Мэдлэг
Танин мэдэхүй
Танин мэдэхүй
Логик
Логик
100

Мэдлэгийн тухай асуудлыг авч үздэг философийн салбарын нэр аль нь вэ?

A. методологи

B. Эпистемологи

C. Онтологи

D. Акиологи

B. Эпистемологи

100

Эмпирик социологи аль вэ?

A. Хүмүүнлэгийн ухаан 

B. Шинжлэх ухаан

B. Шинжлэх ухаан

100

"Цас цагаан гэдэг нь үнэн" гэсэн өгүүлбэрт бид юуны тухай ярьсан бэ?  

A. Цасны тухай 

B. "Цас цагаан" гэсэн бодомжийн тухай 

C. Үнэний тухай 

D. Зөв хариулт алга

B. " Цас цагаан" гэсэн бодомжийн тухай

100

Тухайн зүйлд ямар нэг шинж байдал холбогдох эсэхийг нэг бол баталж, нэг бол үгүйсгэж илэрхийлдэг сэтгэхүйн хэлбэрийг юу гэж нэрлэдэг вэ?

A. Ухаарахуй 

B. Бодомж 

C. Ойлголт

D. Оюун дүгнэлт

B. Бодомж

100

Тухайн ойлголтоор илэрч буй юмны гол гол шинж байдлыг илэрхийлсэн мэдлэгийг юу гэж нэрлэдэг вэ?

A. Ойлголтын агуулга 

B. Ойлголтын багтаамж

C. Төрөл ойлголт

D. Дүрс ойлголт

A. Ойлголтын агуулга

200

Мэдлэг бол инстинктив бүдээгдэхүүн мөн гэж үздэг философи аль нь вэ?

A. Бихериоризм 

B. Постпозитивизм

C. Аналитик философи

D. М.Фукогийн постструктурализм

A. Бихериоризм

200

Дараах асуудлуудын аль нь танин мэдэхүйн онолд шууд утгаар хамаарахгүй вэ? 

A.Үнэний шалгуурын асуудал

B. Мэдлэгийн уг сурвалжийн тухай асуудал

C. Анхдагч шалтгааны  тухай асуудал 

D. Үнэний тухай асуудал

C. Анхдагч шалтгааны  тухай асуудал 

200

Үнэний тухай сонгодог онол хэзээ анх үүссэн бэ? 

A. Эртний үед

B. Дундад зууны үед

C. Шинэ үед

D. Орчин үед

A. Эртний үед

200

Логикийн онцлон судалдаг зүйл нь юу вэ? 

A. Сэтгэхүй, мэдрэхүй хоёрын харилцаа

B. Зөв сэтгэхүй мөн чанарыг нээх нөхцөл

C. Зөв сэтгэхүй хэлбэр, хуулиуд

D. Зөв сэтгэхүй танин мэдэхүйн үнэ цэнэ

C. Зөв сэтгэхүй хэлбэр, хуулиуд

200

Зөв сэтгэхүйн зарим хуулийг тоочихдоо буруу зүйл багтаасан нь аль вэ?

A.Адилтгалын хууль 

B. Гуравдахийг үгүйсгэх хууль

C. Хангалттай үндэслэлийн хууль

D.Баттай үнэний хууль

D.Баттай үнэний хууль

300

Ерийн мэдлэгийн зарим чухал онцлогийг тоочихдоо хамааралгүй зүйл дурдсан нь аль вэ?

A. Аяндаа бий болж байдаг 

B. Үнэн байж хэзээ ч чаддаггүй 

C. Бий болгох зориудын бэлтгэл шаардагддаггүй

C. Бий болгох зориудын бэлтгэл шаардагддаггүй

300

Дараахь шинжүүдийн аль нь ердийн мэдлэгийн онцлогийг илэрхийлдэггүй вэ? 

A. Төрөлжөөгүй

B. Мэрэгшээгүй

C. Мөн чанарыг илэрхийлсэн

D. Аяндаа бий болсон

C. Мөн чанарыг илэрхийлсэн

300

*Би сэтгэж байна, иймээс оршин байна* гэсэн үндэслэлийг алинд нь хамааруулж болох вэ? 

A. Рационализм

B. Эмпиризм

C. Сенсуализм

D. Структурализм

A. Рационализм

300

Нэг юм уу, нэг төрлийн бүлэг үзэгдлийн гол гол шинжийг нээн илэрхийлдэг сэтгэхүйн хэлбэрийг юу гэж нэрлэдэг вэ?

 A.Ухаарахуй

B. Бодомж 

C. Ойлголт

D. Оюун дүгнэлт

C. Ойлголт

300

Тухайн ойлголтоор илэрч буй юмны тоог илэрхийлдэг мэдлэгийг юу гэж нэрлэдэг вэ? 

A. Ойлголтын агуулга

B. Ойлголтын багтаамж

C. Төрөл ойлголт

D. Дүрс ойлголт

B. Ойлголтын багтаамж

400

Онолын мэдлэгийн зарим чухал онцлогийг тоочихдоо хамаарахгүй зүйл дурдсан нь аль вэ? 

A.Зориудын боловсруулалтын үр дүн болж байдаг.

B. Гагцхүү холбогдох хамтлагийн хүрээнд бий болдог

 C. Ямагт үнэн агуулга бүхий байдаг

D. хоорондоо холбоотой янз бүрийн ойлголт, баримтлах, хэм хэмжээ, хууль зэргийн цогц болж  байдаг 















A.Зориудын боловсруулалтын үр дүн болж байдаг.

400

Дараах шинжүүдийн аль нь шинжлэх ухаан мэдлэгийн онцлогийг илэрхийлдэггүй вэ? 

A. Онолын түвшинд байдаг

B. Агуулгаараа ямагт үнэн байдаг 

C. Системлэг шинжтэй 

D. Төрөлжиж мэрэгшсэн

B. Агуулгаараа ямагт үнэн байдаг 

400

*Оршин байна гэдэг нь хүртэгдэж байна гэсэн үг* хэмээх үндслэлийг алинд нь хамааруулж болох вэ?  

A. Рационализм

B. Эмпиризм

C. Структурализм

D. Материализм

B. Эмпиризм

400

Нэг юм уу хоорондоо уялдаатай хэд хэдэн бодомжоос шинэ санаа илэрхийлсэн өөр нэг бодомж ургуулан гарагдаг сэтггэхүйн хэлбэрийг юу гэж нэрлэдэг вэ?

A.Ухаарахуй

B. Бодомж 

C. Ойлголт

D. Оюун дүгнэлт



D. Оюун дүгнэлт

400

*Сурах бичиг* гэдэг ойлголтыг *ном* гэдэг ойлголттой багтаамжийнх нь үүднээс харьцуулбал юу гэж нэрлэх вэ?

A. Ойлголтын агуулга

B. Ойлголтын багтаамж

C. Төрөл ойлголт

D. Дүрс ойлголт



D. Дүрс ойлголт


500

Үнэнийг нээх зорилт тавьдаг мэдлэгийг юу гэж нэрлэдэг вэ? 

A. Танин мэдэхүй 

B. Үнэлэмж

C. Дүгнэлт

A. Танин мэдэхүй

500

Үнэн бол бидний мэдлэг бодит байдалтай тохирохуй мөн гэдэг үзэл аль нь вэ?

A. Конвенциализм

B. Корреспондент онол

C. Прагматик онол

D. Когерент онол

B. Корреспондент онол

500

Сонгодог философи дахь эмпиризм, рацианализм хоёрыг холбох зорилго тавьсан философич хэн нь вэ?

A. Р.Декард

B. Ф.Бэкон

C. И.Кант

D. Ж.Беркли

C. И.Кант

500

Сэтгэхүйн логик хууль гэж юу вэ?

A.Сэтгэхүйгээр бий болсон баттай үнэн мэдлэг 

B. Мэдлэгийн үүсэл, оршихуй дахь сэтгэхүйн гарцаагүй оролцоо

C.Бидний янз бүрийн бодлын хоорондын зайлшгүй гол, давтагдагч ерөнхий холбоо

C.Бидний янз бүрийн бодлын хоорондын зайлшгүй гол, давтагдагч ерөнхий холбоо

500

*Ном* гэдэг ойлголтыг *сайн ном* гэдэг ойлголттой багтаамжийнх нь үүднээс харьцуулбал юу гэж нэхлэх вэ?

A. Ойлголтын агуулга

B. Ойлголтын багтаамж

C. Төрөл ойлголт

D. Дүрс ойлголт

B. Ойлголтын багтаамж

M
e
n
u