Ямаа 10 нас хүрээд яах вэ?
11 нас хүрнэ
Монголчууд хаана дуулахыг цээрлэдэг вэ?
Орондоо дуулахыг цээрлэдэг
Хөөрөгний уут савыг юу гэж нэрлэдэг вэ?
Даалин гэж нэрлэдэг
Толгой гэдэг үгийн хүндэтгэсэн нэр
Тэргүүн
2 настай үхрийг юу гэж нэрлэдэг вэ?
Бяруу
Цагаан сарын ширээний гол идээ болох олон үеэр өрж зассан гурилан бүтээгдэхүүнийг юу гэдэг вэ?
Хэвийн боов\Ул боов
Бөөрөнхий хэлбэртэй, дотроо махтай, жигнэж болгодог энэ хоолгүйгээр Цагаан сарыг төсөөлөшгүй. Юу вэ?
Бууз
Цагаан сарын өмнөх өдрийг юу гэж нэрлэдэг вэ?
Битүүн
Малын яснаас гаралтай нэгэн зүйлийн ардын наадгай?
Монгол гэрийн цонх?
Тооно
Хэвийн боовыг өрөхдөө наснаас хамаарч үеийн тоог сонгодог. 80-аас дээш насны өндөр настан хэдэн үе боов өрдөг вэ?
9 үе (Жаргал, зовлонгийн ээлжээр тоолж "Жаргал"-аар эхэлж "Жаргал"-аар дуусгадаг)
Малын ямар эрхтэнээр насыг нь мэддэг вэ?
Шүд
Монголчууд ямар хүүхдийнхээ үсийг тэгш настай нь авдаг вэ?
Эмэгтэй хүүхэд
4 шагай хаяхад 4үүлээ өөр өөр буувал юу гэж нэрлэдэг вэ?
Гал ус хоёрын хооронд юу байдаг вэ?
Тогоо
Цагаан сараар ахмад хүнтэй золгохдоо залуу хүн нь гараа яаж байрлуулдаг вэ?
Залуу хүн нь ахмад хүнийхээ тохойг дороос нь түшиж золгоно.
Монгол гэрийн юуг түшиж зуурахыг цээрлэдэг вэ?
Багана
Монголын маргааш яадаггүй гэдэг вэ?
Дуусдаггүй
Монголчууд цагаан сараар тавгын идээгээ ямар тоогоор засдаг вэ?
Сондгой
Монгол гэрт ил гал түлэхэд зориулсан хэрэгслийг юу гэдэг вэ?
Тулга
Монгол ардын зүйр цэцэн үгэнд “Гаднаа гяланцаг, дотроо” гэдэг вэ?
Паланцаг
Хөөрөг зөрүүлэх нь ямар утга учиртай вэ?
Сэтгэлийн амар амгалан, нөхөрлөлийг илтгэнэ.
Цагаан сараар "Золгохгүй байх" хэд хэдэн тохиолдол байдаг. Жишээ нь эхнэр нөхөр хоёр яагаад хоорондоо золгодоггүй вэ?
Нэг бие хоёр хуваагдаж золгох нь салахын ёр гэж үздэг.
Баяр ёслолын үед монголчууд цагаан сүүгээ юунд хийж барьдаг вэ?
Ногоон өнгийн хадаг ямар бэлгэдэлтэй вэ?
Газар дэлхий, ургамал навч, өсөж үржихийн бэлгэдэл.