ИХ МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛ?
Зуны болон Өвлийн Олимпын наадам хэдэн жилийн давтамжтай зохион байгуулагддаг вэ?
4 жилийн давтамжтай
Монгол гэрийн хамгийн дээд хэсэгт байрлах, нарны цацраг мэт хэлбэртэй, гэрэл болон агаар орох зориулалттай хэсгийг юу гэж нэрлэдэг вэ?
Гэрийн тооно
Монгол Улсын төрийн тэргүүн хэн бэ?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх
Солонго нийт хэдэн өнгөнөөс бүрддэг вэ?
7 өнгө
ИХ МОНГОЛ УЛС ХЭДЭН ОНД БАЙГУУЛАГДСАН БЭ?
1206
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд 5 давсан бөхөд ямар цол олгодог вэ?
НАЧИН
Кино урлагийн салбарын хамгийн нэр хүндтэй, жил бүр АНУ-ын Лос-Анжелес хотод гардуулдаг алтан хөшөө бүхий шагналыг юу гэж нэрлэдэг вэ?
Оскар (Academy Awards)
УИХ хэдэн гишүүнтэй вэ
126
Хүний биеийн хэдэн хувийг ус бүрдүүлдэг вэ?
60-70 хувь
Монголчуудын гарал үүсэл, Чингис хааны амьдрал, үйл хэргийг өгүүлсэн, 1240 онд бичигдэж дууссан дэлхийн утга зохиолын хосгүй дурсгалт бичиг аль нь вэ?
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО
Хөлбөмбөгийн талбайд нэг баг хэдэн тоглогчтой байдаг вэ?
11 тоглогч
Хоёр хялгасан чавхдастай орой дээрээ 5 хошуу малын 1-ны толгойн сийлбэртэй, Монголын үндэсний хөгжмийн зэмсгийг юу гэж нэрлэдэг вэ?
Морин хуур
МУ-ын анхны үндсэн хууль хэдэн онд батлагдсан бэ
1924 оны 11 сарын 24 өдбөр
Дэлхийн хамгийн том хуурай газрын амьтан юу вэ?
Африкын заан
Монголын эзэнт гүрний бүх ард иргэд болон хаадын дагаж мөрдөх ёстой байсан дээд хууль цаазыг юу гэж нэрлэдэг байсан бэ?
Их Засаг хууль
Олимпын 5 цагирга юуг бэлгэддэг вэ?
5 тив
ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвд бүртгэгдсэн, аялгуу нь маш нарийн нугалаатай, уудам тал шиг сунжирч дуулагддаг Монгол үндэсний дууны төрлийг юу гэж нэрлэдэг вэ?
Уртын дуу
Монгол Улсад иргэд хэдэн наснаас эхэлж сонгууль өгөх эрхтэй болдог вэ?
18 нас
Дэлхийн хамгийн том далай аль нь вэ?
Номхон далай
Чингис хааныг бурхан болсны дараа хан хөвгүүдээс хэн хаан ширээг залгамжилсан бэ?
ӨГӨДЭЙ ХААН
Монголын үндэсний бөхийн түүхэн дэх хамгийн дээд амжилтыг хэн эзэмшдэг вэ?
Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ эзэмшдэг. 11 түрүү
Монголын орчин үеийн дүрслэх урлагийн сор бүтээл болох, хөдөө талын амьдралыг харуулсан "Монголын нэг өдөр" зургийг хэн зурсан бэ?
Марзан хэмээх Б.Шарав
Монгол Улсын төрийн далбаа хэдэн өнгөнөөс бүрддэг вэ?
3 өнгө
Дэлхий дээрх хамгийн хатуу байгалийн үнэт чулуу юу вэ?
Алмаз