Сонгодог эдийн засгийн онолоор эдийн засаг хэдэн оновчтой тэнцвэр лүү тэмүүлдэг вэ?
Нэг
Эдийн засаг илүү дээр тэнцвэрт хүрэх боломжтой ч хүмүүс хоорондоо зохицоогүйн улмаас тааруухан тэнцвэрт гацах үзэгдлийг юу гэж нэрлэдэг вэ?
Зохицуулалтын алдаа (Coordination failure)
Үнэн/Худал: Парето-давуу (Pareto-dominant) төлөв гэдэг нь ажилгүйдэл ихтэй, үйлдвэрлэл багатай, бүгдэд хохиролтой эдийн засгийн төлөв байдлыг хэлнэ.
Худал
Тэгш хэмт Нэшийн тэнцвэрийн загварт "Миний үйлдэл = Бусдын үйлдэл" гэсэн нөхцөлийг хангах цэгүүдийн олонлогийг хэдэн градусын шулуунаар илэрхийлдэг вэ?
45 градусын шулуун
Гистерезис эффект (Hysteresis effect) гэж юу вэ?
Эдийн засагт гарсан түр зуурын цочрол (shock) нь урт хугацаандаа том нөлөө үзүүлж, эдийн засгийг өөр тэнцвэрт үлдээх үзэгдэл
Ж.М.Кейнсийн хэлсэн "Амьтны зөн совин" (Animal Spirits) гэх ойлголт эдийн засагт хэрхэн нөлөөлдөг вэ?
Ирээдүйг өөдрөгөөр харвал хөрөнгө оруулалт нэмэгдэж эдийн засаг өснө, харин үндэслэлгүйгээр айж гутарвал эдийн засаг уналтад ордог.
Нэг тоглогчийн гаргасан шийдвэр бусад тоглогчдод яг адилхан шийдвэр гаргах хөшүүрэг болох үзэгдлийг юу гэх вэ?
Стратегийн нөхөх шинж (Strategic complementarity)
Олон тэнцвэрт загварт Нарны толбо гэж юу вэ?
Эдийн засгийн бодит үзүүлэлт биш боловч гадны нөлөөллөөс болж оролцогчдын хүлээлт өөрчлөгдөн, эдийн засгийг өөр тэнцвэрт хүргэдэг хүчин зүйл.
Хэрэв пүүс бусад пүүсүүдийг үнээ бууруурна Pe = 9 гэж хүлээж байгаа ба харин өөрийн үнээ өөрчлөхгүй хэвээр үлдээж анхны үнээрээ pi= 10 байхаар шийдсэн бол түүний харьцангуй үнэ хэд гарах вэ?
pi/Pe=10/9=1.11
TC=cPdi2 томьёог ашиглан c=0.5 ба di=0.5 үеийн пүүсийн бодит зардлыг тооцоол.
cdi2=(0.5)3=0.125
Пүүс үнээ өөрчилбөл ашиг нь 0.400 болно. Үнээ өөрчлөхгүй бол ашиг нь 0.395 байна. Хэрэв менюний зардал z = 0.003 бол пүүс үнээ өөрчлөх үү?
Тийм. Учир нь ашгийн зөрүү 0.005нь зардлаас 0.003 их байна.
Пүүсүүд үнээ зохицуулж (coordinate) чадвал di=1/(2c) байна. Хэрэв c=0.5 бол нийт эдийн засгийн гарц D хэд болох вэ? (n=20)
di=1/(2*0.5)=1
D=20*1=20
Пүүсийн ашгийн функц Пi= pi*di -cPdi2 өгөгджээ. Пүүс ашгаа хамгийн их байлгах оновчтой гарц ол.
di=pi /(2cP)
Пүүсийн ашгийн функц Пi/P = pi/P*di -cdi2 өгөгджээ. Пүүсийн ахиу зардлын функцийг ол.
MC=2cdi
Үнээ өөрчилсөн үед ашиг 0.375, үнээ өөрчлөөгүй үеийн ашиг 0.368 байна. Хэрэв менюний зардал z нь ашгийн зөрүүгийн 50%-тай тэнцүү бол z-ийн утгыг ол. Энэ тохиолдолд пүүс үнээ өөрчлөх үү?
z = 0.0035. Пүүс үнээ өөрчилнө (учир нь 0.007 > 0.0035).
M нь 100 аас 80 болж буурчээ. Пүүс бусад пүүсүүдийг үнээ хэвээр P=10 хадгална гэж хүлээж байгаа ба мөн адил өөрийн үнээ өөрчлөхгүй хэвээр үлдээхээр шийдсэн бол шинэ эрэлт di хэд болох вэ?(n=20 , c=0.5) di = (1/n) (M/P) (pi/P)-2
(1/20)(10/10)-2(80/10)=0.4
Хэрэв c=0.8, n=20, M=100, P=10 бол пүүсийн оновчтой үнэ pi =[(4cMP2)/n]1/3 хэд гарах вэ?
pi = 16001/3= 11.7
Пi/P = pi/P*di -cdi2 ашгийн функцийг зөвхөн харьцангуй үнэ x=pi/P болон тогтмолуудаар (c, n, M/P) илэрхийлж бич. di = (1/n) (M/P) (pi/P)-2
Пi/P = (1/n) (M/P) x-1 - x (c/n2) (M/P)2
M нь 100 аас 80 болж буурчээ. Пүүс бусад пүүсүүдийг үнээ хэвээр P=10 байлгана гэж үзвэл тухайн пүүсийн цэсийн зардал ямар нөхцөлд байвал үнээ өөрчлөхгүй байх шийдвэр гаргах вэ? (n=20 , c=0.5)
Цэсийн зардал нь үнээ өөрчилснөөс олох оновчтой ашиг болон үнээ хэвээр үлдээх үеийн ашгийн зөрүүгээс их байх нөхцөлд үнээ өөрчлөхгүй.
Нийт эрэлт D = M/P гэж өгөгджээ. Анх M=100, P=10 байв. Мөнгөний шокын дараа M=90 болов. Пүүсүүд үнээ бууруулахгүй бол нийт эрэлт D1=? Пүүсүүд үнээ P=9 болгож бууруулбал нийт эрэлт D2=? хэд болох вэ? Үнийн хатуу байдлаас болж алдаж буй нийт үйлдвэрлэлийн зөрүүг ол.
D1=9 , D2=10. Зөрүү нь 1 нэгж.