Бодис өндөр концентрацитай хэсгээс бага руу шилжихийг юу гэдэг вэ?
Диффуз
Хүний биеийн энергийн гол эх үүсвэр юу вэ?
Нүүрс ус
Шээс үүсгэдэг эрхтэн юу вэ?
Бөөр
Удамшлын үндсэн нэгж юу вэ?
Ген
Биеийн эс ямар хуваагдлаар үрждэг вэ?
Митоз
Ус хагас нэвтрүүлэгч мембранаар шилжих үзэгдлийг юу гэдэг вэ?
Осмос
Ургамалд хамгийн хэрэгтэй 3 эрдэс?
Азот, фосфор, кали
Бөөрний үндсэн нэгжийг юу гэдэг вэ?
Нефрон
A, B, AB, O нь юу вэ?
Цусны бүлэг
Бэлгийн эс ямар хуваагдлаар үүсдэг вэ?
Мейоз
Химийн урвалыг хурдасгадаг уургийг юу гэдэг вэ?
Энзим
Эсийн амьсгал хаана явагддаг вэ?
митохондри
Бөөр өвчлөхөөс хэрхэн сэргийлэх вэ?
Ус сайн уух, даарч хөрөхгүй байх, давс багасгах
Генотип гэж юу вэ?
Генийн бүрдэл
Хромосом юуг агуулдаг вэ?
Генетикийн мэдээлэл (DNA)
Төмсийг давстай усанд хийхэд яагаад зөөлөрдөг вэ?
Осмосоор ус эсээс гадагшилдаг
Хийн солилцоо аль эрхтэнд явагддаг вэ?
Уушги
Шингэний зохицуулгыг юу удирддаг вэ?
Даавар
Aa × Aa эрлийзжилтэд хэдэн өөр генотип үүсэх боломжтой вэ?
3 (AA, Aa, aa)
Хувьсал гэж юу вэ?
амьд организмын шинж чанар өөрчлөгдөх
Энзимийн идэвхэд хамгийн их нөлөөлдөг 2 хүчин зүйл юу вэ?
Температур ба pH
Аэроб амьсгалд ямар хий шаардлагатай вэ?
Хүчилтөрөгч
Мэдрэлийн зохицуулга юугаар явагддаг вэ?
Мэдрэлийн импульсээр
Давамгай генийг юу гэдэг вэ?
Доминант ген
Байгалийн шалгарал гэж юу вэ?
Орчиндоо зохицсон нь амьд үлдэх