I
II
III
IV
100

НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол улсын зэвсэгт хүчний VI ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнийг НҮБ-ын ямар шагналаар шагнасан бэ?

“Энхийн төлөө” медаль    

100

Дэлхийн улс ба улс бус оролцогчид хоорондын олон талт харилцаа, тэдний гадаад бодлого, үйл ажиллагааг судалдаг нийгмийн шинжлэх ухааны салбарыг ..... гэнэ

олон улсын харилцаа

100

Монгол улс хэдэн онд нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгож зарласан бэ?

1992 он

100

Иргэн олон улсын харилцааны оролцогчдын аль ангилалд хамаарах  вэ?

Улс бус оролцогч 

200

Монгол улс олон улсын эрх зүйн хүрээнд  де-факто байх статусыг хэдэн он хүртэл эдэлж байсан бэ?

1961 он хүртэл

200

Олон улсын эрх зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн хүлээн зөвшөөрөх хэлбэрийг нэрлэнэ үү?

де-юре

200

Монгол улс ОУХ-ны “улс” оролцогчийн  аль ангилалд багтана гэж үздэг вэ?

бага улс    

200

АСЕМ-ын уулзалт 2016 онд Монгол улсад Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж 53 орны төлөөлөгчид оролцсон . Энэ нь АСЕМ-ын түүхэнд хэд дэх чуулга уулзалт байсан бэ?

11

300

Олон улсын харилцаанд нөлөө багатай ч өөрийн тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэрэгсэлтэй байдаг, дэлхийн улсуудын 2\3 энэ ангилалд багтдаг олон улсын харилцааны   “улс” оролцогчийг юу гэж нэрлэдэг вэ?

бага улс

300

Өөрийн аюулгүй байдлыг төдийгүй хөрш, холбоотон улсууд, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах хүчин чадалтай  олон улсын харилцааны “улс” оролцогчийг юу гэж нэрлэдэг вэ?

их гүрэн


300

Өөрийн ойрын хүрээлэлдээ ялангуяа хөрш улсууд, бүс нутагтаа баттай гөлөөлдөг, голчлон тогтвортой эдийн засгийн хөгжилтэй   олон улсын харилцааны “улс” оролцогчийг юу гэж нэрлэдэг вэ?

дунд улс

300

Гадаад харилцаа, хамтын ажиллагаандаа нөөц бололцоог аль болох бүрэн дайчлан зохион байгуулах нь олон улсын хамтын нийгэмлэг дэх оролцооны аль зарчим бэ?

Прагматик байх

400

” Мөнхийн дайсан гэж байдаггүй, мөнхийн хөрш гэж байдаг” гэж  хэн хэлсэн бэ ?

У.Черчилл    

400

Монгол улс НҮБ-д хэдэн онд элсэж, хэд дэх гишүүн орон нь болсон бэ?

1961 он  101 дэх  

400

Монгол улс хоёр том хөрштэйгөө .... харилцах бодлого баримталдаг.

тэнцвэртэй

400

Олон улсын улс төр, эрх зүй, эдийн засаг, соёлын зэрэг олон талт харилцаанд гадаад бодлогоороо дамжуулан оролцох үйл ажиллагааны цар хүрээ , нөлөөллөөр тодорхойлогдох нь ...............юм. 

ОУХ-д оролцох үүрэг

500

Гадаад бодлогыг төрийн эрх барьж буй нэг хүн гаргадаг загвар аль вэ?

А загвар

500

Гадаад бодлогын шийдвэр нь наймааны шинжтэй байдаг загвар аль вэ?

В загвар

500

Гадаад бодлогын шийдвэр гаргах ёстой асуудлыг хэд хэд хувааж хамгийн чухлыг нь хэсэгчлэн шийдвэр гаргадаг загвар аль нь вэ?

Г загвар

500

Гадаад бодлогыг нэг хүн бус , гүйцэтгэх байгууллагын бүх салаа мөчрүүд өөр өөрсдийн үүргийн дагуу оролцож гаргана

Б загвар

M
e
n
u