АНУ иргэний дайн хэдээс хэдэн онуудад үргэлжилсэн бэ?
1861-1865
Дуун хөрвүүлэгч гэж юу гэсэн үг вэ?
Орчуулагч
BONUUUUSSSSSS
Эртний Арабын иргэншилд Багдад яаж дэлхийн шинжлэх ухааны төв болж чадсан бэ?
Багдад одон орон судлал, математик, зурхай ухаан, нягтлан бодох, биологийн шинжлэх ухаан гээд олон зүйлийн нээлт болж байсан.
Н.Макиавелли бичсэн 2 бүтээлийг нэрлэнэ үү?
“Хунтайж”, “Эргэцүүлэл”
Цицерон хаант засаг, ард олны засаг, язгууртны засаг гэсэн 3 засгийг гаргаж ирээд ямар засгийг хамгийн шилдэг засаг гэж үзсэн бэ?
Холимог засаг
Ал-Фабарийн үзсэнээр ертөнцийг танин мэдэх гол хэрэгсэл юу байсан бэ?
Логик
Төргүй байгалийн үеийг status naturralis гэдэг бол төр, иргэний үеийг юу гэдэг вэ?
status civilis
Хамгийн анхны лицейг хэн нээсэн бэ?
Аристотель
Күнз эрт цагт Жоу гүрний алтан үеийг юугаар дүрсэлж байсан бэ?
Энх тайван, хөгжил цэцэглэлтээр
Күнз өөрийн философийн үзэл баримтлалдаа гэр бүлийн ариун журмыг чухал хэмээн үзсэн яагаад?
Гэр бүлийн бат бөх холбоо, эрх мэдлийг хүндэтгэсэн нийгэм аяндаа эмх цэгцтэй төрийг бий болгоно гэж үзсэн.
Гэгээн Августин шашин, философи хоёрыг яагаад нэг бүхэл гэж үзсэн бэ?
Бие биеэ харилцан нөхцөлдүүлж, нөхөн сэлбэж байдаг тул бараг нэг бүхэл зүйл гэж үзсэн.
Хүний хэл ярианы чадвар хэдэн жилийн өмнөөс үүссэн бэ?
250,000 жилийн өмнө
Дундад эртний үеийн философи хэний нөлөө дор бэ?
Аристотель
Ал-Фарабийн үзлээр төрийн эцсийн зорилго яагаад зөвхөн дэг журам биш, харин аз жаргалд хүргэх явдал байдаг вэ?
Тэр аз жаргалыг хүний амьдралын дээд зорилго гэж үзсэн бөгөөд төр, захирагчийн үүрэг нь иргэдийг оюуны болон ёс суртахууны төгөлдөржилтөөр тэрхүү аз жаргалд хүргэхэд оршино.
Гэгээн Августин үзэхдээ төр, сүм хийдийн харилцаанд сүм хийд тэргүүлэх үүрэгтэй. Сүм хийд бол бурхны хотын улс төрийн төгс төгөлдөр амьдрал, дэг журмын газар дэлхий дээрх загвар гэж яагаад үзсэн бэ?
Сүм хийд нь Бурханы үнэн, авралыг төлөөлдөг тул “Бурханы хот”-ын төгс дэг журмын газар дээрх загвар гэж Августин үзсэн.
“номын хүрдийг эргүүлэгч хаан” буюу Чакравартины тухай тайлбарлана уу?
Хаан эрх мэдлийг хүчээр бус, номын зарчимтай нийцүүлэн хэрэгжүүлж, иргэдийн амгалан тайвныг баталгаажуулж, шударга ёсыг сахиж, хэт шунал, албадлагыг багасгах ёстой гэсэн санааг агуулдаг.
礼 энэ ямар утгатай ханз вэ?
Ли буюу зөв зан үйл буюу нийгэмд дэгтэй, зөв байх, дэг журамтай байхыг илтгэнэ.
“Байгалийн жам ёс” ба “төрийн иргэний үе” гэсэн ялгаа улс төрийн философид ямар суурь асуудлыг гаргаж ирдэг вэ?
Энэ ялгаа нь хүмүүс анх төргүй, байгалийн эрхшээлд амьдарч байгаад дараа нь зөвшилцөл, гэрээ хэлцлээр төрийн дор амьдрах болсон уу гэдэг төрийн үүсэл, хууль ёсны үндсийн асуудлыг гаргаж ирдэг.
Н.Макиавеллигийн засаглалын 3 буруу хэлбэрийг нэрлэнэ үү?
нэг хүний дарангуйллын (тиран), цөөнхийн харгис (олигарх), үймсэн олны (охлократия)
无为 энэ үзэл санааны засаглалд үзүүлж буй давуу тал юу вэ?
Хамгийн бага хөндлөнгийн оролцоог дэмжиж, аливааг жам ёсоороо явуулахыг дэмжих.
Улс төрийн философи сэтгэлгээг түүхчлэх нь аргачлалыг философич Генрих Струве юу гэж тайлбарласан бэ?
Түүхийн баримтуудын задлан шинжилгээ бол философийн үндсэн зорилтуудыг шийдвэрлэх: нийтлэг ертөнцийг үзэхүйг буй болгох учиртай түүний зорилгод хүрэх зөвхөн нэг хэрэгсэл юм.
Жу Сигийн метафизик систем нь Ли ба Ци гэсэн ойлголтууд дээр суурилдаг тэгвэл Ци гэж юуг хэлсэн бэ?
Ли г ёс суртахууны гээд, Ци г материаллаг гэж үзсэн
Философич, нийгэм судлаач К.Дойч улс төрийн хөгжлийн эмпирик үеийг юунаас юуны хооронд хэмээн тодорхойлсон бэ?
Америк дахь иргэний дайнаас дэлхийн II дайн хүртэл
Августины сургаал ёсоор хүн төрөлхтөн өсөлт, хөгжлийн нийт 6 үе шатыг дамжина хэмээсэн байдаг. Тэгвэл Авраамаас Давид хүртэлх үеийг ямар үе гэж тодорхойлсон бэ?
Идэр үе