Монгол дахь Японы эрх зүйн төв нь хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр байгуулагдсан бэ?
2006 оны 9 сарын 6-ны өдөр
Монгол Улсын Үндсэн хууль хэдэн бүлэг, хэдэн зүйлтэй вэ?
6 бүлэг 70 зүйлтэй
Тайхар чулуу аль аймагт байдаг вэ?
Архангай аймаг
Монгол ёсонд гаднаас ирсэн хүндэт хүн болон ах дүүсийг юу гэдэг вэ?
Гийчин
2025-2026 оны хичээлийн жилийн намрын улиралд Японы эрх зүйд нийт хэдэн багш хичээл зааж байгаа вэ?
9 багш
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль хэдэн онд батлагдсан бэ?
2002 он
Монгол Улсын хамгийн том нуур юу вэ?
Увс нуур
Монголын түүхэнд хамгийн олон жил төр барьсан хаан хэн бэ?
Батмөнх хаан
Яо багш /八尾先生/-ийн нэрний утга юу вэ?
Есөн сүүл
Монгол дахь Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх хэзээнээс үйл ажиллагаагаа эхлэх вэ?
2026 оны 1 сарын 1
XX зууны шилдэг роман гэгддэг "Тунгалаг Тамир"-ыг хэн бичсэн бэ?
Ч. Лодойдамба
Нэг мөч хэдэн минуттай тэнцэх вэ?
15 минут
Г.Давааням багш Японы эрх зүйн төвийн хэддэх үеийн төгсөгч вэ?
3
Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, ..............., үндэсний эв нэгдлийг хангах, .......... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.
Нөхөж бичнэ үү.
Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.
Дархан цаазат Богд хан уулын хамгийн өндөр цэг юу юу вэ?
Цэцээ гүн
Монгол хэл нь ямар хэлний бүлэгт хамаарагддаг бэ?
Алтай язгуурын хэлний бүлэг
Японы эрх зүйн боловсрол судалгааны төв өөр ямар улсад байдаг вэ?
Камбож, Вьетнам, Узбекистан
Иргэний хуулийн дагуу нийтийн өмч ямар ямар хэлбэртэй байдаг вэ?
төрийн, орон нутгийн, шашны, олон нийтийн
Монголын анхны доктор хэн бэ?
Б. Ринчен
Өвчүү гэдэсний их үсийг юу гэдэг вэ?
Саваг