“Нийгмийн бүтэц гэдэг нь нийгмийн хэсэг, элементүүдийн хооронд бэхжсэн тогтвортой харилцаа холбоог хэлнэ”
В.Занден
Аж үйлдвэржилтийн нөлөөгөөр эмэгтэйчүүд нь үнэгүй ажил эрхлэгч болж, эрэгтэйчүүд нь гэр бүлээ тэжээгч болон хувирдаг. Ингэснээр гэрлэлтдээ сэтгэл хангалуун байх асуудал нь хувь хүн дангаараа шийдэх асуудал биш болсон
Райт Mиллс
“Өөрийнхөө санаа бодлыг илэрхийлэхдээ хэрэглэж буй бэлгэ тэмдэг, худалдаа арилжаандаа хэрэглэж буй мөнгөний тогтолцоо, мэргэжлийн зүгээс дагаж мөрдөх горим журам гэх мэт зүйлс надаас, миний хэрэглээнээс үл хамааран оршдог”
Э. Дюркгейм
Нийгмийн институтийн чиг үүргийг (функц) судална гэдэг нь түүний гүйцэтгэж буй үүрэг буюу үйлдлийн үр дүнд ямар үр дагавар бий болов гэдгийг судлах хэрэг мөн
Р. Мертон
“Хүмүүс өөрсдийнхөө түүхийг бүтээж байдаг, яаж бодсоноороо бус, өөрсдөө сонгоогүй бөгөөд байж байсан, тэдэнд өгөгдсөн, өнгөрсөн үеэс дамжиж ирсэн нөхцөлд бүтээж байдаг”
К. Маркс
Шоронгийн дэргэдэх ясли, асрамжийн газар өсөж буй хүүхдүүдийг харьцуулан судалсан эрдэмтэн.
Спиц
“Боловсрол нь хувь хүнийг нийгэмшүүлэх үүргийг гүйцэтгэдэг. Орчин үеийн нийгэмд ижил шашинтай хүмүүс гэрлэх нь багасч, харин ойролцоо ба ижил боловсролтой хүмүүс гэрлэх нь ихэсч байна” хэмээн дүгнэсэн эрдэмтэн.
М. Калмижн
“Тэнгэрийн эрхсийн хөдөлгөөний тухай” хэмээх бүтээлээрээ “дэлхий бол бүх орчлон ертөнцийн төвд хөдөлгөөнгүй оршдог” гэсэн өмнөх үеийн тайлбарт хатуу цохилт өгч, Буд, Ангараг, Сугар болон бусад гарагууд нь дэлхийг бус харин нарыг тойрдог гэсэн дүгнэлт хийсэн эрдэмтэн
Н. Коперник
“Соёл гэдэг нь нийгэм болон нийгмийн хэсэг бүлгийн оюун санаа, материаллаг байдал, мэдлэг, оюун сэтгэл санааны шинж байдлын цогц мөн.
ЮНЕСКО
Нийгмийн харилцан үйлдлийн явцад хувь хүн бусдын үүргийг хүлээн авах замаар өөрийн “Би нь бүрэлдэн бий болдог” гэж тайлбарласан эрдэмтэн
Ж. Г. Мид
Хүн гэдэг амьтан адгууснаас ялгарч байгаа нэг гол шинж нь бэлгэдэл. Ямар ч арслан, бар, туулай бэлгэдлийг хэрэглэдэггүй гэж үзсэн эрдэмтэн
С. Дулам
Соёл бол янз бүрийн бэлгэ тэмдгүүдийн (хэл, бичгийн хэл, урлаг, шинжлэх ухаан гэх мэт) нэгдэл мөн.
Эрнст Кассирер
“Соёл нь хүн нийгмийн гишүүн болохынхоо хувьд эзэмшдэг мэдлэг, итгэл үнэмшил, урлаг, ёс суртахуун, хууль, зан заншил болон бусад чадвар дадлуудыг багтаасан цогц бүхэл юм”
Э. Тайлор
“Зөгий, шоргоолжны эд эсэнд нь шингэсэн үйлдэл хийх чадвар байдаг шиг хүнд төрөлхөөс заяадаггүй, ахмад үеэсээ залуу үе нь зориуд сурч мэдэж, өвлөх ёстой үйлдэл хийх чадвар байдгийг соёл гэж тэмдэглэдэг”.
Р.Бенедикт
“Тодорхой бүлгийн гишүүдэд байдаг үнэт зүйлс, тэдгээрийг дагаж мөрддөг хэм хэмжээ болон материаллаг баялгийг багтаадаг цогц ойлголтыг соёл гэдэг”.
А. Гидденс
Хүн төрөлхтний соёлд байдаг түгээмэл загварын тухай үзэл баримтлалыг боловсруулах оролдлого хийсэн эрдэмтэн.
Ж. Мёрдок
Анх боолуудыг чөлөөлөн, бүх хүмүүс ижил эрхтэй гэдгийг тунхаглан шавар бортого дээр бичиж үлдээсэн хүн
Аугаа Сирус
“Байгалиас заяасан жам ёсны буюу заяагдмал эрх”-ийн сургаал хэнээс эхлэлтэй вэ ?
Эртний Грекийн софистууд
Нэг хүүхэд, нэг багш, нэг үзэг, нэг ном дэлхийг өөрчилж чадна”
Малала Юсуфзай
“Надад мөрөөдөл бий”...
Мартин Лютар Кинг
Ардчиллын үнэт зүйлсийг нарийвчлан судалж, ойлголтыг цэгцэлж өгсөн эрдэмтэн юм
Р. Даль
Ардчилал нь ард түмнээс сонгогдсон, ард түмний төлөө, ард түмний өөрсдийнх нь засаглал юм
А.Линкольн
Гүйлгээнд байгаа мөнгөний тоо хэмжээ нь бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн түвшинд нөлөөлдөг болохыг судлан гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ хэдий их байна, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ төдий чинээ өндөр болдгийг тогтоожээ.
Фишер
Ажилгүйдэл 1.0 хувь өсөхөд үйлдвэрлэлийн хэмжээ 2.5 хувиар буурдаг болохыг баталсан эрдэмтэн
Оуэкен
Хүний эрх нь энгийн зүйлээс эхэлдэг
Элеанор Рузвельт