Бушидо
Тан-Солонгос, Япон
Японы Хэйань

Солонгосын Корё
Random
100
  1. “Бушидо” гэдэг үг юуг илэрхийлдэг вэ?


“Бушидо” гэдэг нь “самурай хүний ёс суртахууны зам” гэсэн утгатай бөгөөд “бүши” — дайчин хүн, “до” — зам, суртахууны чиглэлийг илэрхийлнэ.

100
  1. Тан улсын үед Солонгост ямар төрлийн ном зохиолууд уламжлагдаж байсан бэ?

Одон орон, цаг улирал, эмнэлгийн номууд зэрэг шинжлэх ухааны бүтээлүүд уламжлагдаж байжээ.

100
  1. Нийслэл хаашаа нүүсэн бэ?


Эзэн хаан Канму 794 онд нийслэлийг Хэйан-кёо руу (өнөөгийн Киото) шилжүүлсэн нь Хэйангийн эрин үеийг эхлүүлсэн түүхэн чухал үйл явдал байв.

100
  1. Корё улсыг хэн, хэзээ байгуулсан бэ?


918 онд Тэжо Ван (Ван Гон) Солонгосын хойгт Корё улсыг байгуулсан бөгөөд энэ нь хожмын Солонгос нэрийн үүслийн эхлэл болсон.

100

Харанхуйн үе гэж түүхийн ямар цаг үеийг хэлдэг вэ?

Европын Дундад зууны эхэн үе буюу МЭ 5–10-р зууны хоорондох үеийг “Харанхуйн үе” гэж нэрлэдэг. Энэ үед соёл, боловсрол доройтож, төвлөрсөн төр задарсан.

200
  1. Бушидогийн суурь философид ямар шашин, сургаалиуд нөлөөлсөн бэ?

Шинтоизм, Буддизм, Күнзийн сургааль, мөн зарим хэмжээгээр Даосизм нөлөөлсөн.

200
  1. Солонгосчууд хятад үсгийг хэрхэн өөрчилж, өөрсдийн хэлэнд зохицуулан хэрэглэж байсан бэ?

Тэд “ноёдын уншлага” нэртэй аргыг зохиож, хятад үсгийн хэлбэрийг ашиглан авианы тэмдэг болгож, Солонгос хэлний үйл үг, туслах үг зэргийг илэрхийлэх зорилгоор хэрэглэж байжээ.

200
  1. Бодит байдал, байгальтай холбоотой ойлголт юу вэ?


“Кокоро” гэдэг нь Япон соёлд сэтгэл, зүрх, сэтгэлийн хөдөлгөөн, байгальтай нийцэх дотоод мэдрэмжийг илэрхийлдэг төв ойлголт бөгөөд уран зохиол, яруу найрагт ихэд хэрэглэгддэг.

200
  1. Түшмэдийн шалгалтыг хэн өгдөг байсан бэ?


Корё улсын үед түшмэдийн шалгалтыг зөвхөн язгууртан гаралтай хүмүүс өгөх эрхтэй байсан нь нийгмийн давхаргын хатуу ялгаа, хаант төрийн дээд ангийн онцгой эрхийг харуулж байв.

200

Феодализмын гол онцлог юу байсан бэ?  

Феодализм нь газар эзэмшил дээр үндэслэсэн, язгууртнуудын эрх мэдэл давамгайлсан нийгэм-эдийн засгийн тогтолцоо бөгөөд харьяалал, үүрэг, үнэнч байдал дээр суурилсан байв.

300
  1. Эдо үед самурай нар бушидог хэрхэн өөрчилсөн бэ?

Эдо үед самурай нар тулаанаас илүү боловсрол, ёс суртахуунд анхаарч, бушидог Күнзийн сургаалийн нөлөөгөөр ёс суртахууны өндөр хэмжээнд хөгжүүлжээ.

300
  1. Тан улсын үед Японоос хэдэн удаа элч томилогдож байсан бэ?

Урьд хожид 19 удаа элч томилогдож байсан.

300
  1. Түр зуурын гоо үзэсгэлэнг мэдрэх мэдрэмж юу вэ?

“Аварэ” нь гоо сайхны түр зуурын байдал, зүйлсийн мөхөх хувь тавиланг эмзэглэн мэдрэх Японы уламжлалт гоо зүйн гүн гүнзгий ойлголт юм.

300
  1. Түшмэлийн шалгалтыг хэдэн удаа авсан бэ?


958 оноос 1392 он хүртэл буюу 434 жилийн хугацаанд Корё улс нийт 252 удаа түшмэлийн шалгалт зохион байгуулсан нь төрийн албыг мэдлэг чадварт тулгуурлан хуваарилах оролдлогын илрэл байв.

300

800 онд хэн Ромын эзэн хаан хэмээн өргөмжлөгдөж, “Ариун Ромын Эзэнт Улс”-ын үндэс суурийг тавьсан бэ?

Франкийн хаан Шарлемань (Карл Их) 800 онд Ромын Папаас титэм гардан авч, Ариун Ромын Эзэнт Улсыг үүсгэсэн.

400
  1. Бушидогийн 7 үндсэн зарчмаас “Макото” ямар утгатай вэ?

“Макото” нь “чин сэтгэл, үнэнч зан” гэсэн утгатай бөгөөд үг, үйлдэл хоёр нь зөрөх ёсгүйг илтгэнэ.

400
  1. Кибино Макиби Тан улсаас буцахдаа ямар хувь нэмэр үзүүлсэн бэ?

Тан улсын нийгмийн байдлыг бүх талаар судалж, түүх, шинжлэх ухааны чухал дурсгал сурвалжуудыг авчирч, Японд танилцуулснаар хоёр улсын соёлын солилцоонд ихээхэн хувь нэмэр оруулсан.

400
  1. Хөнгөхөн, таатай мэдрэмжийг юу гэдэг гэж ярьсан бэ?


 “Окаши” гэдэг нь хөгжилтэй, сэтгэл сэргээсэн, гоё сайхныг илтгэх бөгөөд Хэйангийн уран зохиолд инээмсэглүүлж, зөөлөн таашаал өгөх мэдрэмжийг дүрслэхэд хэрэглэгддэг.

400
  1. Хэзээ боолчлохыг хориглосон бэ?


Корё улсад боолын статустай хүнийг үе дамжуулан боолчлохыг 1886 онд албан ёсоор хориглосон бөгөөд энэ нь хүн амын эрх зүйн байдлыг сайжруулах эхний алхам болсон.

400

 Крестийн аян дайн (Crusades) гэж юу байсан бэ, тэд ямар зорилготой явагдсан бэ?

Крестийн аян дайнууд нь 11–13-р зуунд Европын христосын улсууд Исламын ертөнцөөс Иерусалим болон Ариун газрыг буцаан авах зорилгоор явуулсан шашны дайн байв. Мөн Европын нийгэм, эдийн засаг, соёлд гүнзгий нөлөө үзүүлсэн.

500
  1. Орчин үеийн Японы нийгэмд Бушидо ямар хэлбэрээр хадгалагдаж байна вэ?

Бушидо нь орчин үеийн уран зохиол, кино, тулааны урлаг (жюүдо, кэндо, айкидо), менежмент, ажил хэрэгт шингэсэн хэлбэрээр хадгалагдаж, үндэсний ухамсарт нөлөөлсөөр байна

500
  1. Жиян Зен хувраг Японд ямар соёл, урлаг, шинжлэх ухааны зүйлсийг уламжилсан бэ?

Тэрээр бурханы сахил санваар, сүм барилгын урлаг, бурханы хөрөг сийлбэр, анагаах ухаан, өвсний эм судлал зэрэг олон чиглэлээр мэдлэг дамжуулсан. Мөн Тан Зуу Ди сүм ба Рошияна бурханыг байгуулж, Японы анагаах ухаанд үнэлэгдэхүйц хувь нэмэр оруулсан.

500
  1. Язгууртны соёлын оргил үе юу вэ?


Хэйангийн эрин үе (794–1185) нь эзэн хааны ордон төвтэй соёл, уран зохиол, яруу найраг, гоо зүйн хөгжил цэцэглэлтийн үе байсан бөгөөд “Гэндзи тууж” зэрэг уран бүтээлүүд төрсөн алтан үе хэмээн тооцогддог.

500
  1. Феодалын байгуулал гэж юу вэ?


Феодалийн байгуулал гэдэг нь дундад зууны үеийн нийгмийн тогтолцоо бөгөөд гол онцлог нь газар эзэмшил дээр үндэслэсэн эзэн–харьяатын (феодал–вассал) харилцаа, төвлөрсөн бус эрх мэдэл, язгууртны ноёрхол байсан юм.

500

Хар үхэл (Black Death) гэж юу байсан бэ, Дундад зууны Европт ямар нөлөө үзүүлсэн бэ?

14-р зуунд Европт дэгдсэн Хар үхэл нь хумхаа (тахал) өвчин байв. 1347–1351 оны хооронд Европын хүн амын гуравны нэгийг буюу 25–50 сая хүнийг хөнөөсөн. Үүний үр дүнд феодалын тогтолцоо ганхаж, ажиллах хүчний үнэ өсөж, шашны нэр хүнд буурсан.

M
e
n
u