100 лаа тос бол дугуй нь
Резин
Функционализмын гол төлөөлөгчид хэн хэн бэ?
Уильям Жеймс, Жон Дьюи
Эмпиризмийн үндсэн онцлогийг нэрлэ
Эмпиризм нь мэдлэгийг туршлага, ажиглалт, эмпирик нотолгоонд суурилж бий болдог гэж үздэг.
Ассоциационизм гэж юу вэ?
Ассоциационизм нь суралцах үйл явцыг сэрэл, санаа, үйлдлүүдийн хоорондын холбоо (association) үүсэх замаар тайлбарладаг онолын чиглэл
Өөрийнхөө дотоод ертөнц, давуу ба сул талыг мэдэх оюун ухааныг нэрлэнэ үү
Өөрийгөө таних
Структурализмын гол судалгааны арга юу байсан бэ?
Дотоод ажиглалтын арга
Рационализм ба эмпиризмийн мэдлэгийн эх сурвалжийн ялгааг тайлбарла
Рационализм мэдлэгийн эх сурвалжийг оюун ухаан, логик эргэцүүлэл гэж үздэг бол эмпиризм мэдлэгийг туршлага, мэдрэхүйн ажиглалтаас бий болдог гэж тайлбарладаг.
Бусдын сэтгэл хөдлөл, сэдлийг ойлгох оюун ухааныг нэрлэнэ үү
Хувь хүн хоорондын
Оюун ухааны гурван давхаргын загварыг хэн тодорхойлсон бэ?
Кэррол
Оюун ухааны гурвалсан онол хэн тодорхойлсон бэ
Стенберг
Рационализм сэтгэл судлалд яагаад чухал гэж үздэг вэ?
Рационализм нь логик бүтэц, ойлголтын систем, онолын загвар боловсруулахад чухал үүрэгтэй бөгөөд судалгааны ерөнхий тайлбарын хүрээг бүрдүүлдэг.
Оперант нөхцөлдүүлэлтийг товч тайлбарла
Зан үйл нь үр дагавраас хамааран бэхжих эсвэл сулрах ба шагнал зан үйлийн давтамжийг нэмэгдүүлдэг.
Өөрийнхөө сэтгэх үйл явцыг хянах, ойлгох оюун ухааны шинж чанар
Мета-танин мэдэхүй
Ассоциацизмын онолд холбоо үүсэх ямар ямар хэлбэрүүд байдаг вэ?
Ойролцоо давтамж, ижил төстэй байдал, эсрэг утга
Бихевиоризмын хязгаарлалт танин мэдэхүйн сэтгэл судлал үүсэхэд хэрхэн нөлөөлсөн бэ?
Зан үйлийн гаднах илрэлд хэт төвлөрсөн нь дотоод мэдээлэл боловсруулах процессыг судлах шаардлагыг бий болгож, танин мэдэхүйн сэтгэл судлал үүсэх онол-арга зүйн суурь болсон.
Өнгөрсөн алдаа, онооноос дүгнэлт хийх оюун ухааны шинж чанар
Туршлагаасаа суралцах
Нас ахих тусам тогтвортой байж, улам нэмэгддэг танин мэдэхүйн чадвар
Кристал оюун ухаан
Структурализмын зорилго юу байсан бэ, яагаад шүүмжлэлд өртсөн бэ?
Оюун ухааны бүтцийг элементүүдэд задлах зорилготой байсан ч интроспекц нь субъектив, найдвартай бус гэж шүүмжлэгдсэн
Ассоциационизм ба бихевиоризмын суралцахыг тайлбарлах арга зүйн ялгааг тайлбарла.
Ассоциационизм суралцахыг холбоо үүсэх процессоор тайлбарладаг бол бихевиоризм зан үйлийг сэрэл–хариу үйлдэл болон шагнал–шийтгэлийн хамаарлаар туршилтаар тайлбарладаг.
Танин мэдэхүйн сэтгэл судлал бихевиоризмаас юугаараа ялгаатай вэ?
Дотоод сэтгэцийн үйл явцыг судлах боломжтой гэж үздэг