Анхаарал гэж юу вэ?
хүний сэтгэц ухамсар ямар нэг зүйл дээр чиглэн төвлөрөх процессыг анхаарал гэнэ.
Анхаарлын төвлөрөлт гэдэг нь?
нэг обьектод хүний сэтгэц ухамсар нэгдэн чиглэх шинж
Анхаарлын тогтворжилт гэдэг нь?
тодорхой юмс болон түүний хэсэг талуудад төвлөрсөн анхаарлыг хэсэг хугацааны турш барих чадвар
Анхаарлын хуваарилалт гэж юу вэ?
нэгэн зэрэг ухамсарт хэд хэдэн обьектыг тусгах үйл явц
Анхаарлын физиологи үндэс гэж юу вэ?
Их тархины гадрын хөөрлийн ноёлох голомт
Анхаарлын тархалт гэдэг нь?
Тухайн обьектод сэтгэц ухамсрыг төвлөрүүлэх чадваргүй болох үйл явц
Танин мэдэх үйл ажилгаанд ямар төрлийн анхаарал түлхүү шаардагдаг вэ?
бүх төрлийн анхаарал
Анхаарал нь танин мэдэхүйн процесс уу? танин мэдэхүйн процессыг дагалдан илрэх үйл явц уу?
анхаарал нь танин мэдэхүйн процесс юм.
Анхаарлыг хөгжүүлэх үндсэн аргуудаас дурдана уу?
Өөрийн анхаарлыг судалж тохирох аргыг хэрэглэх
Анхаарлыг хэрхэн үүсэж байгаагаас нь хамааруулан хэд ангилдаг вэ?
3 ангилдаг
санамсаргүй, зориудын , хожуу идэвхжих гэж ангилдаг.
Анхаарлын шилжилт гэдэг нь?
анхаарлыг нэг обьектоос нөгөө руу чиглүүлэх явц
Н.Н.Ланге анхаарлын хэлбэр өөрийн болгон эзэмших хэлбэр болохын хувьд хэд ангилсан бэ?
1. хариу үйлдлийн
2. зөн совингийн
3. зоригийн
Анхаарал нь ухамсрын гадаад идэвхтэй илрэл хэмээн ямар эрдэмтэн үзсэн бэ?
Фуко Делвер
Доминант голомт буюу ноёлох голомт гэж юу вэ?
их тархины гадарт хөөрлийн голомт үүсээд хэсэг хугацааны туршид бусдыгаа дарангуйлах байдлаар тогтвортой байх хэлбэр юм.
Анхаарлыг судлан тодорхойлсон эрдэмтдээс нэрлэнэ үү?
Г.Т.Рибо, Г.Ухтомский, Г.Ланге