Мета ёс зүй гэж юу вэ?
Ёс суртахууны шинжүүд гэж юу вэ? зэрэг цэвэр онолын ойлголтыг авч үздэг.
Норматив ёс зүй гэж юу вэ?
Хүн юу хийх ёстой вэ? Сайн эсвэл муу үйлдэл гэж юуг хэлэх вэ зэрэг асуудлыг авч үздэг. Практикт ойр боловч харьцангуй онолын шинжтэй.
Хэрэглээний ёс зүй гэж юу вэ?
Энэ асуудалд бид хэрхэн хандах ёстой гэх асуудлыг хэлэлцэж маш практик талаас нь авч үздэг.
Ёс зүй гэж юу вэ?
Ёс зүй гэдэг нь ёс суртахууны хувьд юуг сайн эсвэл муу өөрөөр хэлбэл юуг буруу зөв болохыг авч үздэг салбар юм.
Патент болон зохиогчийн эрхийг зөвтгөх 3 философийн хандлагыг нэрлэ.
Шударга ёсны хандлага, прагматик хандлага, хувь хүний зан чанарын хандлага
Тухайн өмчийг хууль ёсны дагуу өөрийн мэдэлд байлгах эрх
Ашиглах эрх гэж юу вэ?
Тухайн өмчийг хуулийн хүрээнд өөрийн дураар ашиглах эрх
Үр шимийг хүртэх эрх гэж юу вэ?
Тухайн өмчөөс гарах орлого, ашиг шимийг өөртөө авах эрх
Захиран зарцуулах эрх гэж юу вэ?
Өмчийг бусдад зарах, бэлэглэх, өвлүүлэх эсвэл устгах эрх
Шударга ёсны хандлагыг тайлбарла.
Хүн өөрийн бие махбод болон хөдөлмөрөө өмчлөх эрхтэй. Оюуны өмчийн хувьд бүх нийтэд түгээмэл байдаг мэдлэгээс санаа авсан хэдий ч, тухайн бүтээгч нь өөрийн цаг хугацаа, хөдөлмөрөөө зарцуулсан тул үүнийхээ төлөө шударга үр ашиг авах хууль ёсны хүлээлттэй байх нь шударга ёсонд нийцнэ.
Барааны тэмдэг гэж юу вэ?
Барааны тэмдэг нь нэр, лого, уриа зэрэг ямар нэгэн брэнд онцлог шинжийг хамгаалдаг оюуны өмчийн нэгэн төрөл юм.
Зохиогчийн эрх гэж юу вэ?
Зохиогчийн эрх нь ямар нэгэн санаанаас илүү анхдагч бүтээлч илэрхийллийг хамгаалдаг оюуны өмчийн нэгэн төрөл юм.
Патент гэж юу вэ?
Патент нь аливаа хувь хүн болон байгууллагад ямар нэгэн шинэ нээлт, дэвшилтэт технологийг дангаар эзэмших, борлуулах, зарах монопол эрхийг олгодог.
Худалдааны нууц гэж юу вэ?
Худалдааны нууц нь тухайн бизнесд өрсөлдөөний давуу тал олгож болохуйц компаны нууц мэдээллийг зөвхөн хууль бус замаар олж авахаас хамгаална.
Прагматик хандлагыг тайлбарла.
Оюуны өмчийн тогтолцоо нь өөр бусад системээс илүүтэйгээр нийгэмд нийтлэг ашиг тус, эдийн засгийн хөгжлийг авчирч байдаг. Оюуны өмчийн хувьд зохион бүтээгчдэд хязгаарлагдмал хугацааны монополь эрх олгосноор, нийгэмд хэрэгцээтэй шинэ нээлт, бүтээл гарах сэдлийг амжилттай өдөөж өгдөг.
Оюуны өмчийн эрхийн төрлүүдийг нэрлэ.
Хуулбарлах эрх, үүсмэл бүтээл хийх эрх, түгээх эрх, олон нийтэд толилуулах эрх
Өмчийн эрхийн төрлүүдийг нэрлэ.
Эзэмших эрх, ашиглах эрх, үр шимийг хүртэх эрх, захиран зарцуулах эрх, бусдыг хориглох эрх
Өмчийг хэд ангилдаг вэ? Тэдгээрийг нэрлэ.
Өмчийг биет өмч, биет бус өмч, үл хөдлөх хөрөнгө болон оюуны өмч гэж 4 ангилна.
De facto болон de jure-ийн ялгааг тайлбарла.
De facto гэдэг нь аливаа зүйл бодит байдал дээр таны эзэмшилд байхыг хэлнэ. Харин de jure нь таны эзэмшил нь тодорхой шалгуур болон хэм хэмжээний дагуу зөвтгөгдөж, хүлээн зөвшөөрөгдсөн байхыг хэлнэ.
Хувь хүний зан чанарын хандлагыг тайлбарла.
Өмч бол ердөө л хувь хүний зан чанар, дотоод ертөнцийн бэлгэдэл юм. Оюуны өмчийн хувьд бүтээгч хүн өөрийн бүтээлдээ өөрийнхөө хүсэл зоригийг шингээж байдаг. Тиймээс энэ нь зохиогчийн ёс зүйн эрхийг хамгийн сайн хамгаалдаг.
Барааны тэмдгийн онцлог талууд юу вэ? Барааны тэмдгийн жишээ нэрлэ.
Зөвхөн брэндийн таних тэмдгийг хамгаална. Яг ижил биш ч гэсэн ойролцоо барааны тэмдгүүдээс хамгаалах боломжтой. Эдгээр нь мөнхөд үргэлжилж болно. Жишээ нь: Лого, брэндийн нэр, уриа...
Зохиогчийн эрхийн онцлог талууд юу вэ? Зохиогчийн эрхийн жишээ нэрлэ.
Зохиогчийн эрх нь урт хугацаагаар олгогддог мөн монопол эрхийг өгч байдаг. Жишээ нь: Ном, зохиол, кино, дуу, хөгжим, уран зураг...
Патентийн онцлог талууд юу вэ? Патентийн жишээ нэрлэ.
Патентийн эрх нь тодорхой хугацаатайгаар олгогддог бөгөөд монопол эрхийг давхар өгч байдаг. Үүнд яаж, хэрхэн бүтээлээ гаргаснаа ил тод тайлбарлах шаардлагатай болдог. Жишээ нь: Шинэ технологи, загвар, химийн томъёо, үйлдвэрлэлийн арга...
Худалдааны нууцын онцлог талууд юу вэ? Худалдааны нууцын жишээ нэрлэ.
Худалдааны нууцийг төр юм уу ямар нэгэн байгууллагад мэдэгдэж баталгаажуулдаггүй бөгөөд өмчлөлд нь хугацаа байдаггүй. Худалдааны нууцийн аюулгүй байдал нь зөвхөн тухайн байгууллагын нууцлалаас хамаарна. Жишээ нь: Хоол хүнсний жор, үйлдвэрлэлийн процесс, бизнесийн стратеги...
Патент болон зохиогчийн эрхийг зөвтгөх 3 философийн хандлагын төлөөлөгчдийг нэрлэ.