Монгол улсын хууль батлагдсан онууд
1924, 1940, 1960, 1992
Иргэн гэж юу вэ?
Монгол улсын иргэн, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн
Хуулийн этгээд гэж юу вэ?
Өөрийн хөрөнгөтэй, эрх үүрэг хүлээх чадвартай, тогтвортой зорилготой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдэл юм.
МУ-ын үндсэн хууль хэдэн бүлэгтэй вэ?
6 бүлэгтэй
Хүний эрх, эрх чөлөөг мөн чанар талаас нь юу юу гэж ангилдаг вэ?
1. Хүний жам ёсны эрх
2. Хүний зүй ёсны эрх
Иргэний эрх зүйн эдлэх чадамж хэзээ эхэлж, хэзээ дуусдаг вэ?
Төрсөн үеэс эхэлж, нас барснаар дуусна.
Дараах хуулийн этгээдийн аль нь ашгийн төлөө хуулийн этгээдэд хамаарах вэ?
а. хоршоо б. холбоо в. сан г. нөхөрлөл
г. Нөхөрлөл
Монгол улсын иргэний журамт үүрэгт хамаарахгүй нь аль вэ?
а. Эрүүл мэндээ хамгаалах
б. Албан татвар төлөх
в. Хөдөлмөрлөх
г. Байгаль орчноо хамгаалах
б. Албан татвар төлөх
Иргэний оршин суугаа газрыг:
а. Амьдран суугаа газраар тодорхойлно
б. Хуулийн дагуу түүний харьяалагдан бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлно
в. Тухайн этгээдийн эд хөрөнгийн дийлэнх хэсэг байгаа газраар тодорхойлно
г. Дээрх бүгд
б. Хуулийн дагуу түүний харьяалагдан бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлно
Аль нь зөв бэ?
а. Хуулийн этгээд нь оршин байх хэд хэдэн газартай байна.
б. Хуулийн этгээд нь оршин байх 2 газартай байна.
в. Хуулийн этгээд нь оршин байх нэг газартай байна.
г. Хуулийн этгээд нь оршин байх 2 буюу түүнээс дээш газартай байж болно.
в. Хуулийн этгээд нь оршин байх нэг газартай байна.
Монголын хамгийн өмнө захын цэг
Орвог хошууны Бор толгой юм.
АНУ-ын Үндсэн хууль үндсэн 2 хэсэгтэй
1-р хэсэг: Эрх мэдлийг хуваарилах
2-р хэсэг: Хүний эрх, эрх чөлөө
"Civil legal capability" үгийн утгыг тайлбарла
Иргэний эрхзүйн бүрэн чадамж
Хуулийн этгээд өөрчлөн байгуулагдах 5 аргыг нэрлэнэ үү.
1.Нийлүүлэх
2.Нэгтгэх
3.Хуваах
4.Тусгаарлах
5.Өөрчлөгдөх
Монгол улсын газар нутгийн хэмжээ
1'564'116 км2
НҮБ 1948 Хүний түгээмэл тунхаглал баримт бичгийг баталж түүнд хүний эрхийн гол гол эрхүүдийг тусгаж өгсөн бөгөөд энэ нь хүн төрөлхтөн............. хүний эрхийн тухай.......... болсон.
нийтээрээ хүлээн зөвшөөрсөн , анхны суурь баримт
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэж, гэр бүлээ эдийн засгийн талаар хүнд байдалд оруулсан насанд хүрсэн этгээдийн иргэний эрх зүйн чадамжийг шүүх:
а. Иргэний эрхзүйн чадамжгүй этгээд гэж тооцож, түүнд асран хамгаалалт тогтооно.
б. Бүрэн бус чадамжтай гэж тооцож асран хамгаалалт тогтооно.
в. Иргэний эрхзүйн чадамжгүй гэж тооцож, түүнд харгалзан дэмжигч тогтооно.
г. Шүүх хуулиар тогтоосон журмаар хязгаарлаж, харгалзан дэмжигч томилж болно.
г. Шүүх хуулиар тогтоосон журмаар хязгаарлаж, харгалзан дэмжигч томилж болно.
Хангай компани, Эрдэнэт трейд компани 2 нь өөрсдийн эд хөрөнгөө нэгтгэж "Билгүүн" трейд нэртэйгээр цааш үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон. Хууль зүйн үүднээс энэхүү 2 компанийн үйл ажиллагааг .......... гэнэ.
а. нэгдэх б. нийлүүлэх в. тусгаарлах г. хуваах
б. Нийлүүлэх
Дэлхийн хуурай газрын хамгийн нам дор цэг
Сөнөсөн тэнгис