Темперамент тогтвортой байхад зан төлөв яагаад өөрчлөгдөж чаддаг вэ?
Темперамент нь суурь хандлага, харин зан төлөв нь орчин, туршлага, self-regulation (өөрийгөө зохицуулах чадвар)-аар хэлбэрждэг.
Халамжгүй орчинд өссөн хүүхэд яагаад peer acceptance (үе тэнгийн хүлээн зөвшөөрөл)-д илүү хамааралтай болдог вэ?
Гэр бүлээс авах ёстой баталгаажуулалт дутмаг тул өөрийн үнэ цэнийг үе тэнгийн үнэлгээнээс хайдаг.
Эерэг peer group (эерэг найзын бүлэг) сурлагын амжилтыг нэмэгдүүлэх механизм юу вэ?
Эерэг хүлээлт, загварчлал (modeling – дуурайлал) болон урамшуулал нь сурах зан үйлийг бэхжүүлдэг.
Нийгмийн харьцуулалт (social comparison – нийгмийн жиших үйл явц) нэмэгдэхэд self-concept яагаад бодитой болдог вэ?
Хүүхэд өөрийгөө бусадтай харьцуулж давуу ба сул талаа ялгаж ойлгож эхэлдэг.
Heteronomous morality (гетероном ёс суртахуун) яагаад үр дагаварт төвлөрдөг вэ?
Хүүхэд дүрмийг өөрчлөгдөшгүй, шийтгэлтэй шууд холбоотой гэж ойлгодог тул санаа зорилгоос илүү үр дүнг чухалчилдаг.
Nature (төрөлхийн хүчин зүйл) давамгайлж байна уу, эсвэл nurture (орчны нөлөө) давамгайлж байна уу гэдгийг дангаар нь шийдэх боломжгүй шалтгааныг тайлбарла.
Хөгжил нь interaction (харилцан үйлчлэл)-д суурилдаг. Удамшил зан чанарын боломжийг өгдөг бол орчин түүнийг хөгжүүлж эсвэл хязгаарладаг.
Authoritarian parenting (хатуу шаардлагатай, бага халамжтай хүмүүжил) богино хугацаанд сахилга баттай харагддаг ч урт хугацаанд яагаад сөрөг нөлөө үзүүлж болох вэ?
Айдсаар удирдсан зан үйл нь internal moral reasoning (дотоод ёс суртахууны сэтгэхүй)-г хөгжүүлэхгүй. Хяналт сулрахад зан үйл тогтворгүй болно.
Adolescence (өсвөр нас)-д peer influence (үе тэнгийн нөлөө) яагаад childhood (бага нас)-аас илүү хүчтэй болдог вэ?
Identity formation (ижилсэл төлөвшил) идэвхтэй явагдаж байдаг тул бүлгийн хүлээн зөвшөөрөл илүү чухал болдог.
Self-handicapping (өөртөө саад хийх зан үйл) богино хугацаанд self-esteem-ийг хамгаалдаг ч урт хугацаанд яагаад бууруулдаг вэ?
Бодит ур чадвар хөгжихгүй тул competence (чадвар)-ийн мэдрэмж сулран, эцэстээ өөрийн үнэлэмж буурна.
Колбергийн 3-р шат ба 4-р шат -ийн ялгааг нийгмийн хүрээгээр нь тайлбарла.
3-р шатанд ойр хүмүүсийн хүлээлт чухал. 4-р шатанд нийгмийн хууль, тогтолцоо чухал болдог.
Темперамент (temperament) ижил боловч багшийн хандлага өөр байх үед сурагчдын academic achievement (сурлагын амжилт)-д ялгаа яагаад гарч болох вэ?
Темперамент суурь боловч багшийн хандлага, хүлээлт нь сурагчийн motivation (сэдэл)-д нөлөөлнө. Дэмжлэгтэй багштай хүүхэд өөрийн темпераментийг давуу тал болгон ашиглаж чадна, харин шүүмжлэлтэй орчинд сурагч өөрийгөө муу гэж үнэлж амжилт буурч болно.
Attachment security (аюулгүй дотно холбоо) нь self-esteem (өөрийгөө үнэлэх үнэлэмж)-ийг хэрхэн дам нөлөөгөөр нэмэгдүүлдэг вэ?
Аюулгүй холбоо нь хүүхдэд “би үнэ цэнтэй” гэсэн суурь мэдрэмж өгдөг. Энэ нь social interaction (нийгмийн харилцаа)-д итгэлтэй оролцох нөхцөл бүрдүүлж, улмаар self-esteem тогтвортой болдог.
Peer status (үе тэнгийн байр суурь) өндөр байх нь заавал эерэг хөгжилд хүргэнэ гэж үзэж болохгүй шалтгааныг тайлбарла.
Хэрэв бүлгийн үнэт зүйлс сөрөг бол өндөр статус нь буруу зан үйлийг улам бэхжүүлж болно.
Domain-specific self-concept (салбар тус бүрийн өөрийн ойлголт) яагаад general self-esteem (ерөнхий өөрийгөө үнэлэх үнэлэмж)-ээс илүү сурлагатай холбоотой вэ?
Тухайн чадварт шууд хамааралтай үнэлэмж нь effort (хичээл зүтгэл) ба persistence (тууштай байдал)-д шууд нөлөөлдөг.
Identity foreclosure (ижилсэл тулгалт) ба identity achievement (ижилсэлд хүрэх)-ийн ялгааг эрэл хайгуул-ын түвшнээр тайлбарла.
Identity achievement (ижилсэлд хүрэх) Хүн янз бүрийн боломжийг бодож үзэж, өөрийгөө таньж, туршиж байж шийдвэр гаргадаг. Тэгээд гаргасан шийдвэр нь өөрийн итгэл үнэмшил, үнэт зүйл дээр тулгуурласан байдаг.
Темперамент ба self-regulation (өөрийгөө зохицуулах чадвар)-ийн хоорондын хамаарлыг онолын үндэслэлтэй тайлбарла.
Темперамент нь анхны сэтгэл хөдлөлийн хариу үйлдлийг тодорхойлдог бол self-regulation нь түүнийг удирдах механизм юм. Орчны дэмжлэгтэй үед зохицуулах чадвар хөгжиж, зан төлөв илүү тогтвортой болдог.
Authoritative parenting (өндөр шаардлага + өндөр халамж) яагаад дотоод ёс суртахуун хөгжүүлэхэд илүү үр дүнтэй вэ?
Хүүхэд зөв зан үйлийг айдсаас биш, ойлголт ба үнэт зүйл дээр тулгуурлан сонгож сурдаг. Энэ нь internalization (дотоодшил)-ыг дэмждэг.
Сөрөг peer group (сөрөг найзын бүлэг)-д орсон сурагчийн сурлагын уналтыг cognitive dissonance (танин мэдэхүйн зөрчил)-ийн үүднээс тайлбарла.
“Би сайн сурагч” гэсэн self-concept (өөрийн ойлголт) ба “найзууд маань муу сурагч” гэсэн бодит байдал зөрчилдөнө. Энэ зөрчлийг багасгахын тулд сурагч өөрийн сурлагын үнэлэмжийг бууруулж болно.
Self-handicapping (өөрийн амжилтад зориуд саад хийх зан үйл) identity development (ижилсэл хөгжил)-д урт хугацаанд ямар нөлөө үзүүлэх вэ?
Бодит чадвар хөгжихгүй, тогтворгүй self-esteem үүсч, identity diffusion (ижилсэл сарних) эрсдэл нэмэгдэнэ.
Marcia’s moratorium status (Марсиагийн түр саатлын статус) яагаад identity achievement (ижилсэлд хүрэх)-ийн өмнөх чухал шат вэ?
Энэ үед exploration (эрэл хайгуул) явагддаг. Эрэл хайгуулгүй commitment (тууштай шийдвэр) нь foreclosure (ижилсэл тулгалт) болдог.
Ижил темпераменттэй хоёр хүүхэд өөр өөр орчинд өсвөл тэдний зан төлөв, нийгмийн дасан зохицолд ямар ялгаа гарахыг nature–nurture interaction (төрөлхийн ба орчны харилцан үйлчлэл)-ийн үүднээс тайлбарла.
Темперамент нь удамшлын суурь (nature) боловч орчин (nurture) түүнийг хэлбэржүүлдэг. Дэмжлэгтэй, authoritative parenting (өндөр шаардлага + өндөр халамж) орчинд өссөн хүүхэд өөрийгөө зохицуулах чадвар сайжирна. Харин authoritarian parenting (өндөр шаардлага + бага халамж) орчинд өсвөл ижил темперамент сөрөг зан үйл болж илэрч болно.
Attachment insecurity (аюулгүй бус дотно холбоо) яагаад өсвөр насанд peer pressure (үе тэнгийн дарамт)-д илүү өртөмтгий болгодог вэ?
Attachment insecurity нь тогтвортой self-worth (өөрийн үнэ цэнэ)-ийг бүрдүүлэхэд саад болдог. Ийм хүүхэд гаднын хүлээн зөвшөөрөлд илүү хамааралтай болж, peer pressure-д автамтгай болдог.
Peer acceptance (үе тэнгийн хүлээн зөвшөөрөл) ба identity formation (ижилсэл төлөвшил)-ийн уялдаа холбоог Erikson’s psychosocial theory (Эриксоны сэтгэц-нийгмийн онол)-оор тайлбарла.
Identity vs role confusion (ижилсэл ба үүргийн будлиан)-ы үед өсвөр насныхан “би хэн бэ?” гэдгээ тодорхойлж байдаг. Peer acceptance нь identity formation-д баталгаажуулах үүрэг гүйцэтгэдэг.
Self-concept (өөрийн тухай ойлголт), self-esteem (өөрийгөө үнэлэх үнэлэмж), self-worth (өөрийн үнэ цэнэ)-ийн харилцан хамаарлыг онолын үндэслэлтэй тайлбарла.
Self-concept нь “би ямар хүн бэ?” гэсэн бүтэцтэй ойлголт. Self-esteem нь тухайн ойлголтод өгч буй үнэлгээ. Self-worth нь өөрийгөө хүн гэдэг утгаар нь үнэ цэнтэй гэж мэдрэх ерөнхий үнэлэмж. Бодит чадвар (competence) хөгжих тусам эдгээр нь илүү тогтвортой болдог.
Kohlberg’s stage 5 (Колбергийн 5-р шат: нийгмийн гэрээний баримжаа)-д хүрсэн хүн хууль зөрчих ёс суртахууны үндэслэлтэй байж болох жишээ гарга.
Хэрэв хууль шударга бус бол universal ethical principles (ёс суртахууны нийтлэг зарчим)-д тулгуурлан эсэргүүцэж болно. Жишээ нь хүний эрх хамгаалах иргэний эсэргүүцэл.