 1,2,3-р бүсийн ялгаа юу вэ?
Дотоод дүрэм, журам зөрчих нь хууль зөрчсөнд тооцогдох уу?
Үгүй. Гэхдээ комплайнсын зөрчилд тооцогдож, эрсдэл үүсгэж болно.
Комплайнсын хяналтын туршилтын зорилго юу вэ?
ББСБ-ын дотоод хяналт үр дүнтэй хэрэгжиж байгаа эсэхийг үнэлэх
ChatGPT-ийн “GPT” ямар үгийн товчлол вэ?
Generative Pre-trained Transformer
Зөвхөн өөрт таалагдсан хүмүүстэйгээ хамтарч ажиллах, давуу эрх олгох, тухайн хүмүүстэйгээ харилцах
Ямар үнэт зүйлийн үл нийцэх соёл вэ?
Хүндлэл
Эрсдэлийг яагаад урьдчилан мэдэх хэрэгтэй вэ?
Асуудал болохоос нь өмнө арга хэмжээ авахын тулд.
Комплайнсын үндсэн зорилго юу вэ?
Байгууллагыг хууль, зохицуулалтын шаардлагад нийцүүлэн ажиллуулж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх.
Хугацаа хэтэрсэн зээлийг дараах байдлаар ангилдаг ба дараах ангиллыг хоног тус бүрийг хэлнэ үү.
Хэвийн
Анхаарал хандуулах
Хэвийн бус
Эргэлзээтэй
Муу
Хэвийн - 30 хүртэл хоног
Анхаарал хандуулах - 31-90 хоног
Хэвийн бус - 91-180 хоног
Эргэлзээтэй - 181-360 хоног
Муу - 361 болон түүнээс дээш хоног
Нэг өрөөнд 5 хүн байна. Хүн бүр бусадтайгаа нэг удаа гар барьсан бол нийт хэдэн удаа гар барилт болсон бэ?
10 удаа.
(Томьёо: 5×4÷2 = 10)
Хариуцлага үнэт зүйлийн 3 үл нийцэх соёлыг хэлнэ үү.
Хариуцлагаас зугтах, алдаагаа бусдаас хайх, ажлаа гүйцэт дуусгалгүй орхих, ажилдаа "Эзэн" болохгүй байх
Ажилдаа ялархаж, гомдоллож бусдын төлөө ажиллаж байгаа мэт хандах
Мэдээллийг нуун дарагдуулах, шийдвэр гаргахдаа нууцлах, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байх
Байгууллагын ёс зүйн дүрэм, бусад стандарт, бодлого дүрэм журмыг дагаж мөрдөлгүй, өөртөө тааруулж тайлбарлаж ажиллах, эсвэл зөрчих
Байгууллагын орлого зарлагад мэдрэмжгүй хандаж хэт тансаглах
Асуудлын гол шалтгааныг олж шийдэлгүй зөвхөн богино хугацаанд гал унтрааж ажиллах
Дотоод хяналт болон Дотоод аудитын ялгаа юу вэ?
- Дотоод хяналт нь эрсдэл, алдааг гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх, хянах үйл ажиллагаа
- Дотоод аудит нь хяналт хэр үр дүнтэй ажиллаж байгааг шалгаж, үнэлэх үйл ажиллагаа.
ББСБ-ын комплайнсыг хэрэгжүүлэхэд баримтлах зарчмаас хоёрыг нэрлэнэ үү.
МУ-н хууль тогтоомж зохицуулагч байгууллагын шаардлагад нийцүүлэн үйл ажиллагаа явуулах, Комплайнсын менежментийг тогтолцоог тасралтгүй сайжруулах, ББСБ нь өөрийн үйл ажиллагааны онцлогт тааруулан нийцлийн үнэлгээ хийж, хэрэгжилтийг тогтмол хянах, Зөрчил мэдээлэх сувгийг бий болгож, мэдээлэл гаргагчийг хамгаалах.
Урт хугацаат зээлийн хуваарийг хэрхэн сунгах шалгуур юу вэ?
- Эргэн төлөлтийн хуваарьт дүн 50,000 төгрөгөөс дээш байх
- Зээлийн хугацаа нь тухайн бүтээгдэхүүний дээд хугацаанаас доош байх
Жишээ нь: Урт хугацаат зээлийг анх авахдаа 36 сараар авсан бол хуваарийг шинэчлэх боломжгүй байна.
Ямар амьтан өөрийн биеэс урт хэлтэй байдаг вэ?
Хамелеон