Бизнесийн хэрэглэгчийн эрэлт нь эцсийн хэрэглэгчийн ........ үүдэлтэй байдаг.
эрэлтээс
Бизнесийн давтан худалдан авалтад зарим үе шатыг алгасаж болох уу.
болно
Бизнесийн хэрэглэгчийн зан төлөв гэж юу вэ?
Бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, үйлдвэрлэх, түүнийг
худалдан борлуулах, түрээслэх болон бусад компаниудад
нийлүүлэх зорилгоор бараа, худалдан авч байгаа байгууллагын худалдан авах зан төлөв юм.
Байгууллагат хэдэн худалдан авах төвийн гишүүд байдаг вэ?
6
Бизнесийн хэрэглэгчийн худалдан авах үйл явц хэдэн үе шаттай вэ?
8
Худалдан авч буй нэгжийн онцлог шинж эцсийн хэрэглэгчийн худалдан авалттай харьцуулахад шийдвэр гаргалтанд илүү бага хүн оролцдог.
Үнэн үү? Худал уу?
Худал
Бизнесийн хэрэглэгчийн худалдан авах үйл явцын эхний үе шатыг нэрлэнэ үү.
асуудлаа танин мэдэх
Эцсийн хэрэглэгчийн зах зээлтэй харьцуулахад бизнесийн зах зээл нь ...... бөгөөд ........ хэрэглэгчидтэй.
цөөн; том
Жижиглэн болон бөөний худалдааны компаниуд хэрхэн ашиг олдог вэ?
барааг дахин борлуулах эсвэл түрээслэх
Бүтээгдэхүүний үнэ цэнийн шинжилгээ гэж юуг судлахыг хэлэх вэ?
худалдан авах бүтээгдэхүүн нь өртгийг бууруулах боломжтой эсэх; хүчин чадлыг нэмэгдүүлэх эсэх; стандарт шаардлага хангах эсэх
Төрийн худалдан авалт нь ........ зохицуулалттай, шийдвэр гаргалт нь ........ байдаг.
хатуу; удаан
Бизнесийн зах зээлийн худалдан авалтанд нөлөөлөх 5 хүчин зүйлсийг нэрлэнэ үү.
Хүрээлэн буй орчин, байгууллага, хүн хоорондын харилцаа, хувь хүн, худалдан авагч
Бизнесийн худалдан авах нөхцөл байдлын хэлбэрүүдийг нэрлэнэ үү.
Шууд давтан худалдан авалт
Өөрчлөлттэй давтан худалдан авалт
Шинэ зорилгоор худалдан авалт
Бизнесийн зах зээл нь эцсийн хэрэглэгчийн зах зээлээс ямар 3 зүйлээр ялгаатай байдаг вэ?
1. Зах зээлийн бүтэц болон эрэлт
2. Худалдан авч буй нэгжийн онцлог шинж
3. Шийдвэр гаргалтын хэлбэр болон үйл явц
Хаалгач гэж хэнийг хэлдэг вэ? юу хийдэг вэ?
Мэдээллийн урсгалыг хянаж байдаг хүмүүс; Олон нийлүүлэгчээс үнийн санал авч, аль нь тохиромжтойг шүүнэ.