Дэлхийд зар сурталчилгаанд жилд 300 тэрбум доллар зарцуулдаг. Үүний бараг талыг нь нэг улс зарцуулдаг. Энэ "зар сурталчилгааны бурхан" улс аль вэ?
Америкийн Нэгдсэн Улс (АНУ)
НҮБ-ын Ерөнхий ассамблей 1985 онд хэрэглэгчийн хэдэн эрх баталсан бэ?
8 эрх
Дэлхийд анхны өрсөлдөөний хуулийг хэзээ баталсан бэ?
1890 он
Монгол Улсад өрсөлдөөний хуулийг батлах "түүхэн шалтгаан" нь
Шок эмчилгээний хүрээнд доноруудын зөвлөгөөний дагуу
Барууны орнуудад телевизийн реклам дунджаар хэдэн секундаас хэтрэхгүй байдаг вэ?
44 секунд
Хууль бус зар сурталчилгааны 4 төрлийг нэрлэ.
Зүй бус, бодит байдалд үл нийцсэн, ёс суртахуунд үл нийцсэн, далд
Монгол Улс Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг анх хэдэн онд баталсан бэ?
1991 он
Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд үйлдвэрлэл, борлуулалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал ямар аж ахуй эрхлэгч гэж үзэх вэ?
Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч
Картелийн зөрчлийн мэдээллийг нотлох баримттайгаа Монополын эсрэг газарт ирүүлсэн тохиолдолд торгуулийн хэдэн хувийг урамшуулал болгон олгодог вэ?
торгуулийн мөнгөн дүнгийн 5 хувьтай тэнцэх мөнгөн урамшуулал
Дэлхийн зар сурталчилгааны зах зээлийг эрэмбэлэхэд 1-р, 2-р, 3-р байр эзэлдэг улсуудыг нэрлэнэ үү.
1-р АНУ, 2-р Япон, 3-р Герман
Монгол Улсын Зар сурталчилгааны тухай хуулийг хэзээ баталсан бэ?
2002 оны 5-р сарын 30
АНУ-ын Ерөнхийлөгч Жералд Форд хэрэглэгчийн эрхэд тав дахь эрхийг нэмсэн. Тэр ямар эрх вэ?
Хэрэглэгчийн боловсролын эрх
Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэд өөрчлөлт оруулахад хандах байгууллагыг нэрлэнэ үү.
Монополын эсрэг газар
Монополын эсрэг газрын байранд ямар үйл ажиллагаа явуулахыг хориглодог вэ?
Улс төрийн нам, эвсэл, холбоо, хөдөлгөөн болон шашны үйл ажиллагаа
Дэлхийн өрсөлдөөний эрх зүйн түүхэнд МЭ 483 онд Зүүн Ромын эзэн хаан Зеногийн баталсан хуулийн зохицуулалт ямар бараануудад хамаарч байсан бэ?
Хувцас, загас, далайн гаралтай хүнс
Монгол Улсын Зар сурталчилгааны тухай хуулийн дагуу зар сурталчилгааны үйл ажиллагаанд оролцох үндсэн гурван субьектийг нэрлэнэ үү.
Захиалагч, бүтээгч, түгээгч
"Хэрэглэгчийн хөдөлгөөний өлгий эх орон" гэж ямар улсыг нэрлэдэг вэ?
АНУ-Америкийн нэгдсэн улс
Монополын эсрэг газар хэнд тайлагнах үүрэгтэй вэ?
Засгийн газар
Монгол Улсын Хүнсний тухай хуульд заасан импортын бараа бүтээгдэхүүний шошго дээрх мэдээлэл ямар хэл дээр байх ёстой вэ?
Монгол, Англи, Орос хэл дээр байна.
Санхүү эдийн засгийн их сургууль анх хэдэн онд байгуулагдсан бэ?
1924 он
Зар сурталчилгааны хууль тогтоомж зөрчсөнд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ? 3ыг нэрлэнэ үү.
Эрүүгийн, захиргааны, эд хөрөнгийн
"Consumerizm" гэдэг нэр томьёо ямар утгатай вэ?
Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах
Монополын эсрэг газрын санхүүжилт нь хэрхэн хийгддэг вэ?
Зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд нийт хэдэн бүлэг, хэдэн зүйл байдаг вэ?
5 бүлэг, 19 зүйл
2022оны Катар улсад зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд аль улсын шигшээ баг түрүүлсэн бэ?