Хүний нөөцийн бодлого хэдэн төрөл байдаг вэ?
4 (Хүний нөөцийн идэвхтэй бодлого, Хүний нөөцийн идэвхгүй бодлого, Хүний нөөцийн мэдрэмжтэй бодлого, Хүний нөөцийн болгоомжилсон бодлого)
Ажлын и-мэйл бичихдээ хамгийн түрүүнд, заавал бичих ёстой хэсэг юу вэ?
Гарчиг буюу Subject line
Шатрын хөлөг дээр нийт хэдэн нүд байдаг вэ?
64
Хайсан хайрласан хариу нь харин харуусал
Байсан байх байсан бүхнээс үлдсэн яруусал
The Royal Heartaches - 6x6
Юу улам их авах тусам томордог вэ?
Нүх
Тамир багшийн овог?
Энхбат
Алдаа гаргах нь хамгийн том боломж болдог үе нь хэзээ вэ?
Дадлага хийж байх үед (Учир нь суралцагч хэвээр байгаа)
Зогсоогоороо унтаж чаддаг, хуурай газрын хамгийн том амьтан?
Заан
Чиний хоолойг сонсохгүй бол би тавгүй
Би чамайг сонгосон чамд хязгааргүй
Lil Thug E - Odoo
Эвдэх тусам бат бөх болдог
Рекорд
Хүний нөөцийн удирдлага үндсэн 4 чиг үүрэгтэй. Тэдгээрийг нэрлэ
Анхаарал дэмжлэг, Идэвхжүүлэлт, Сургалт ба хөгжил, Ажиллах хүчээр тасралтгүй хангах
Та хэчнээн мундаг тоо боддог ч түүнийгээ бусдад ойлгуулахын тулд танд хамгийн түрүүнд энэ ур чадвар хэрэгтэй. Энэ ямар ур чадвар вэ?
Харилцаа ба илтгэх урлаг (Soft skills)
Леонардо да Винчигийн алдартай бүтээл болох "Сүүлийн оройн зоог" зураг дээр Есүсийн хажууд сууж буй Иудасын урд нэгэн амтлагч асгарсан байгаа нь "азгүйтэл"-ийг бэлгэддэг. Өнөөдөр бидний өдөр тутамд хэрэглэдэг энэ ямар амтлагч вэ?
Давс
Юу ч амлахгүй
Ямар ч болзол тавихгүй байсан ч
Юу ч бодолгүй намайг өөртөө авч чадах уу?
OPOZIT - Hamgiin saihan ni
Барьж болдог шидэж болдоггүй
Амьсгал
Сургалт, хөгжил гэдэг нь бүлгийн зорилгыг хангахын тулд ажилчдын зан үйл, хандлага, мэдлэг ур чадварт өөрчлөлт оруулах үйл явц.
Худал
AI бол өнгөрсөн өгөгдөл (Past data) дээр суурилсан "Магадлалын машин" юм. Тэгвэл хүн урьд өмнө тохиолдож байгаагүй шинэ асуудалд ямар чадвараараа шийдвэр гаргадаг вэ?
Шүүмжлэлт сэтгэлгээ ба Ёс зүйн шийдвэр гаргалт.
Тарот картын "Үхэл" (Death) гэх карт нь хүмүүсийг ихэвчлэн айлгадаг боловч утга учрын хувьд бодит үхлийг илэрхийлдэггүй бол юуг бэлгэддэг вэ?
Шинэчлэлт, өөрчлөлт эсвэл нэг зүйл дуусч, шинэ зүйл эхлэх
Миний ойрын зорилго чамтай
Ний нуугүй байх
Өөрөө нуугдсан хойноо
Мэдэн будилж чамтай цуг хайя
Vandebo - Namaig Too
Амьгүй хэрнээ зүрхтэй
Хөзөр
Хөдөлмөрийн нийт урамшууллыг Гадаад болон Дотоод гэж ангилдаг. Гадаад урамшууллыг хэд ангилдаг вэ?
2 (Шууд буюу суурь ба нийт цалин, шууд бус буюу нэмэгдэл)
AI тоон өгөгдлийг маш хурдан боловсруулдаг ч, тухайн тооны цаадах бодит нөхцөл байдал буюу "амьдрал"-ыг ойлгох чадваргүй байдаг. Үүнийг лекцэд юу гэж нэрлэсэн бэ?
Контекст (Context) буюу нөхцөл байдлыг мэдрэх чадвар.
"Bluetooth" технологийг эртний аль улсын хааны нэрээр нэрлэсэн бэ?
Дани (Хаан Харальд Блютүүт)
Аялгуу нь хоцрох аянга чинийх
Огторгуйд харвах одод чинийх
Оргүй төгс үүнээс илүүг үзсэнгүй
Morningstar - Bodliin gunees
Усанд ордог хэрнээ нордоггүй
Сүүдэр