Албан бичгийн хэл найруулга гэдэг нь ....
Албан харилцааны үүрэг гүйцэтгэж байгаа баримт бичгийн хэл найруулгыг албан бичгийн хэл найруулга гэнэ.
Албан бичиг гэж юу вэ?
Албан харилцаанд байнга хэрэглэгдэж байдаг, стандартад заасан тусгай бүрдлүүд бүхий баримтжуулсан мэдээлэл буюу баримт бичгүүдийг албан бичиг гэнэ.
Баримт бичгийн нийт хэдэн иж бүрдэл байдаг вэ?
29
Илтгэх хуудас баримт бичиг нь албан бичгийн аль ангилалд хамаарах вэ?
Мэдээлэл лавлаагааны баримт бичигт хамаарна.
Жилийн дөрвөн улирал яагаад ээлжилдэг вэ?
Дэлхий нарыг тойрдог болохоор.
Албан бичиг ямар бүтэцтэй байх ёстой вэ?
Эхлэл (танилцуулга), гол хэсэг (мэдээлэл, санаа, хүсэлт), төгсгөл (хариу авах эсвэл санал дүгнэлт).
Сансарт аялсан анхны хүн хэн бэ?
Юрий Гагарин
Тодорхой бус өгүүлбэрүүд албан бичгийн ойлгомжид хэрхэн нөлөөлдөг вэ?
Ойлголтын зөрүү үүсгэж, бичгийн зорилгод хүрэхэд саад болдог.
Энэ тэмдэглэгээ юуг илэрхийлж байна вэ? /🪙🚪🌉/
Алтан хаалга гүүр
Албан бичгийн хэл найруулгад үгийн давхардал ямар сөрөг үр дагавартай вэ?
Нэг хэвийн, нуршуу санагдаж, бичгийн чанарыг бууруулна.
Яагаад албан бичигт хэт албархуу хэллэг хэрэглэхээс зайлсхийх шаардлагатай вэ?
Ойлгоход төвөгтэй болж, хүлээн авагчийн анхаарал алдагдахад хүргэнэ.
албан бичигийн найруулгыг сайжруулахын тулд юу хөгжүүлэх вэ?
Үг сонголт, логик сэтгэлгээ, засварлах ур чадвар.
Албан бичгийн найруулгын үндсэн зорилго юу вэ?
Хүлээн авагчид тодорхой мэдээлэл хүргэх, асуудал шийдвэрлэх, харилцан ойлголцох, эсвэл зохион байгуулалтын үйл ажиллагааг албажуулах.
Албан бичгийн найруулга ямар нөхцөлд хэт албан ёсны хэллэг шаарддаг вэ?
Хууль эрх зүйн баримт бичиг, олон улсын гэрээ, эсвэл маш чухал үйл ажиллагаатай холбоотой бичигт.
Эрх бүхий албан тушаалтнаас тодорхой асуудал, сэдвээр гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан баримт бичиг?
Албан даалгавар.
Албан бичгийн найруулгаас хүлээн авагчийн итгэлцэл хэрхэн шалтгаалдаг вэ?
Тодорхой, логиктой, ёс зүйтэй найруулга хүлээн авагчид итгэл төрүүлнэ.
Албан бичгийн найруулгад логик дараалал ямар үүрэгтэй вэ?
Санааг ойлгомжтой, зөрчилгүй, уншихад хялбар байдлаар дамжуулдаг.
Албан бичгийг алдаатай найруулбал байгууллагын нэр хүндэд ямар нөлөө үзүүлэх вэ?
Мэргэжлийн бус сэтгэгдэл төрүүлж, харилцагч байгууллагын итгэлийг алдах эрсдэлтэй.
Албан бичгийн хариу өгөх хугацааг хэрхэн зөв тодорхойлж бичих вэ?
Тодорхой огноо зааж, эсвэл боломжит хугацааг (7 хоногийн дотор) ойлгомжтой бичих
Албан бичигт хэрэглэгдэх үг хэллэг уншигчийн соёлын ялгаанд хэрхэн нийцэх ёстой вэ?
Тухайн орны соёл, ёс зүйд нийцүүлэн найрсаг, хүндэтгэлтэй байдлаар бичих.
Толгой хэсэг, бичвэр хэсэг, баталгааны хэсгүүд нь баримт бичгийн юу вэ?
Баримт бичгийн бүрдэл
Баримт бичгийг зохиож бүрдүүлэхэд хэдээс хэддүгээр бүрдлийг ашигладаг вэ?
7-27-р бүрдлүүдийг ашигладаг.
Албан бичигт баримт, нотолгоог хэрхэн оновчтой оруулах вэ?
Үндэслэлтэй, тодорхой, хэт их биш хэмжээгээр, зөв эх сурвалж дурдан.
Албан бичгийн найруулгад тавих шаардлагуудыг нэрлэ.
Албан бичгийн найруулгыг сайжруулахын тулд ямар дадал, чадваруудыг хөгжүүлэх шаардлагатай вэ?
Үгийн сонголт хийх, логик сэтгэлгээ, тодорхой бичих, алдааг засварлах, харилцааны соёлыг сайжруулах.