Тооны хаан
Геометрын нууц
Логик оньсого
Daily math
Бутархай ба Тооцоолол
100

5-ын квадратыг 2 дахин авбал хэд гарах вэ?

(5 * 5 = 25, үүнийг 2 дахин авахад 50)

100

Гурвалжны дотоод өнцгүүдийн нийлбэр нийтдээ хэдэн градус байдаг вэ?

180


100

Гурван найз уулзаад хоорондоо бүгд нэг нэг удаа гар барив. Нийт хэдэн удаа гар барьсан бэ?

3

100

Дэлгүүрт 5000 төгрөгийн үнэтэй шоколад 20% хямдарчээ. Чи хямдарсан үнээр нь хэдэн төгрөгөөр авах вэ?

4000 төгрөг. (1000 төгрөг хямдарна)

100

 3/4 (дөрөвний гурав) хэсгийг хувиар илэрхийлбэл хэдэн хувь (%) болох вэ?

Хариулт: 75%

200

1-ээс 100 хүртэлх тоонуудыг бичихэд "9"-ийн тоо нийт хэдэн удаа бичигдэх вэ?

20 удаа. (9, 19, 29... гэж явсаар 90-99 хүртэл тоолоход нийт 20 ширхэг 9 ордог)

200

Би ямар ч өнцөггүй, бас ямар ч шулуун ирмэггүй. Гэхдээ намайг математикт маш чухал дүрс гэдэг. Би юу вэ?

Дугуй (Тойрог) 


200

Нэг хүү 4 охин дүүтэй. Охин дүү нар нь тус бүр 1 ахтай. Тэднийх нийт хэдэн хүүхэдтэй вэ?

5 хүүхэдтэй 


200

3 хүн 3 цагийн дотор 3 хана будав. Тэгвэл 1 хүн 1 ханыг хэдэн цагт будах вэ?

Хариулт: 3 цаг. (Хүн тус бүр өөрийн ханаа 3 цаг будаж байгаа)

200

Шөнө гадаа -12 градус байв. Өглөө нь агаарын хэм 5 градусаар хүйтэрч, харин өдөр нь буцаад 8 градусаар дулаарчээ. Өдөр гадаа хэдэн градус болсон бэ?

 (Эхлээд -12 - 5 = -17 болж хүйтэрнэ. Дараа нь -17 + 8 = -9 болж дулаарна)


300

Дараах тэгшитгэлийг бодож x-ийг ол: x + 15 = 3x - 5

10. (2x = 20 тул x = 10

300

Хамгийн цөөн талтай гүдгэр олон өнцөгт (дүрс) юу вэ?

3 талтай


300

Нэг хүн охиндоо "Чи миний охин мөн боловч, би чиний аав чинь биш" гэж хэлэв. Энэ хүн охины хэн бэ?

Ээж
300

Машин 80 км/ц хурдтайгаар 2 цаг хагас зогсолтгүй явжээ. Нийт хэдэн км зам туулсан бэ?

200 км. (80 * 2.5 = 200)

300

Ямар нэгэн тоог өөрөөр нь 3 удаа үржүүлэхэд -27 гарчээ.Тэр тоо ямар тоо вэ?

-3

400

Барааны үнэ эхлээд 20% өсч, дараа нь өссөн үнээсээ дахин 20% буурсан бол анхны үнэтэйгээ харьцуулахад ямар өөрчлөлт орсон бэ?

4% буурна. (Жишээ нь 100 төгрөг байсан бол 120 болно. 120-ын 20% нь 24 тул 120 - 24 = 96 төгрөг болно)

400

Шоо (куб) нийт хэдэн талстай буюу нүүртэй вэ?

6

400

Эмч чамд 3 ширхэг эм өгөөд "Хагас цаг тутамд нэгийг уугаарай" гэжээ. Энэ эмийг ууж дуусгахад нийт хэдэн цаг шаардлагатай вэ?

1 цаг. (Одоо шууд нэгийг уулаа, 30 минутын дараа хоёр дахийг, дахиад 30 минутын дараа гурав дахийг ууж дуусна)

400

10 метрийн урттай туузнаас өдөр бүр 1 метрийг тайрч авдаг бол хэд дэх өдөр хамгийн сүүлчийн хэсгийг тайрах вэ?

9 дэх өдөр. (9 дэх өдөр тайрахад үлдсэн 2 метр нь тус бүр 1 метрийн 2 хэсэг болж сална)

400

2/3-ийн 3/4 нь хэдтэй тэнцүү вэ?

Хоёрны нэг. (Хооронд нь үржүүлэхэд хүрвэр хуваарь хураагдаад 2/4 буюу 1/2 гарна)

500

2 оронтой тооны цифрүүдийн нийлбэр 12. Хэрэв цифрүүдийн байрыг сольж бичвэл анхны тооноос 18-аар багасна. Энэ ямар тоо вэ?

75. (7+5=12, цифрийн байрыг солиход 57 болно. 75 - 57 = 18)

500

Механик цагийн зүү яг 15:15 (3 цаг 15 минут) цагийг зааж байх үед цагийн зүү болон минутын зүү хоорондоо хэдэн градусын өнцөг үүсгэх вэ?  

7.5°. (Минутын зүү 3 дээр байх үед, цагийн зүү 3-аас 4-ийн хоорондох зайн 1/4-ийг туулсан байдаг. Цагийн хоорондох өнцөг 30° байдаг тул 30-ын 1/4 нь 7.5° байна)

500

Эцэг, хүү хоёрын насны нийлбэр 66. Аавынх нь насыг илэрхийлэх тооны цифрүүдийн байрыг солиход хүүгийнх нь нас гардаг. Тэд хэдэн настай байж болох вэ? (Нэг боломжит хувилбарыг хэлэх)

51 ба 15 (эсвэл 42 ба 24, 60 ба 06).

500

Галт тэрэгний буудлаас эхний галт тэрэг 60 км/ц хурдтайгаар хөдлөв. Яг 1 цагийн дараа араас нь хоёр дахь галт тэрэг 80 км/ц хурдтайгаар нэг чиглэлд хөдөлжээ. Хоёр дахь галт тэрэг хөдөлснөөс хойш хэдэн цагийн дараа эхний галт тэргийг гүйцэж очих вэ?

Хариулт: 3 цагийн дараа.

(Тайлбар: Эхний галт тэрэг 1 цагийн дотор 60 км зам туулж түрүүлсэн байна. Хоёр дахь галт тэрэг цаг тутамд 20 км-ээр илүү хурдалж нөхөх тул 80 - 60 = 20, тэрхүү 60 км зайг 3 цагийн дотор гүйцнэ).


500

Сурагч шинэ номынхоо 1/3 хэсгийг эхний өдөр, харин үлдсэн хэсгийнхээ 1/4-ийг хоёр дахь өдөр уншив. Гурав дахь өдөр хамгийн сүүлд үлдсэн 60 хуудсыг уншиж дуусгасан бол энэ ном нийт хэдэн хуудастай байсан бэ?

Хариулт: 120 хуудастай.

M
e
n
u