
Одоогоор бидэнд мэдэгдэж буй Монголын Нууц Товчооны уг эх ямар хэлбэртэй олдсон бэ?

Хятад үсгээр, Монгол хэлээр
Тавгийн идээ буюу ул боовыг 5, 7, 9 гэх мэт сондгой тоогоор давхарлан засдаг. Ийн сондгойгоор засдагийн учир нь?
Жаргалаар эхэлж жаргалаар өндөрлөх амьдрал байгаасай хэмээн бэлгэдэж сондгой тоогоор засдаг.
Энэ ямар нэртэй киноны хэсэг вэ?
"Аман хуур" уран сайхны кино. 1963 он.
![]()
Целсийн 0 хэм нь Фарангейтийн хэдэн хэмтэй тэнцүү вэ?
32 хэм

“Маамуу нааш ир” дууны аяыг хэн зохиосон бэ?
Д.Лувсаншарав
Монгол улс НҮБ-д гишүүнээр элссэн он, сар, өдөр?
Монгол Улс 1961 оны 10 дугаар сарын 27-нд гишүүнээр албан ёсоор элсэж, тусгаар тогтнолоо дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлсэн түүхэн үйл явдал болсон.

Орчин үед Цагаан сарын баяр хэзээ болохыг ямар зурхайгаар товлодог вэ?
Төгсбуянтын зурхай
Энэ ямар киноны хэсэг вэ?
"Ардын элч" уран сайхны кино. 1959 он.
![]()
Тэнхлэгээ хамгийн хурдан тойрч эргэдэг нарны аймгийн гараг юу вэ?

Бархасбадь
![]()
Нийслэл хотыг хэдэн онд Улаанбаатар хэмээн нэрлэсэн бэ?

1924 он

Зүүн гар талд сууж байгаа эрхэмийг хэн гэдэг вэ?

1921 оны хувьсгалын гол удирдагчдын нэг, Ардын эрхтэй хэмжээт цаазат Монгол улсын ерөнхий сайд Догсомын Бодоо
Зурагт ямар зүсмийн адуу харагдаж байна вэ?
Бор адуу

Энэ ямар нэртэй кино цуврал вэ?
"37-р точка"
![]()
Wi-Fi гэх бидний мэдэх утасгүй интернетийн бүтэн нэршил нь юу вэ?
Wireless Fidelity
![]()
Улаанбаатар зочид буудлын байшин хэдэн давхар вэ?

6 давхар
![]()
Монголын баг тамирчид 1964 оны Токиогийн зуны Олимпоос хойш одоогийн байдлаар нийт 30 медаль авсан байна. Алт, мөнгө, хүрэл медалиудын тоо тус бүр хэд хэд байгаа вэ?
2 алт, 11 мөнгө, 17 хүрэл
![]()
Зарим нутагт “шаг” хэмээн нэрлэдэг цагаан идээний төрөл?
Хайлмаг
"...эх орны энхийн манаанд суугаа хилчдээ би яахан мартаж зүрхлэх билээ..."
Энэхүү хэсэг ямар кинон дээр гардаг вэ?

Суварган цэнхэр уулс
Фотосинтез гэж юуг хэлж байна вэ?

Ногоон ургамал нь нарны гэрэл, ус, нүүрсхүчлийн хийг тус тус өөртөө шингээж, олон үе шаттай химийн урвал явуулсны үр дүнд шим бодис үүсгэн хүчилтөрөгчийг хаягдал болгон ялгаруулдаг.
![]()
Богд хан уулыг хэдэн онд дархан цаазтай болгосон бэ?
А. 1778 Б. 1788 В. 1678 Г. 1688
1778
![]()
Зурагт харагдаж байгаа энэхүү 1945 оны Ялтын бага хурлаар Монголын түүхэнд чухал нэгэн үйл явдал болсон байдаг. Тэр юу вэ?
![]()
Ар Монгол (БНМАУ)-ын статус-квог хадгалах
Баяр хүргэе! Танай багт энэхүү оноог бэлэглэж байна.

"If only I could hibernate" буюу "Баавгай болохсон" кино олон улсын кино наадмуудаас нийт хэдэн шагнал авсан бэ?
7 шагнал
![]()
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас 1980 онд ямар өвчнийг бүрэн устгаж чадсан хэмээн зарлаж байсан бэ? Монгол нэршилийн хамт хэлнэ үү.
Smallpox буюу Цагаан цэцэг

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг ямар дугаарт залгаж, мэдэгддэг вэ?
7004-4040