Өргөмжит консулыг гүйцэтгэж буй үүргийнх төлөө томилогч улсаас цалин хөлс олгодог уу?
Төлөө томилогч улсаас цалин хөлс олгодоггүй.
Хүүхдийн эрхийн конвенцид хэд хүртэлх насны иргэнийг хүүхэд гэж тодорхойлдог вэ?
18 нас
Монгол-Оросын улсын хилийг цааш нааш нэг удаа нэвтрэх эрхийн үнэмлэхний хэмжээ?
21*15
Монгол, Хятадын хил орчмын нутагт зорчих үнэмлэхийг хэлэн тохиолдолд олгох вэ
5
БНХАУ-ын иргэд МУ-руу зорчих нөхцөл?
Дипломат, албан, албаны зориулалттай энгийн паспортаар харилцан 30 хүртэл хоног визгүй зорчино.
Элчин сайдын яам руу ирж буй ямар баримт бичгийг шалгахгүй вэ?
нууц бичиг баримт, шууданг шалгахгүй байх.
Хүний эрхийн түгээмэл тунхаглал зөрчсөн тохиолдолд шууд хүлээлгэх хариуцлагын арга хэмжээ байгаа юу?
Үгүй. Учир нь тунхаглалын шинжтэй.
Боршоо хандгайтын боомтын зэрэглэл
олон улсын
Зорчих үнэмлэхийг хэрхэн хэвлэх вэ?
Зорчих үнэмлэхийг компьютер ашиглан бичиж, хэвлэнэ
Монгол Улс, ОХУ-тай улстай иргэд харилцан зорчих талаар байгуулсан хэлэлцээр?
Бүх төрлийн паспортаар харилцан визгүй зорчих хугацаа нь тасралтгүй 30 хоногоос илүүгүй байх ба визгүй зорчих нийлбэр хугацаа түүний анх орсон өдрөөс эхлэн 180 хоногийн туршид 90 хоногоос илүүгүй байна.
Дипломат харилцааны тухай венийн конвенцид дипломат төлөөлөгчийн бие халдашгүй байна гэдэг нь:
Түүнийг ямар ч хэлбэрээр баривчлах буюу албадан саатуулж үл болно
Хүүхдийн эрхийн тухай конвенцийг хэн , хэзээ баталсан бэ?
Нэгдсэн Үндэсий байгууллагын Ерөнхий ассемблэй 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хүүхдийн эрхийн тухай 54 багц зүйл заалтыг НҮБ тус конвенцоор баталсан.
Монгол-Оросын хилийг цааш нааш нэг удаа нэвтрэх үнэмлэхийн хүчинтэй байх хугацаа?
90 хоногоос илүүгүй байна.
Үнэмлэхээ нөгөө Талын нутаг дэвсгэрт үрэгдүүлсэн тохиолдолд эзэмшигч ямар арга хэмжээ авах вэ?
Тухайн улсын орон нутгийн эрх бүхий байгууллагад даруй мэдэгдэж, тэндээс үнэмлэхээ үрэгдүүлснийг нотолсон бичиг авч улсын хилийг нэвтэрнэ.
Монгол Улс, АНУ-ын иргэд ямар нөхцөлөөр зорчих вэ?
Зөвхөн АНУ-ын иргэд бүх төрлийн паспортаар Монгол Улсад 90 хүртэл хоногт визгүй зорчино.
"Консулын байгууллагын тэргүүн”-ийг "Консулын харилцааны тухай Венийн конвенц"-д юу гэж заасан байдаг вэ?
Энэ албан тушаалд ажиллах чиг үүрэг хүлээсэн хүнийг хэлнэ
Хүүхдийн эрхийн конвенци дээр хилийн шалган нэвтрүүлэх албатай холбогдсон ямар зохицуулалт байдаг вэ?
Хүүхдийг хууль бусаар улсын хил нэвтрүүлэхээс хамгаалах
Хилийн боомтын барилга,засварын ажил эхлэхээс хэдэн сарын өмнө нөгөө талын боомтод мэдэгдэх вэ?
3 сар
“Монгол, Хятадын хил орчмын нутагт зорчих үнэмлэх”-ээр хил нэвтрэх хоёр талын иргэн 16 нас хүрээгүй хүүхдээ дагуулан явах тохиолдолд үнэмлэхэд ямар мэдээлэл байдаг вэ?
/ овог нэр, хүйс, төрсөн он, сар, өдрийг үнэмлэхэд тэмдэглэх бөгөөд сүүлийн үеийн цээж зургийг нь наасан байна/
ХонгКонг Улсын иргэд Монгол Улс руу ямар нөхцөлөөр зорчих вэ?
Бүх төрлийн паспортаар 14 хоног хүртэл
Монгол улсын 1992 онд батлагдсан анхны ардчилсан Үндсэн хуулийн 10-р зүйлд юу гэж заасан бэ?
“Монгол Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ , зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна.” хэмээн гадаад бодлогын үндсэн зарчмыг тодорхойлсон.
Энэхүү Тунхаглал нь туршлагаас үүдэж ямар санааг анх дэлхийн түвшинд гаргаж ирсэн бэ?
"хүн бүхэнд төрөлх заяасан эрх бий"
Хил нэвтрэх хоёр талын иргэдэд Талуудын Хилийн Бүрэн Эрхт Төлөөлөгч ямар үндэслэлээр үнэмлэх олгож болох вэ?
в/Хил гаалийн болон хилийн боомтын хяналтын бусад албаны төлөөлөгчид, энэхүү Хэлэлцээр, мөн хилийн асуудлаар Талуудын хооронд байгуулсан бусад гэрээ, хэлэлцээрийн заалтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаа явуулж буй албан байгууллагын ажилтнууд;
ж/Өөрийн нутгаар хүрэхэд бэрхшээлтэй газарт очихын тулд нөгөө Талын нутгаар дамжин өнгөрөх хүмүүс.
Хэлэлцээрт Хоёр талын шинжтэй боомт гэж юуг хэлэх вэ?
Хоёр талын шинжтэй боомт гэж зөвхөн Монгол, Хятадын иргэд, тээврийн хэрэгсэл, бараа эд юмсыг хил нэвтрүүлэх боомтыг хэлнэ.
Саудын Араб улсын иргэд Монгол Улс руу ямар нөхцөлөөр зорчих вэ?
Дипломат, албан/тусгай паспортаар 90 хоног хүртэл