.........бол субъект, объект хэмээх хоёр зүйлийн оролцоотой явагддаг сэтгэцийн процесс юм.
Танин мэдэхүй бол субъект, объект хэмээх хоёр зүйлийн оролцоотой явагддаг сэтгэцийн процесс юм.
Уураг тархиндаа нөлөөлөл үзүүлж байгаа тэрхүү үзэгдэл юмсыг буюу объектыг танин мэдэж өөрчлөн хувиргадаг идэвхитэй хувь хүнийг ...... гэдэг.
Уураг тархиндаа нөлөөлөл үзүүлж байгаа тэрхүү үзэгдэл юмсыг буюу объектыг танин мэдэж өөрчлөн хувиргадаг идэвхитэй хувь хүнийг субъект гэдэг.
Хүний (субъектийн) уураг тархинд нөлөө үзүүлж байгаа бодит үзэгдэл юмсыг буюу хүний практик үйл ажиллагаа чиглэж байгаа тэрхүү зүйлийг ........гэж нэрлэдэг.
Хүний (субъектийн) уураг тархинд нөлөө үзүүлж байгаа бодит үзэгдэл юмсыг буюу хүний практик үйл ажиллагаа чиглэж байгаа тэрхүү зүйлийг объект гэж нэрлэдэг.
Хүмүүс ..........сэрэл, мэдрэхүй, төсөөлөл, ойлголт, бодомж, оюун дүгнэлт болон зөн билгийн тусламжтай танин мэддэг.
Хүмүүс объектыг сэрэл, мэдрэхүй, төсөөлөл, ойлголт, бодомж, оюун дүгнэлт болон зөн билгийн тусламжтай танин мэддэг.
Субъект нь объектыг нүдээрээ харж, чихээрээ сонсож, гараараа тэмтэрч буюу мэдрэх эрхтэнээрээ мэдэрч танин мэдэхийг.......... гэдэг.
Субъект нь объектыг нүдээрээ харж, чихээрээ сонсож, гараараа тэмтэрч буюу мэдрэх эрхтэнээрээ мэдэрч танин мэдэхийг мэдэрч танин мэдэхүй гэдэг.
.........бол мэдэрч танин мэдэхүйн анхны хэлбэр юм
Сэрэл бол мэдэрч танин мэдэхүйн анхны хэлбэр юм
Сэрлийг үүсгэж байгаа цочруулын хэмжээг............гэнэ.
Сэрлийг үүсгэж байгаа цочруулын хэмжээг сэрлийн босго гэнэ.
Бадайрах, хорсох, халуу оргих, биеийн энд тэнд цахилгаан гүйх шиг санагдах зэрэг эмгэг сэрлүүдээр илэрнэ. Энэ нь ямар сэрлийн эмгэг вэ?
Парастезия нь бадайрах, хорсох, халуу оргих, биеийн энд тэнд цахилгаан гүйх шиг санагдах зэрэг эмгэг сэрлүүдээр илэрнэ.
Байхгүй дуу хоолой, үг яриа буюу дуу чимээг байгаа болгож сонсохыг ................. гэдэг.
Байхгүй дуу хоолой, үг яриа буюу дуу чимээг байгаа болгож сонсохыг сонсголын хий үзэгдэл гэдэг
Практик гажуу тусгалыг ямар үзэгдэл гэж оношлох нь олонтаа байдаг вэ?
Практик гажуу тусгалыг ямар үзэгдэл гэж оношлох нь олонтаа байдаг вэ? -Хий үзэгдэл
Энд, тэнд ерийн хүчтэй дуу чимээ гарахад, хаалга чахарч дуугарахад, гоожуураас ус гоожиход, биед нь гар хүрэхэд цочиж ухасхийх мэтээр маш мэдрэмтгий болдогнь ямар шинжтэй өвчтөнүүд вэ?
Хэт сэрэх шинжтэй өвчтөнүүд энд, тэнд ерийн хүчтэй дуу чимээ гарахад, хаалга чахарч дуугарахад, гоожуураас ус гоожиход, биед нь гар хүрэхэд цочиж ухасхийх мэтээр маш мэдрэмтгий болдог
Өвчтөний нүдэнд өөртэй нь ив ижил нэг буюу хэд хэдэн хүн харагдах нь ямар үзэгдэл вэ?
Өвчтөний нүдэнд өөртэй нь ив ижил нэг буюу хэд хэдэн хүн харагдах нь ямар үзэгдэл вэ? - Өөрийгөө харах хий үзэгдэл ( аутоскопическая галлюцинация)
Өвчтөн танихгүй газар нутаг, орон байр, нөхцөл байдлыг урьд өмнө нь үзсэн мэтээр тусгадаг.Энэ нь ямар эмгэг вэ?
Өвчтөн танихгүй газар нутаг, орон байр, нөхцөл байдлыг урьд өмнө нь үзсэн мэтээр тусгадаг. -Аль хэдийнээ үзсэн эмгэг.
..............бол невроз, невроз тест хамшинж, биеийн хэлбэрийн эмгэг, шизофрени зэрэг сэтгэцийн олон эмгэгүүдийн үед илэрдэг сэтгэц эмгэгийн шинж юм.
Сенестопатия бол невроз, невроз тест хамшинж, биеийн хэлбэрийн эмгэг, шизофрени зэрэг сэтгэцийн олон эмгэгүүдийн үед илэрдэг сэтгэц эмгэгийн шинж юм.
Би нэг биш гурван зүрхтэй, зүрхний минь нэг талд аавын зүрх, нөгөө талд ээжийн зүрх, төвд нь миний зүрх байх шиг санагдах юм" гэж ярих нь ямар эмгэг вэ?
Би нэг биш гурван зүрхтэй, зүрхний минь нэг талд аавын зүрх, нөгөө талд ээжийн зүрх, төвд нь миний зүрх байх шиг санагдах юм" гэж ярьдаг байв энэ нь өөрийнхөө биеийг өөр хүний бие хэмээн мэдрэх эмгэг
Жирийн юмны тухай өгүүлж байгаа орчны хүмүүсийн яриа өвчтөнд өөрийг нь гэмт хэрэгтэн, хүний мөс муутай гэж ярьж байгаа яриа шиг сонсогдож болно. Энэ нь ямар гажуу тусгал вэ?
Жирийн юмны тухай өгүүлж байгаа орчны хүмүүсийн яриа өвчтөнд өөрийг нь гэмт хэрэгтэн, хүний мөс муутай гэж ярьж байгаа яриа шиг сонсогдож болно. Энэ нь ямар гажуу тусгал вэ? -Аман ярианы гажуу тусгал
Гажуу тусгалтай өвчтөн, хий үзэгдэлтэй өвчтөн хоёрын ялгаа?
Гажуу тусгалтай өвчтөн, хий үзэгдэлтэй өвчтөн хоёрын ялгаа.
Гажуу тусгалтай өвчтөн бодитой оршиж байгаа ямар нэг юмыг өөр юм шигээр мэдэрдэг бол хий үзэгдэлтэй өвчтөн бодитой оршоогүй ямар нэг объектыг бодитой оршиж байгаа юм хэмээн тусгадаг.
“Обьект эргэх” шинж хэмээх эмгэг ямар эмгэгт байдаг вэ?
“Обьект эргэх” шинж хэмээх эмгэг ямар эмгэгт байдаг вэ? -Орчны юмсын шинж чанар алдагдах эмгэгийн тоонд байдаг.
Ихэвчлэн хоногийн орой, үдэш, шөнийн цагаар үүсэх буюу тодрон илэрдэг үзэгдэл юу вэ?
Ихэвчлэн хоногийн орой, үдэш, шөнийн цагаар үүсэх буюу тодрон илэрдэг үзэгдэл юу вэ? -Жинхэнэ хий үзэгдэл
Субъект (өвчтөн) бодитой оршиж байгаа ямар нэг юмны нэг буюу хэд хэдэн шинж чанарыг өөр шинж чанараар мэдрэхийг....................гэдэг.
Субъект (өвчтөн) бодитой оршиж байгаа ямар нэг юмны нэг буюу хэд хэдэн шинж чанарыг өөр шинж чанараар мэдрэхийг сэтгэц мэдрэхүйн эмгэг гэдэг.
Хамраа нэг биш олон салаа хамартай болчихсон юм шиг мэдрэхийг, өрөөсөн гараа олон метр урт гар шиг тусгахыг, биеийн хэлбэрээ бөмбөг шиг бөөрөнхий болчихлоо гэж мэдрэхийг, толгой нь өрөөнд багтмааргүй том хэмжээтэй болчихсон юм шиг мэдрэхийг, бие нь жингүйдэж байгаа юм шиг санагдахыг........................гэнэ.
Хамраа нэг биш олон салаа хамартай болчихсон юм шиг мэдрэхийг, өрөөсөн гараа олон метр урт гар шиг тусгахыг, биеийн хэлбэрээ бөмбөг шиг бөөрөнхий болчихлоо гэж мэдрэхийг, толгой нь өрөөнд багтмааргүй том хэмжээтэй болчихсон юм шиг мэдрэхийг, бие нь жингүйдэж байгаа юм шиг санагдахыг биеийн "схем" ийн эмгэг гэнэ.
Хүний мэдрэхүйн эрхтэнд гадаад ертөнцөөс ирж байгаа дохиог задлан шинжилж тэдгээрийн шинж чанарыг ялган задлах мэдрэхүйн нарийн механизмыг...................... гэнэ.
Хүний мэдрэхүйн эрхтэнд гадаад ертөнцөөс ирж байгаа дохиог задлан шинжилж тэдгээрийн шинж чанарыг ялган задлах мэдрэхүйн нарийн механизмыг анализатор буюу задлан ялгагч гэнэ.
Архины цагаан солиотой нэгэн өвчтөний нүдэнд сунаж атиралдсан могой харагдахын сацуу өмдний нь дотуур орж гуяыг нь ороож, цусыг нь сорж, цусыг нь сорох нь сонсогдож, арьсыг нь эрвэгнүүлж, гарт нь тэмтрэгдэж байх шиг санагдан, бас хүний хэлээр "би чамайг адна, за юу,за юу... за юу, за юу" хэмээн ярих нь ямар үзэгдэл вэ?
Архины цагаан солиотой нэгэн өвчтөний нүдэнд сунаж атиралдсан могой харагдахын сацуу өмдний нь дотуур орж гуяыг нь ороож, цусыг нь сорж, цусыг нь сорох нь сонсогдож, арьсыг нь эрвэгнүүлж, гарт нь тэмтрэгдэж байх шиг санагдан, бас хүний хэлээр "би чамайг адна, за юу,за юу... за юу, за юу" хэмээн ярих нь хам хий үзэгдэл.
................бүр нь юмсын тодорхой шинжүүдийг хүлээн авч тэдгээрийг задлан ялгаж тархинд дамжуулдаг.
Анализатор бүр нь юмсын тодорхой шинжүүдийг хүлээн авч тэдгээрийг задлан ялгаж тархинд дамжуулдаг.
машинд сууж явсан нэгэн өвчтөний чихэнд машин хөдлөөд явах бүрийд моторын чимээ, бас "мундаг Дунжаа" хэмээх үг сонсогдож машин зогсох буюу моторын чимээ гарахаа болих бүрийд өнөөх "мундаг Дунжаа" гэсэн хоолой сонсогдохоо больдог байжээ. Энэ нь ямар үзэгдэл вэ?
Машинд сууж явсан нэгэн өвчтөний чихэнд машин хөдлөөд явах бүрийд моторын чимээ, бас "мундаг Дунжаа" хэмээх үг сонсогдож машин зогсох буюу моторын чимээ гарахаа болих бүрийд өнөөх "мундаг Дунжаа" гэсэн хоолой сонсогдохоо больдог байжээ. Энэ нь үйл ажиллагааны хий үзэгдэл