Экзистенциализм ба хүмүүнлэгийн сэтгэл судлалын ялгааг хамгийн зөв илэрхийлсэн нь аль вэ?
A. Аль аль нь хүнийг ухамсаргүй оршихуй гэж үздэг
B. Экзистенциализм түгшүүрийг онцолдог, харин хүмүүнлэгийн сэтгэл судлал боломжийг онцолдог
C. Экзистенциализм хүнийг сайн гэж үздэг, хүмүүнлэгийн сэтгэл судлал муу гэж үздэг
D. Ямар ч ялгаа байхгүй
B. Экзистенциализм түгшүүрийг онцолдог, харин хүмүүнлэгийн сэтгэл судлал боломжийг онцолдог
Абрахам Маслоу ямар үйл явдлын дараа хүний мөн чанар нь бихейвиористуудын хэлдэг шиг "энгийн цочрол-хариу үйлдэл" биш, харин илүү нарийн төвөгтэй зүйл болохыг ухаарсан бэ?
А. Хуулийн сургуульд элсэн орж, олон хорон санаат хүмүүсийг харсны дараа
B. Анхны хүүхэд нь төрөх үед түүний зан авирыг ажиглаад
C. Эдвард Титченерийн дор сэтгэл судлал судалж эхлэхдээ
D. А. Адлер болон К. Хорни нартай Нью-Йорк хотод танилцаад
B. Анхны хүүхэд нь төрөх үед түүний зан авирыг ажиглаад
Хүний амьдралд хамгийн түрүүнд хангагдах хэрэгцээ аль нь вэ?
A. Хайр, нийгмийн харилцаа
B. Физиологийн хэрэгцээ (хоол, ус, амралт)
C. Өөрийгөө хэрэгжүүлэх
B. Физиологийн хэрэгцээ (хоол, ус, амралт)
Өөрийгөө идэвхжүүлсэн хүний аль хэрэгцээнүүд бүрэн хангагдсан байдаг вэ?
A. Аюулгүй байдлын & Физиологийн
B. Аюулгүй байдлын & Хүндлүүлэх
C. Физиологийн & Хайрлуулах
D. Хүндлүүлэх & Хайрлуулах
A. Аюулгүй байдлын & Физиологийн
Хүмүүнлэгийн сэтгэл судлалын үндэслэгчид Зүүн зүгийн мэргэн ухааны уламжлалаас (Даосизм, Буддизм, Хиндуизм) ямар санааг хамгийн ихээр авч ашигласан бэ?
A. Байгальд ноёрхох хүслийг бататгах
B. Ухамсарт суурилсан дадал зуршлуудыг эмчилгээний арга болгон ашиглах
C. Хүнийг хэсгүүдийн нийлбэрт гэж үзэх
D. Хүний ухамсрыг тоон хэмжээгээр хэмжих
B. Ухамсарт суурилсан дадал зуршлуудыг эмчилгээний арга болгон ашиглах
Маслоугийн намтарт дурдагдсан ээжийнх нь харгис зан авир түүний хүмүүнлэгийн онолд хэрхэн "урвуу" нөлөө үзүүлсэн бэ?
A. Ээжийгээ бурхны шийтгэлээс айдаг байсанд нь дуурайж шашинлаг онол боловсруулсан
B. Хүний муу тал засагддаггүй гэдгийг батлахын тулд психоанализыг дэмжсэн
C. Ээжийгээ "хүн байхын хамгийн муу жишээ" гэж үзэн, түүний эсрэг туйл буюу хүний сайн сайхан чанар, өөрийгөө хэрэгжүүлэхүйг судалсан
D. Ээжийнхээ нөлөөгөөр амьтны эрхийг хамгаалах сэтгэл судлалын урсгалыг эхлүүлсэн
C. Ээжийгээ "хүн байхын хамгийн муу жишээ" гэж үзэн, түүний эсрэг туйл буюу хүний сайн сайхан чанар, өөрийгөө хэрэгжүүлэхүйг судалсан
Маслоугийн нэмэлт хэрэгцээнүүд болох танин мэдэхүй (cognitive), гоо зүй (aesthetic), невротик хэрэгцээ нэмэгдэх гол шалтгаан юу вэ?
A. Хүн зөвхөн амьд үлдэх зорилготой байсан учраас
B. Хүний дээд төвшний сэтгэл зүй, бүтээлч байдал, мэдлэг, гоо сайхны үнэлэмжийг илүү тодорхойлох хэрэгцээ гарсан
C. Доод хэрэгцээнүүд хангагдахгүй байсан учраас
B. Хүний дээд төвшний сэтгэл зүй, бүтээлч байдал, мэдлэг, гоо сайхны үнэлэмжийг илүү тодорхойлох хэрэгцээ гарсан
Хүн өөрийнхөө агуу гэдгээс айх, хувь заяанаасаа зайлсхийх, өөрийнхөө хамгийн гайхалтай авьяасаас зугтах байдал нь юу вэ?
A. Эдипийн комплекс
B. Жоннагийн комплекс
C. Маслоугийн комплекс
D. Дутуугийн комплекс
B. Жоннагийн комплекс
Экзистенциалист философичид хүмүүнлэгийн сэтгэл судлалын ямар гол санаанд нөлөөлсөн бэ?
A. Хүний ухамсар ба объектын харилцаа
B. Хувь хүнийг эрхэмлэхийн тулд үнэт зүйлсийн өөрчлөлт бий болгох
C. Байгальд ноёрхох барууны хүслийг бататгах
D. Хүнийг зөвхөн туршилтын өгөгдөлд багасгах
B. Хувь хүнийг эрхэмлэхийн тулд үнэт зүйлсийн өөрчлөлт бий болгох
Хэрэв Маслоуг Фрейдийн психоанализ онолын үүднээс тайлбарлавал түүний ирээдүй ямар байх байсан бэ?
A. Бага насны гэмтэл болон ээжийг үзэн ядах үзэлдээ баригдсан, хүнд хэлбэрийн неврозтой нэгэн
B. Орчны нөлөөгөөр бүрэн хэлбэржсэн, идэвхгүй нэгэн
C. Өнгөрсөн үеэ мартаж чадсан, цоо шинээр өөрийгөө бүтээсэн хүн
D. Шашны зан үйлд хэт автсан, нийгмээс тусгаарлагдсан нэгэн
A. Бага насны гэмтэл болон ээжийг үзэн ядах үзэлдээ баригдсан, хүнд хэлбэрийн неврозтой нэгэн
Зөвхөн мэдлэг хуримтлуулах биш өөрийн сэтгэлдээ таашаал өгөх, бусад хүмүүс, орчин тойрноо ойлгох хэрэгцээ?
A. Невротик хэрэгцээ
B. Хайрлуулах хэрэгцээ
C. Танин мэдэхүйн хэрэгцээ
D. Хүндлүүлэх хэрэгцээ
C. Танин мэдэхүйн хэрэгцээ
… … гэдэг бол хүн өөрт байгаа нөөц боломжийг бүрэн дүүрэн ашиглаж чаддаг болохыг хэлж байгаа юм.
A. Өөрийгөө хайрлуулах
B. Өөрийгөө хайрлуулах
C. Өөрийгөө идэвхжүүлэх
D. Өөрийгөө шавхах
C. Өөрийгөө идэвхжүүлэх
Феноменологийн гол онцлог юу вэ?
A. Хүнийг зөвхөн зан үйлийн хариу үйлдлээр тодорхойлсон
B. Ухамсар ба хүртэхүйн объектын харилцааг онцолсон
C. Хүнийг зөвхөн далд хүсэл тэмүүллээр тайлбарласан
D. Хүнийг зөвхөн биологийн хүчин зүйлээр тайлбарласан
B. Ухамсар ба хүртэхүйн объектын харилцааг онцолсон
Хүн дээд төвшний бүтээлч байдал, ур чадвар хөгжүүлэх, бүтээлч сэтгэл зүйг бий болгох үйлдэл хийхэд ямар хэрэгцээ хамгийн их нөлөөлдөг вэ?
A. D-motives буюу дутагдлын хэрэгцээ
B. Өөрийгөө идэвхижүүлэх (self-actualization) B-motives буюу өсөлтийн хэрэгцээ
C. Аюулгүй байдалын хэрэгцээ
B. Өөрийгөө идэвхижүүлэх (self-actualization) B-motives буюу өсөлтийн хэрэгцээ
Маслоу тайлбарлахдаа өөрийгөө идэвхжүүлсэн хүмүүс ямао хэрэгцээнүүдтэй заавал холбогдохгүй гэж үзсэн бэ?
A. Аюулгүй байдлын & Физиологийн
B. Аюулгүй байдлын & Хүндлүүлэх
C. Физиологийн & Хайрлуулах
D. Хүндлүүлэх & Хайрлуулах
D. Хүндлүүлэх & Хайрлуулах