Хэлний универсал нь хэл сурахтай хэрхэн холбоотой вэ?
Хэлний универсал нь боломжит хэлний бүтцийг хязгаарласнаар хүүхэд бүх боломжит дүрмийг шалгах шаардлагагүй болгодог. Ингэснээр хүүхэд зөвхөн төрөлхиын хэлний хүрээнд суралцаж, хэл сурах үйл явц боломжтой болдог. Өөрөөр хэлбэл, универсал нь суралцах орон зайг багасгаж өгдөг.
Хэлний хэрэглээ нь яагаад хэл сурахад нөлөөлдөг вэ?
Авиа зүй, өгүүлбэр зүй илүү сайн хөгжиж, хэлний чадвар сайжирдаг тул зарим ялгаа наснаас биш хэрэглээнээс шалтгаалсан байж болдог.
Бихевиоризмын үүднээс John B. Watson бодох/сэтгэх үйл явцыг хэрхэн тайлбарласан бэ?
Бодол бол дотоод, дуугүй яриа (subvocal speech), мөн бүх биеэрээ боддог гэж үзсэн.
Pro-drop хэл гэж юу вэ?
Pro-drop хэл гэдэг нь өгүүлбэрийн эзний төлөөний үгийг (субъект) орхиж болдог хэл юм.
Хэлний нийтлэг шинжийн жишээнүүдийг хэлээрэй.
*Субъект (эзэн бие) эхэлж, дараа нь үйл үг, объект (тусагдахуун) ордог бүтэц илүү түгээмэл байдаг.
*Тэмдэг нэр нь нэр үгтэйгээ илүү ойр байдаг.
Хэл сурахад хамгийн чухал үе?
Хэл сурахад хамгийн тохиромжтой, бага насанд (ойролцоогоор 2–12 нас) илүү үр дүнтэй байдаг үеийг хэлнэ.
Хэлний детерминизм гэж юу вэ?
хэл нь хүний бодох арга эсвэл ертөнцийг хэрхэн хүлээн авч ойлгохыг тодорхойлдог
Competence (дотоод мэдлэг, чадвар) ба Performance (гүйцэтгэл)-ийн ялгаа хэлний судалгаанд яагаад чухал вэ?
Учир нь гүйцэтгэх, илэрхийлэх үе нь (performance) алдаа, хязгаарлалт агуулж байдаг тул хэлний жинхэнэ дүрмийг бүрэн илэрхийлдэггүй. Харин competence (дотоод мэдлэг, чадвар) нь хүний дотоод хэлний мэдлэгийг илэрхийлдэг тул хэлний универсал, бүтэц судлахад илүү чухал ач холбогдолтой.
1947 оны S. M. Smith-ийн туршилт Ватсоны онолыг хэрхэн няцаасан бэ?
Булчинг бүрэн саажуулсан ч хүн бодож, ойлгож чадсан → бодол нь биеийн хөдөлгөөн, ярианаас хамааралгүй
Хүүхэд зөв хэлж байснаа гэнэт "singed" гэх мэтээр алдаж эхлэх нь ямар учиртай вэ?
Энэ нь хэлний хөгжлийн "U" хэлбэрийн муруй бөгөөд хүүхэд хэл сурахдаа ахиц гаргаж байгаагийн илрэл юм. Хүүхэд өнгөрсөн цагийг үүсгэдэг "-ed" дүрмийг сурмагцаа түүнийгээ бүх үйл үгэнд хүчээр тулгаж (Overgeneralization) байгаа хэрэг юм.
Холбоост загвар (Connectionist Model) нь хэл сурах үйл явцыг юу гэж тайлбарладаг вэ?
Энэхүү загвар нь хүүхдэд ямар нэгэн хийсвэр дүрэм хэрэггүй, харин тархины нейронуудын хоорондох статистик холбоос сургах замаар хэл сурдаг гэж үздэг. Тэдний үзсэнээр үг болон авиануудын ижил төстэй талууд дээр тулгуурлан тархи өөрөө холбоос үүсгэж, дүрэмгүйгээр хэл сурах боломжтой юм.
Хэл сурахад боловсруулалт тархины аль хэсэг идэвхждэг вэ? Хэл сурах насанд ямар хамааралтай байдаг вэ?
Бага насандаа хэл сурсан хүмүүс тархины зүүн талд илүү хүчтэй төвлөрсөн боловсруулалт үзүүлдэг. Харин хожуу сурсан хүмүүсийн хувьд энэ ялгарал сул эсвэл тархины хоёр талд тархсан байдаг.
"Хос механизмт онол" (Dual-mechanism theory) ямар үндэслэлээр Холбоост загварыг шүүмжилсэн бэ?
Пинкер нарын үзэж буйгаар тархи зөвхөн холбоосоор ажилладаггүй. Үүний баталгаа нь тархины физиологи юм:
• Broca-гийн хэсэг: Дүрмийг боловсруулдаг.
• Бусад хэсэг: Цээжлэлт болон холбоосыг хариуцдаг.
• Мөн хэл нь зөвхөн хэлбэр биш, утгаас хамаарч өөрөөр хувирдаг учир зөвхөн статистик холбоос хангалтгүй гэж шүүмжилсэн.
Хэлний универсал гэж юу вэ, яагаад чухал вэ?
Хэлний универсал гэдэг нь бүх хэлэнд нийтлэг байдаг шинж чанарууд юм. Эдгээр нь хэлний боломжит хэлбэрийг хязгаарлаж, хүүхдэд хэл сурахыг илүү хялбар болгодог. Хэрэв универсал байхгүй байсан бол хүүхэд маш олон боломжит дүрмээс зөвийг нь олох боломжгүй байх байсан.
Сэтгэхүй хэлнээс хамаардаг гэсэн үзлийн хүрээнд ямар гурван боломжит хувилбар дурдагдсан бэ?
• Сэтгэхүй хэлнээс хамаардаг
• Хэл сэтгэхүйгээс хамаардаг
• Хэл ба сэтгэхүй хоёр бие даасан систем
American sign language (ASL)-ийн судалгааны үр дүн юу харуулсан бэ?
Насанд хүрсэн хойноо дохионы хэл сурсан сонсголгүй хүмүүс нь хүүхэд байхдаа сурсан хүмүүсийг бодвол илүү сул эзэмшдэг.
Хувиргалтын хязгаарлалт гэж юу вэ?
Хувиргалтын хязгаарлалт гэдэг нь өгүүлбэрийг өөрчлөх үед (жишээ нь асуулт болгох) үгсийг дурын байдлаар хөдөлгөж болдоггүй гэсэн дүрэм юм. Ялангуяа нэр үгийн бүлгийн дотор байгаа үгийг салгаж гаргахыг хориглодог. Энэ нь хэл маш нарийн бүтэцтэй бөгөөд хүүхэд ийм дүрмийг хэн ч заалгүй сурдаг гэдгийг харуулдаг.
Хэл ба сэтгэхүйн хоорондын холбооны талаар ямар хоёр үндсэн үзэл баримтлал байдаг вэ?
Хүн төрөлхтөнд хэл сурах төрөлхийн (генетикийн) чадвар байдаг. Хэл нь ерөнхий оюун ухааны чадвараас үүсдэг.
Хэл сурах үйл явцад гадны зааварчилгаа болон оролт (input) хэр зэрэг нөлөөтэй вэ?
Судалгаагаар эцэг эхийн засалт болон зааварчилгаа хэл сурах хурдад маш бага нөлөөтэй болох нь тогтоогдсон. Хүүхэд заримдаа оролт багатай нөхцөлд ч (жишээ нь, дүлий хүүхдүүд өөрсдөө дохио зохиох) хэл сурч чаддаг. Энэ нь хүн төрөлхтөн хэл сурах төрөлх "инстикт" буюу дотоод программтай төрдөгийг харуулдаг.
Хэл эзэмших явцад авиа зүй ба өгүүлбэр зүйд насны нөлөө хэрхэн ялгаатайгаар илэрдэг вэ?
Авиа зүй нь насанд хамгийн их нөлөөлдөг тул бага насанд сурсан хүмүүс илүү төрөлх мэт дуудлагатай байдаг. Харин өгүүлбэр зүйд насны нөлөө бага тул хожуу сурсан хүмүүс ч дүрмийг сайн эзэмшиж чаддаг.
Northern Paiute language ба англи хэлний ураг төрлийн нэршлийн ялгаа юуг харуулж байна вэ?
Northern Paiute language болон англи хэлний ялгаа нь хэл бүр ураг төрлийн харилцааг илэрхийлэхдээ өөр өөр сонголт хийдгийг харуулдаг. Northern Paiute нь зарим харилцаанд нэг үгээр илэрхийлдэг бол англи хэлд хоёр ба түүнээс олон үг шаардлагатай байдаг. Ерөнхийдөө хэлнүүд хүмүүсийн хамгийн их хэрэглэх харилцаанд тохируулан үгийн сангаа бүрдүүлдэг.
Өнгөний хил хязгаар (color boundaries) гэж юу вэ, судалгаанд ямар үүрэгтэй байсан бэ?
Өнгөний хил хязгаар гэдэг нь өнгөнүүдийг ангилж ялгах зааг юм. Судалгаагаар хүмүүс өөрийн хэлэнд чухалд тооцогддог өнгөний хил дээр ялгааг илүү амархан сурч, таньдаг нь тогтоогдсон. Энэ нь хэл нь өнгө ялгах, ангилах үйл явцад тодорхой хэмжээгээр нөлөөлдөг болохыг харуулсан.
Williams syndrome болон хэлний бэрхшээлтэй хүмүүсийн жишээ нь хэл ба танин мэдэхүй бие даасан байж болохыг хэрхэн харуулдаг вэ?
Williams syndrome-той хүмүүсийн хувьд хэлний чадвар харьцангуй хэвийн байхад ерөнхий танин мэдэхүй сул байдаг. Харин зарим хүмүүс хэлний ноцтой бэрхшээлтэй ч ерөнхий оюуны чадвар хэвийн байдаг. Энэ нь хэл ба танин мэдэхүй заавал хамт хөгждөггүй, тодорхой хэмжээнд бие даасан байж болохыг харуулдаг.
Параметр тохируулах онол гэж юу вэ?
Параметр тохируулах онолын дагуу хэл сурах нь бүх дүрмийг шинээр бүтээх биш, харин боломжит “тохиргоонууд”-аас зөвийг нь сонгох үйл явц юм. Хүүхэд орчноосоо суралцаж энэ параметрүүдийг тохируулдаг.
Хэлний модульчлагдсан онолын дагуу хэл боловсруулах үйл явц ямар үе шаттайгаар явагддаг вэ?
Модульчлагдсан онолын дагуу эхлээд лингвистик модуль орж ирж буй яриаг задлан шинжилдэг. Дараа нь энэ боловсруулсан мэдээллийг ерөнхий танин мэдэхүйд дамжуулдаг. Харин ярих үед ерөнхий танин мэдэхүйд үүссэн бодлыг лингвистик модуль хэлний хэлбэрт оруулж илэрхийлдэг.