Агаарын шинж чанар үе давхарга
Дулаан ба даралтын хуваарилалт
Агаарын хөдөлгөөн, орчил урсгал
Агаарын чийг, тунадас
100

Дэлхийн агаарын найрлагыг бүрдүүлэгч элементүүдийг эзлэх хувийн хамт нэрлэнэ үү?

Агаарт азот (78.08%) ба хүчилтөрөгч (20.95%) зонхилох ба аргон (0.93%), нүүрсхүчлийн хий (0.034%) зэрэг бусад хий хэмжээ багатай ч нөлөө нь их.

100

Нарны цацрагын төрлүүдийг нэрлэн тус бүрд нь дэлгэрэнгүй тайлбарлана уу?

Сарнисан цацраг- Нарны цацраг үүл, аэерозолууд, усан дусал, мөсөн талстаас болж замхарч зарим хэсэг нь дэлхийн гадарга руу ирж буй цацраг. 

Шулуун цацраг- Үүлгүй үед агаарын дархаргыг нэвтлэн газрын гадаргад шууд ирж буй цацраг. 

Нийлмэл цацраг- Сарнисан ба шулуун цацраг хоёрын нийлбэр цацраг

Ойсон цацраг- Үүл, агаарын хатуу хольцууд болон газрын гадаргаас буцаж ойсон цацраг.

100

Температур, чийг, даралт зэрэг эдгээр шинжид нь үндэслэж дэлхийн хэмжээнд хэдэн төрлийн агаарын массыг ялган үздэг вэ? Тэдгээрийн онцлогыг тодорхойлно уу?

 1) экваторын, 2) халуун орны, 3) сэрүүн, 4) арктикийн буюу хүйтэн агаарын масс болно. Экваторын Жилийн турш халуун, чийглэг Тропикийн (халуун орны) Далайн Жилийн турш дулаан, чийглэг Эх газрын Жилийн турш халуун, хуурай 

Сэрүүн Далайн Зун нь харьцангуй чийглэг сэрүүн, өвөл нь чийглэг дулаан Эх газрын Зун хуурай халуун, өвөл хуурай хүйтэн 

Арктикийн Жилийн турш хүйтэн, хуурай. Температурын хувьд эдгээрийг дулаан ба хүйтэн гэж ялгадаг бол чийгийн байдлаар нь далай ба эх газрын гэж ялгадаг. Агаарын масс нэг газраас нөгөө газар шилжин цаг агаарт нөлөөлдөг.

100

Агаарт агуулагдах чийгийн хэмжээ хэдэн км3 вэ? Үүнийг ямар ямар үзүүлэлтээр илэрхийлдэг вэ? тэдгээрийг тус бүрд нь тайлбарлана уу? 

Агаарт агуулагдах чийгийн хэмжээ 12000- 14000 км3 . Үүнийг хэд хэдэн үзүүлэлтээр илэрхийлнэ. Агаарт тухайн үед буй усны уурын хэмжээ нь үнэмлэхүй чийг (г/м3) бөгөөд температур ба ууршилтаас хамаарна. Тодорхой температуртай агаарт агуулагдаж болох усны уурын дээд хэмжээг үнэмлэхүй чийгийн багтаамж гэнэ. Энэ нь агаарын температураас хамаарна . 

Агаарт байх ёстой чийгийн хэдэн хувь нь одоо байгааг харьцангуй чийгээр илэрхийлнэ. Тухайн температур бүхий агаарын үнэмлэхүй чийгийн хэмжээг үнэмлэхүй чийгийн багтаамжид харьцуулж харьцангуй чийгийг тодорхойлно. Энэ нь үнэмлэхүй чийгийг хувь (%)-иар илэрхийлсэн үзүүлэлт юм. Харьцангуй чийг 100 хувь гэвэл агаар усны уураар бүрэн ханасан гэсэн үг юм. 20 хувь бол нэлээд хуурай, 80 хувь гэвэл нэлээд чийглэг байгаа болно. Агаар дахь чийг хоёр замаар өөрчлөгдөнө. Энэ нь а) ууршилт ихсэх ба б) агаарын температур буурах явдал болно. Үнэмлэхүй чийг ба чийгийн багтаамжийн хоёрын ялгаврыг дутмаг чийг гэсэн үзүүлэлтээр илэрхийлнэ. 

200

Дэлхийн агаарын найрлага амьдрал оршин тогтноход ямар үүрэгтэй вэ?

1. Хүчилтөрөгч

2. Нүүрсхүчлийн хий

3. Аргон

4. Озон

Хүчилтөрөгч- организмуудыг амьсгалах болон исэлдэх явцад оролцоно.

Азот-хүчилтөрөгчийг шингэлэгчийн үүрэг гүйцэтгэнэ.

Озон- нарнаас ирэх хэт ягаан туяаг шингээн авч амьд организмыг хорт туяанаас хамгаалдаг.

Нүүрсхүчлийн хий- дэлхийн гадаргаас алдагдах дулааныг шингээж, тогтоон барьдаг.

200

Чийглэг уур амьсгалтай газар шөнөдөө дулаан байхад хуурай уур амьсгалтай манай оронд бол халуун зунд ч шөнөдөө сэрүүн байдаг нь ямар учиртай вэ?

Агаар дахь усны уур нь урт долгионт цацрагийг шингээж барьдаг учраас.  

200

Агаарын фронт хэрхэн үүсэж бий болдог вэ? Дулаан хүйтэн фронтууд яаж үүсдэг, цаг агаарт хэрхэн нөлөөлдөг тухай тус бүр дэлгэрэнгүй тайлбарлана уу?

Агаарын хөдөлгөөний улмаас өөр өөр агаарын масс нийлэх үед температур, чийг зэрэг шинж нь өөрчлөгдөж цаг агаарт нөлөөлж агаарын фронт үүснэ. 

Хүйтэн үед өөр газраас дулаан агаар шилжин ирэх үед дулаан фронт үүснэ. Дулаан агаар хөнгөн тул хүйтэн агаарын дээгүүр өргөгдөн өндөрт гарна. Ингэснээр агаарын конденсаци үүсэн удаан хугацаанд үргэлжлэх хур тунадас орно. 

Дулаан үед өөр газраас бага температуртай агаар шилжин ирэх үед хүйтэн фронт үүснэ. Хүйтэн агаар хүнд учир дулаан агаарын доогуур шургана. Хүйтэн фронт үүсэхэд температур буурч, аадар тунадас орж, салхи ихэснэ.

200

Үүл хэрхэн үүсдэг вэ? хэд ангилдаг, хэрхэн хэмждэг вэ? 

Агаарын температур шүүдрийн цэгээс доош орж, агаар усны уураар ханах үед ус хийн төлөвөөс шингэн төлөвт шилжинэ. Энэ үзэгдлийг конденсаци (усны уурын өтгөрөл) гэдэг. Агаарт конденсаци үүсвэл үүл, газрын гадарга орчимд бол манан гэж ялгана. 0°С-аас доош температуртай үед усан дусал хөлдөж мөсөрнө. Иймд үүл усан дусал, мөсөн талстаас тогтох ба холимог байж ч болно. Үүлийг 10 ангилдаг. Үүлшилтийг 10 баллаар баримжаалан хэмжинэ. Тэнгэр цэлмэг бол 0 балл, битүү үүлтэй бол 10 балл гэж тооцно.

300

Хийн мандлын доод үе тропосферийн онцлогыг дэлгэрэнгүй тодорхойлно уу?

Хийн мандлын доод үеийг тропосфер (орчих мандал) гэж нэрлэдэг. Агаарын хийн 90 хувь орших ба 20 км орчим өндрийг хамарна. Усны уур, үүл, манан үүсэх бороо цас орох зэрэг үзэгдэл энд л явагдана. Газрын гадаргаас дээш температур 1 км-т 6°С орчмоор буурна. Үүнийг температурын градиент гэнэ. Халсан агаар хөөрөхдөө температур нь буурсаар орчныхоо агаартай ижил болох үедээ зогсох өндрөөр тропосферийн дээд хилийг тогтооно. Энд ойролцоогоор -60°С-ээс -70°С хүйтэн. Тропосферийн дээд хил экваторт 16-18 км, туйл орчимд 8-9 км, дунджаар 11 км байдаг нь гадарга дээрх температуртай холбоотой. Агаарын даралт гадарга орчим 1033 гПа байдаг бол тропосферийн дээд хилд 280 гПа буюу гадарга дээрхээс 4 дахин бага болно.

300

Шинэхэн цас орсон үед ирж буй цацрагийн ихэнх (90 орчим хувь) нь эргэж ойдог бол хар зам дээр ирсэн цацрагийн ихэнх нь гадаргад шингэдэг байна. Үүний учрыг тайлбарлана уу? 

Нарнаас ирэх явцдаа цацрагийн зарим хэсэг нь үүлнээс, зарим хэсэг нь агаарын хатуу хольцоос буцаж ойно. Ингээд газрын гадаргад ирэхдээ зарим хэсэг нь мөн буцаж ойно. Үүнийг ойсон цацраг гэнэ. Ойсон цацрагийн хэмжээг голдуу хувь (%)-иар илэрхийлэх ба энэ нь альбедо юм. Өөрөөр хэлбэл альбедо нь тухайн гадаргын ойлгох чадварыг хэлж байгаа юм.

300

Кориолисын хүч гэж юу вэ? Түүнийг хэн хэдэн онд нээсэн вэ?

Дэлхийн эргэлтээс болж аливаа хөдөлгөөний чиглэл хойд хагаст баруун гар тийш, өмнөд хагаст зүүн гар тийш хазайдаг болохыг 1835 онд Францын эрдэмтэн Густав Кориолис нээжээ.

300

Үүлний төрлүүд, тэдгээрийн онцлогыг тодорхойлно уу?

Дээд мандлын үүл 6000 м-ээс дээш орших ба дотор нь 1.Cirrus (Ci) - Сэмжин үүл Нимгэн, мөсний ширхэгээс тогтсон, цагаан өнгөтэй, долгиорхог, тунадасгүй 2. Cirrocumulus (Cc) - Сэмжин бөөн үүл Хэсэг хэсгээр бөөгнөрөн долгио хэлбэртэй давхраа үүсгэсэн, нимгэн, цагаан өнгөтэй, мөснөөс тогтоно. 3. Cirrostratus (Cs)- Сэмжин давхраат үүл Давхраатсан нимгэн цагаан үүл. Тунадастай боловч тэр нь газрын гадаргад хүрэхгүй. гэж ангилна. 

Дунд мандлын үүл 2000-6000 м өндөр ба дотор нь 1. Altocumulus (Ac) - Өндрийн бөөн үүл Цагаанаас саарал хүртэл өнгөтэй, хөвөн шиг хэсэг хэсгээр тасран бөөгнөрсөн. Тунадасгүй 2. Altostratus (As)- Өндрийн давхраат үүл Нэг төрлийн, саарал буюу хөх цэнхэрдүү өнгөтэй, голдуу тэнгэрийг нэлд нь бүрхдэг. Зуны улиралд орсон тунадас нь газрын гадаргад хүрэхгүй, өвөл цас орно.

 Доод мандлын үүл 2000 м-ээс доош ба дотор нь

 1. Stratocumulus (Sc)- Давхраат бөөн үүл Саарал өнгийн хавтгай, бөөгнөрсөн үүл, Тэнгэрийг нэлд нь бүрхэх ба үргэлжилсэн шиврээ бороо орно 

2. Stratus (St) –Давхраат үүл Манантай төстэй, нэг маягийн саарал үүл. Жижиг ширхэгтэй цас болон шиврээ бороо орно

3. Nimbostratus (Ns) - Борооны давхраат үүл Тунадас ордог гол үүл, Бараан саарал өнгөтэй, давхраатсан гэж ангилна. 

 Босоо хөгжлийн үүл 500-1800 м хүртэл ба дотор нь 1. Cumulus (Cu) –Бөөн үүл Нягт, хавтгай суурьтай, хэсэгчлэн бөөгнөрсөн, цэнхэр буюу саарал өнгөтэй 2. Cumulonimbus (Cb) Борооны бөөн үүл Маш бараан өнгийн, зузаан давхаргыг хамарсан, нягт үүл. Аянга цахилгаан хавсарсан аадар бороо, мөндөр энэ үүлнээс орно. гэж ангилна. 

400

Хийн мандлын стратосфер болон мезосферийг тус бүрт нь дэлгэрэнгүй тайлбарлана уу?

Тропосферээс дээш 50 км хүртэл өндрийг стратосфер (давхраат мандал) гэдэг. Энд нийт агаарын 20 орчим хувь агуулагдах ба озон их. Усны уур бараг байхгүй тул үүлгүй. Озон ихээр орших 25-27 км өндрийг озоны давхарга гэнэ. Озоны давхарга нарнаас ирэх хэт ягаан туяаг шингээж амьд организмыг хамгаалдаг ач холбогдолтойгоос гадна стратосферт температур нэмэгдэхэд нөлөөлнө. Мезосфертэй хиллэх хэсэгт 0°С-ээс +10°С хүрнэ. 

Дунджаар 50-80 км-ийн хоорондох өндрийг мезосфер (дунд мандал) гэнэ. Температур буурч 80 км-т -90°С орчим болно. Температурын энэхүү бууралт нь агаарын хөдөлгөөнийг ихэсгэх тул мезосферт салхины хурд 150 м/с хүрнэ. Мезосферт рентген болон гамма туяа шингээдэг. Мөсөн талстаас бүрдсэн мөнгөлөг үүл ажиглагддаг.

400

Дэлхийн дулааны баланс гэж юу вэ? Ямар ач холбогдолтой вэ?

Нарнаас ирж байгаа болон эргээд гарч байгаа цацрагийн хэмжээг нарны цацрагийн баланс хэмээнэ.

400

Циклон хэрхэн үүсдэг, түүний ангилал мөн тэдгээрийн онцлог болоод циклоны нүд хэрхэн үүсдэг вэ?

1) халуун орны буюу тропикийн, 2) сэрүүн өргөргийн гэж ангилдаг. Экватор орчмын далайн гадарга дээр их халснаас болж агаарын даралт эрс багасах нь халуун орны циклон үүсэх шалтгаан юм. +27°С-аас дээш халсан үед энэ циклон үүснэ. Салхины хурд 100-200 м/сек хүрэх ба үүнийг тронадо (Америк), тайфун буюу хар салхи (Ази) гэхчлэн нэрлэдэг. Халуун орны циклоны төв хэсэгт агаарын даралт маш багасдаг ба үүнийг “циклоны нүд” хэмээн нэрлэдэг

400

Тунадас орох үндсэн нөхцөл болоод үүсэх арга замуудыг тус бүрт нь тайлбарлана уу? 

Чийг агуулсан агаар адиабатаар хөрөхдөө шүүдэр цэгтээ хүрэх нь үүлнээс тунадас орох үндсэн нөхцөл юм. Адиабат хөрөлт нь 3 замаар үүснэ. Энэ нь: 1) газрын гадаргаас халсан агаарын босоо хөдөлгөөн (конвекцийн тунадас) 2) фронт дээр агаар өргөгдөх үед-фронтын тунадас, 3) уулын хажуугаар агаарын өгсөх хөдөлгөөн (уулзүйн тунадас) зэрэг юм. Үүл бол агаарын адиабат хөрөлтийн үр дүн учир үүлнээс орох тунадас (бороо, цас, мөндөр, мөсөн туйлаадас) дээрх 3 замаар үүсдэг. Дэлхийн гадаргад жил бүр 570 мян.км3 тунадас ордгийн 79% нь далай тэнгис дээр, бусад нь хуурай газар буудаг. Дэлхийн гадарга дээрх тунадасны хуваарилалт харилцан адилгүй

500

Хийн мандлын термосфер болон экзосферийн онцлого шинжүүдийг дэлгэрэнгүй тайлбарлана уу?

80 км-ээс цааш 800-1000 км хүртэлх өндрийг термосфер (халуун давхраа) гэнэ. Температур маш хурдан нэмэгдэж 150 кмийн өндөрт 230°С, 600км-т 1500°С хүрнэ. Нарны цацрагийн нөлөөгөөр термосферт агаарын хийн атом молекулын бүтэц эвдрэн молекулууд иончлогдож, атомаас зарим электрон салж сарнина. Атомуудын задрал болон цэнэгжсэн электронууд үүсдэг (ионжилт) тул термосферийг ионосфер ч гэж нэрлэнэ. Ионжилт 300-400 км-т хамгийн их байх ба туйлын туяа үүснэ. Ионосфер нь нарны рентген туяаг шингээдэг тул биосферт чухал үүрэгтэй. 1000-2000 км-ийн өндрийг экзосфер (гадаад мандал) гэх ба устөрөгч зонхилно.

500

Турбулент хөдөлгөөн гэж юу вэ? ямар ач холбогдолтой вэ? 

Агаарын эмх цэгцгүй хөдөлгөөн бөгөөд хийн мандлын үйл явц, дулааны солилцоонд асар их нөлөө үзүүлнэ. Агаарын молекулууд турбулент хөдөлгөөнд орсноор дулаан дамжина. Зун үд дунд хуурай газар дээр явагдах агаарын турбулент хөдөлгөөн молекулын дулаан дамжуулалтаас 10 000 дахин их дулааныг дамжуулдаг.  

500

Эсрэг циклон хэрхэн үүсдэг? Хэрэв Эсрэг циклон зуны цагт удаан хугацаанд тогтвол ямар зүйл болох магадалтай вэ?

Агаарын даралт их үед эсрэг циклон үүснэ. Эсрэг циклонд агаарын уруудах хөдөлгөөн зонхилох ба зах руугаа даралт буурах тул салхи төвөөсөө гадагш чиглэнэ. Эсрэг циклон үүссэн үед үүл арилж, тэнгэр цэлмэн, хур тунадас орохгүй, тогтуун цаг агаар зонхилно. Эсрэг циклон зуны цагт удаан хугацаанд тогтвол ган болох явдал ч бий.  

500

Дэлхийн хур тунадас хуваарилагдсан байдлыг бүс тус бүрээр нь тайлбарлана уу?

Экваторын бүс Жилд 1000-3000 мм тунадас унана. Гималайн нурууны өмнө талд орших Черрапунжид 12000 мм тунадастай 

Халуун бүс Экваторын бүслүүрийн хоёр талд (хойд ба өмнөд хагасын 200 -320) орших их даралтын бүсэд тунадас маш бага 200 мм хүрэхгүй шахам тунадас унана. 

Сэрүүн бүс Хойд ба өмнөд хагасын 400 -600 өргөрөгт 500-900 мм тунадас орох боловч эх газрын төв хэсэгт тунадас бага 250 мм-ээс хэтрэхгүй Туйлын Энд тунадас дахин багасаж жилд 100-250 мм-ээс бага

M
e
n
u