Бүх өмнөх сэтгэлийн хөдөлгөөнийг түр зогсолтод оруулан зөвхөн тухайн үед сонирхол татсан асуудал руу бүх анхаарлаа төвлөрүүлэхийг шаардах. Энэ нь Сэтгэл хөдөлгөөний үндсэн хэлбэрийн аль нь вэ?
- Гайхшрал
Хүний нүүрний булчин шөрмөсний хөдөлгөөний өөрчлөлтөд үндэслэн боловсруулагдсан онол?
- Нүүрний хариу урвалын онол
Гадаад болон дотоодоос ирсэн өдөөгчид үзүүлэх хүний субъектив хариу урвалыг юу гэх вэ?
- Сэтгэл хөдлөл
Хувь хүний ертөнцийг хүртэх хүсэл тэмүүллээс шалтгаална гэж үзсэн эрдэмтэн?
- А. Н. Леонтьев
Сэтгэл хөдөлгөөн мэдрэмжийн тухай онолуудад яг ямар сэтгэл хөдлөлийг анхдагч гэж үздэг вэ?
- 7 сэтгэлийн хөдөлгөөний хэлбэр ( сонирхол, уйтгар, баяр баясгалан, уур, айдас гайхшрал)
Ч.Дарвины онолоор сэтгэл хөдлөлийн нүүрний хувирал юунаас үүссэн бэ?
Хувьслын явцад амьд үлдэх хэрэгцээнээс.
Жэймс-Ланжийн онолоор эхлээд юу явагддаг вэ?
Физиологийн өөрчлөлт эхэлдэг.
Кэннон-Бардагийн онолоор сэтгэл хөдлөл ба физиологийн өөрчлөлт хэрхэн үүсдэг вэ?
Нэгэн зэрэг зэрэгцэн үүсдэг.
Нүүрний хариу урвалын онолын жишээ хэлнэ үү.
Инээмсэглэхэд аз жаргал мэдрэгдэнэ.
Паул Экманы тодорхойлсон үндсэн 6 сэтгэл хөдлөлийн нэгийг нэрлэ.
Аз жаргал, Уур, Гуниг, Айдас, Гайхшрал, Жигшил
Шахтер-Зингерийн онолоор сэтгэл хөдлөл юунаас хамаардаг вэ?
Физиологийн сэрэл ба нөхцөл байдлын танин мэдэхүйн тайлбараас.
Гомеостатик системийн үүрэг юу вэ?
Биеийн дотоод тэнцвэрийг хадгална.
Сэтгэл хөдлөлийн систем хүний юунд нөлөөлдөг вэ?
Зан үйл, сэдэл, танин мэдэхүйд нөлөөлдөг.
Стеник сэтгэлийн хөдөлгөөн гэж юу вэ?
Хүний идэвх, энергийг нэмэгдүүлдэг сэтгэл хөдлөл.
Астеник сэтгэлийн хөдөлгөөн гэж юу вэ?
Юу ч хийх хүсэлгүй болгож идэвх бууруулдаг байдал.
Изардын онолоор сэтгэл хөдлөл ямар шинжтэй вэ?
Төрөлхийн, бие даасан үндсэн хэлбэрүүдтэй.
Ялгаварт сэтгэл хөдлөлийн онолоор нэг сэтгэл хөдлөл нөгөөгөөр солигдож болох жишээ хэл.
Сонирхол айдас болж хувирах.
FACS арга зүй юуг шинжилдэг вэ?
Нүүрний булчингийн хөдөлгөөнийг кодлон шинжилдэг.
FAST арга юунд ашиглагддаг вэ?
Нүүрний хэсгүүдийг зурагтай харьцуулж үнэлэхэд.
Сэтгэл хөдлөлийн хамгаалах үүрэг юу вэ?
Аюул эрсдлээс сэрэмжлүүлж хамгаалах үйлдэл үүсгэдэг.
Психоанализын онолоор сэтгэл хөдлөлийг юу бий болгодог вэ?
Далд ухамсар, дотоод зөрчил, либидо энерги.
Сэтгэл хөдлөлийн 3 түвшинг нэрлэ.
Нейрофизиологийн, булчингийн, феноменологийн түвшин.
Эерэг сэтгэл хөдлөл хүмүүсийн харилцаанд ямар нөлөөтэй вэ?
Харилцааг ойртуулж сайжруулдаг.
Өдөөлтийн систем ямар хэрэгцээг мэдээлдэг вэ?
Өлсөх, цангах, өвдөлтөөс зайлсхийх, тав тух эрэх хэрэгцээ.
К.Изардын ангиллаар 3 сэтгэл хөдлөлийг нэрлэ.
Сонирхол, баярлах, айдас.