Ажлын байран дахь хүмүүсийн үйл хөдлөлийг судалдаг ойлголт юу вэ?
Байгууллагын зан төлөв.
Хүрээлэн буй орчноос мэдээллийг сонгох, зохион байгуулах, тайлбарлах үйл явц юу вэ?
Хүртэхүй
Тодорхой зорилгын төлөө харилцан үйлчилдэг 2 буюу түүнээс дээш хүнийг юу гэдэг вэ?
Бүлэг
Нэгдмэл зорилгын төлөө эерэг синерги үүсгэн ажилладаг хүмүүсийн нэгдэл юу вэ?
Ажлын баг
Дэлхийн хамгийн урт гол аль вэ?
Нил мөрөн
Ажилчдын ажлын гүйцэтгэлийг үр ашиг, үр дүнгээр тооцдог үзүүлэлт юу вэ?
Ажилчдын бүтээмж
Хүрээлэн буй орчинд байгаа зүйл эсвэл хүнд эерэг, сөрөг байдлаар хариу үйлдэл үзүүлэхийг юу гэдэг вэ?
Хандлага
Байгууллагын бүтцээр тодорхойлогддог, зорилго биелүүлэхэд чиглэсэн бүлэг юу вэ?
Албан бүлэг
Бүлгийн гишүүд анх уулзаж, зорилго, бүтэц, манлайлагчаа тодорхойлдог үе шат аль вэ?
Бүрэлдэх үе шат /Forming/
Дэлхийн хамгийн том далай аль вэ?
Номхон далай
Ажилтны хийж байгаа ажлын талаарх ерөнхий хандлагыг юу гэдэг вэ?
Ажлын ханамж
Хүний нэг шинж чанар дээр үндэслэн тухайн хүнийг бүхэлд нь дүгнэхийг юу гэдэг вэ?
Галло эффект
Бүлгийн гишүүдийн хүлээн зөвшөөрсөн зан үйлийн стандартыг юу гэдэг вэ?
Норм
Бүлгийн гишүүд хоорондоо зөрчилдөх үе шат аль вэ?
Зөрчилдөх үе шат /Storming/
Монгол Улсын анхны нийслэл гэж үздэг хот аль вэ?
Хархорум /Хархорин/
Хулгай хийх, худал хэлэх, дүрэм журам мөрдөхгүй байх зэрэг нь ямар зан төлөв вэ?
Ажлын байрны зохисгүй зан төлөв
Өөрийн шинжийг бусдад хамаатуулан ойлгох хүртэхүйн хялбарчлал юу вэ?
Хүртэхүйн тусгал /Projection/
Бүлгийн гишүүнээс хүлээгдэж буй зан төлөвийг юу гэдэг вэ?
Дүр /Role/
Багаар ажиллах үед зарим гишүүн бусдад найдаж, өөрийн оролцоог багасгах үзэгдэл юу вэ?
Нийгмийн залхуурал /Social loafing/
Хүний биед нийт хэдэн яс байдаг вэ?
206 яс
Хувь хүний зан төлөвт хүчтэй нөлөөлдөг 3 зүйлийг нэрлэнэ үү
Хандлага, зан чанар, үнэт зүйл
Бусдын үйл хөдлөлийг дотоод эсвэл гадаад шалтгаантай холбон тайлбарлах онол юу вэ?
Атрибюцийн онол
Бүлгийн гишүүд бие биедээ хэр ойр дотно, бүлэгтээ тогтвортой байх хүсэлтэй байгааг илэрхийлдэг ойлголт юу вэ?
Нягтрал /Cohesiveness/
Бүлгийн зөрчилдөөнөөс зайлсхийхийн тулд буруу шийдвэрийг ч хүлээн зөвшөөрөх хандлага юу вэ?
Бүлгийн сэтгэлгээ /Groupthink/
Далайн түвшнээс дээш хэмжвэл Эверест хамгийн өндөр уул. Харин сууриас оргил хүртэл хэмжвэл дэлхийн хамгийн өндөр уул аль вэ?
Мауна Кеа