COP1 хаана, хэдэн онд болсон бэ?
1997 онд Италийн Ром хотод болсон.
Яагаад Монголд элсэн шуурганы асуудлыг хэлэлцэх нь чухал вэ?
Монгол дахь цөлжилт хил дамнасан элсэн шуурга үүсгэж, бүс нутгийн агаарын чанарт нөлөөлдөг учраас.
100 онооны бэлэг 😊
Азтай байна
Монголд COP17-ын ач холбогдол нь юу вэ?
Олон улсад танигдаж, ногоон төслүүддээ гадны хөрөнгө оруулалт, технологийн дэмжлэг татах боломж юм.
Harry Potter хэдэн Horcrux устгасан бэ?
2
COP17 Монгол Улсад ямар ач холбогдолтой вэ?
Эдийн засгийн орлого нэмэгдэж, байгаль орчны дипломат харилцаанд манай улсын нэр хүнд өснө.
Египетийн бурхан Thoth юуны бурхан бэ?
Оюун ухаан , мэдлэг
Монголын эзэнт гүрэн Европ руу довтлох үед яагаад гэнэт буцсан бэ? (1242)
Өгэдэй хаан нас барсан
Дэлхий нийт энэ хуралд яагаад ач холбогдол өгөх ёстой вэ?
Дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй нүүдлийг зогсоох бодит шийдэл юм.
COP17 бага хурал хэзээ, хаана болох вэ?
2026 оны 8 дугаар сарын 17-ноос 28-ны хооронд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдана.
LDN (Land Degradation Neutrality) гэдэг ойлголт юу гэсэн үг вэ?
Газрын доройтлыг тэнцвэржүүлэх, доройтсон газрыг сэргээж баланс = 0 болгох
"Тэрбум мод" хөдөлгөөн COP17-той яаж холбогдох вэ?
Газрын доройтлыг тэглэх дэлхийн зорилтод Монгол Улсын оруулж буй бодит хувь нэмэр юм.
Европын Холбоо хэдэн онд албан ёсоор байгуулагдсан бэ?
1993оны 11сарын 1нд.
Тогтвортой газар ашиглалт гэж юу вэ?
Байгалийн нөөцийг хойч үедээ үлдээхийн тулд хөрсийг хамгаалах, усны нөөцийг зохистой ашиглах үйл ажиллагаа.
NAP гэж юу гэсэн үг вэ?
Үндэсний үйл ажиллагааны хөтөлбөр, улс бүрийн цөлжилттэй тэмцэх төлөвлөгөө
UNCCD яагаад байгаль орчны конвенц атлаа хөгжлийн асуудалтай шууд холбогддог вэ?
Учир нь цөлжилт, газрын доройтол, ган нь зөвхөн байгальд нөлөөлөөд зогсохгүй хүнсний аюулгүй байдал, ус, орлого, амьжиргаа, ядуурал зэрэг асуудалд нөлөөлдөг.
COP-г яагаад зүгээр нэг олон улсын хурал биш гэж үздэг вэ?
Учир нь COP бол тухайн конвенцын хамгийн дээд шийдвэр гаргах байгууллага. Энд оролцогч талууд өмнөх ажлаа дүгнэж, шинэ зорилт, хамтын ажиллагааны чиглэл, бодлогын шийдвэрүүдээ гаргадаг. Тиймээс COP бол зөвхөн хурал биш, харин чиглэл тогтоодог уулзалт юм.
COP15 дээр ямар том зорилт батлагдсан бэ?
2030 он гэхэд 1 тэрбум га газрыг сэргээх
Цөлжилттэй тэмцэхэд тулгарч буй хамгийн том сорилт юу вэ?
Энэ нь зөвхөн технологийн дутагдал биш, харин улс төрийн хүсэл болон санхүүжилтийн тогтворгүй байдлаас үүдэлтэй.
Туулай голруу явж байхдаа 6 заан харав. Заан болгон 2 сармагчин голруу явж байхыг харав. Сармагчин болгон тоть гартаа барьсан байна. Хэдэн амьтан голруу явж байсан бэ?
5 амьтан голруу явж байсан.
Заан голруу яваагүй, 1 туулай, 2сармагчин, 2тоть байсан.
1977 оны UNCOD, 1992 оны Rio Summit, 1994 оны UNCCD гэсэн гурван үе шатны холбоо, залгамж нь юу вэ?
1977 онд асуудлыг анх дэлхийд хүлээн зөвшөөрсөн, 1992 онд байгаль орчин ба хөгжлийг хамтад нь харах хэрэгтэйг ойлгуулсан, 1994онд үүнийг хэрэгжүүлэх албан ёсны эрх зүйн орчинтой болгосон.
Риогийн 3 том конвенцыг нэрлэнэ үү.
UNFCCC – Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенц
CBD – Биологийн олон янз байдлын тухай конвенц
UNCCD – Цөлжилттэй тэмцэх тухай конвенц
COP17-ийн хэлэлцүүлэг ямар гурван үндсэн багана дээр суурилах вэ?
Гангийн менежментийн шинэ эрин,Бэлчээрийн экосистем,Газрын доройтлын тэнцвэрт байдал
COP17-ын гол зорилго/үр дүн юу вэ?
Газрын доройтлыг тэглэх дэлхийн нийтийн амлалтыг баталгаажуулах нь энэ хурлын хамгийн гол зорилго юм.
Хэлэлцэх гол асуудлуудын нэг болох "Элсэн шуурганы нөлөө"-г яагаад Улаанбаатар хотод хэлэлцэх нь чухал вэ?
Монгол орны газар нутгийн 77% нь цөлжилтөд өртсөн бөгөөд эндээс эхтэй элсэн шуурга хил дамнан Азийн бусад орнуудад нөлөөлдөг. Тиймээс бүс нутгийн хамтын ажиллагааг эх орондоо хэлэлцэх нь илүү ач холбогдолтой.