АСУУЛТ-1
АСУУЛТ-2
АСУУЛТ-3
АСУУЛТ-4
АСУУЛТ-5
100

Эд хөрөнгийг орлогодох, зарлагадах, шилжүүлэх,  хөдөлгөөнийг зөвшөөрлийн дагуу хийдэг, эмх цэгцтэй байдал хадгалалт, хамгаалалтыг хариуцдаг ажилтан нь хэн бэ? 

ЭД ХАРИУЦАГЧ БУЮУ НЯРАВ

100

Анхан шатны баримт гэж юу вэ?

Анхан шатны баримт гэж ажил гүйлгээ гарсныг нотолж бичгээр бүрдүүлсэн болон бусад нотолгоог хэлнэ. Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно.

100

ТАНЫГ ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХЭД ХУДАЛДАГЧ БАРИМТ ӨГӨХӨӨС ӨМНӨ ТАНИАС  ЮУ ГЭЖ АСУУДАГ ВЭ?

ХУВЬ ХҮНЭЭР АВАХ  УУ БАЙГУУЛЛАГААР АВАХ УУ?

100

Жижиг мөнгөн сан, Касс, Харилцах, Хугацаагүй хадгаламж нь БЭЛЭН МӨНГӨ, МӨНГӨ ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ хөрөнгө 2-ын алинд нь хамаарах вэ?

БЭЛЭН МӨНГӨНД 

100

I Улирал:=?
II Улирал:=?
III улирал:=?
IV улирал: =? санхүүгийн тайлангийн хугацааг нэрлэнэ үү?

I Улирал: 01.01-03.31
II Улирал: 04.01-06.30
III улирал: 07.01-09.30
IV улирал: 10.01-12.31

200

ТАЙЛАНГИЙН ҮЛДЭГДЭЛ=?

ТООЛЛОГЫН ҮЛДЭГДЭЛ

200

ТАЙЛАНГИЙН ҮЛДЭГДЭЛ>ТООЛЛОГЫН ҮЛДЭГДЭЛ байвал хэрхэн яаж шийддэг вэ 

Кассын няраваас авах авлага үүсгэнэ. НБББББ зааснаар 

200

ТАЙЛАНГИЙН ҮЛДЭГДЭЛ<ТООЛЛОГЫН ҮЛДЭГДЭЛ тайлангаар зөрсөн мөнгийг хэрхэн шийдвэрлэдэг вэ?

ААНБ орлого болгоно. НБББББ зааснаар

200

НХМаягт МХ-1, 2,3,4,5, НХМаягт БМ1,2,3-10, НХМаягт ЦХ1-5, НХМаягтҮХ1-4 дугаарыг юуны  дугаар гэдэг вэ?

МАЯГТ, БАРИМТЫН ДУГААР ГЭНЭ

200

Касс болон банкны харилцах дансанд байгаа мөнгө, хугацаагүй хадгаламж, 3 сар хүртэлх хугацаагаар хязгаарласан тусгай зориулалт бүхий мөнгөн сан, үнэ цэнийг нь өөрчлөх өчүүхэн бага эрсдлийг мэдэрдэг, мөнгөний тодорхой дүнд чөлөөтэй хувирдаг, хөрвөх чадвар сайтай хөрөнгийг ямар хөрөнгө гэдэг вэ?

МӨНГӨН ХӨРӨНГӨ

300

НХМаягт МХ-1 нь бэлэн мөнгөний орлого, зарлагын баримтын аль нь вэ?

НХМаягт МХ-1.  Энэ нь кассанд орлого хүлээн авах үед үйлдэгддэг. 

300

Байгууллагын касснаас бэлэн мөнгө зарлагадах ямар маягт үйлдэх вэ?

Бэлэн мөнгөний зарлагын баримт НХМаягт МХ-2

300

Ачуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний хөлсийг нэхэмжлэх үндсэн баримт  болдог бүх төрлийн тооцооны дансдыг хөтлөх анхан шатны баримт нь ямар баримт вэ?

Нэхэмжлэх НХМаягт ТМ-1

300

Нягтлан бодох бүртгэлийг хөтлөхдөө ямар ямар стандартуудыг баримтлан хөтөлдөг вэ?

НББОУС, СТОУС, НББНХЗЗАРЧИМ

300

Тухайн байгууллагын хөнгөн тэрэг нь ямар албан тушаалтны хэрэгцээнд үйлчилсэн талаархи гүйцэтгэлийг гаргахдаа  ямар маягт үйлддэг вэ?

Жолоочийн тооцооны хуудас НХМаягт ТМ-4

400

Бэлэн мөнгө авахыг хүссэн хүмүүс ямар маягт нөхдөг вэ?

Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл НХМаягт МХ-3

400

Мөнгөний нярав орлого, зарлагын баримтууд, мөнгө олгохыг хүссэн өргөдөл зэргийг үндэслэн баримт тус бүрээр өдөр бүр ямар  тайланг гаргадаг вэ?

Бэлэн мөнгөн гүйлгээний тайлан НХМаягт МХ-4

400

Мөнгөн хөрөнгийн нярав ажил хүлээлцэхэд, тайлант хугацаа /улирал, жил/-ны эцэст болон гэнэтийн тооллого хийхэд бэлэн мөнгөний үлдэгдлийг дэвсгэрт буюу валютын төрөл бүрээр тоолж хүлээлцэхдээ ямар маягт үйлддэг вэ?

Бэлэн мөнгөний тооллогын баталгаа НХМаягт МХ-5

400

Ажилтан албан хаагчид гадаад, дотоод албан томилолт, хангамжийн урьдчилгаа гэх мэт бүх төрлийн мөнгөн урьдчилгааны гүйцэтгэлийг  ямар тайлангаар тайлагнадаг вэ?

Мөнгөн урьдчилгааны тайлан НХМаягт ТМ-2

400

Бараа, ажил, үйлчилгээний төлбөр, тооцоо хийгдсэнийг нотлох анхан шатны цаасан болон цахим баримт юу вэ?

Төлбөрийн баримт НХМаягт ТМ-5

500

Харилцахын баримтууд: Бэлэн мөнгөний чек: /бэлэн мөнгөний зарлагын мэдүүлэг/ НХМаягт МХ-6 ямар гүйлгээнд ашигладаг вэ?

Бэлэн мөнгөний чекийг банкин дахь харилцах данснаас мөнгө авахад ашиглана. 

500

Харилцахын баримт: Банкнаас банкны хооронд мөнгө шилжүүлэхэд ямар маягт үйлддэг вэ?

Төлбөрийн даалгавар: НХМаягт Мх-7

500

Кассанд байгаа мөнгөө харилцах дансанд ийхэд, эсвэл утасны төлбөр, татвар төлөх, ашиглалтын мөнгө төлөх гэх мэт харилцагчийнхаа дансанд бэлнээр мөнгө шилжүүлэхэд ямар маягт үйлддэг вэ?

Харилцахын орлогын мэдүүлэг: НХМаягт МХ-8

500

Харилцахын баримт: Банкин дахь харилцах данснаасаа бэлэн мөнгө авахад ямар маягт үйлддэг вэ?

Харилцахын зарлагын мэдүүлэг: НХМаягт МХ-9

500

Материаллаг бус шинж чанартай илгээмж, шуудангийн хөлс төлөх, бичиг хэрэг, хангамжийн жижиг зүйлс худалдан авахад  зориулсан цохолт, зөвшөөрөл, шат дамжлагагүй  мөнгийг шууд зарцуулах боломжтойгоор  зохицуулагддаг мөнгийг юу гэдэг вэ?

ЖИЖИГ МӨНГӨН САН

M
e
n
u