Дараахаас аль нь “мэдээ цуглуулах” шатанд хамаарах вэ?
A. KPI тооцоолох
B. Өртгийн тооцоо хийх
C. Хэрэглэгчийн зан төлөв судлах
D. Тайлан боловсруулах
Дараах аль нь удирдлагын бүртгэлийн мэдээлэлд хамаарахгүй вэ?
A. Зардлын шинжилгээ
B. Ашгийн тооцоо
C. Хөрөнгийн зах зээлийн мэдээ
D. Төсөв–гүйцэтгэлийн харьцуулалт
C
KPI гэж юуг илэрхийлэх вэ?
A. Санхүүгийн тайлан
B. Гүйцэтгэлийн гол үзүүлэлт
C. Татварын тайлан
D. Санхүү бүртгэлийн систем
B
Аутсорсингийн гол зорилго юу вэ?
Гол үйл ажиллагаандаа төвлөрч, зардлаа бууруулах.
Удирдлагын бүртгэл,санхүүгийн бүртгэл хоёрын ялгаа нь юу вэ?
Санхүүгийн бүртгэл нь гадаад тайлагналд, удирдлагын бүртгэл нь дотоод шийдвэрт чиглэнэ.
Үнэ цэнэтэй мэдээлэл хэрхэн бүрддэг вэ?
Мэдээ цуглуулах, мэдээ боловсруулах, стратегитай уялдуулах, шийдвэр гаргалтыг дэмжих
Мэргэжлийн аутсорсингийн үйлчилгээ авах нь яагаад зардал хэмнэлттэй байдаг вэ?
Дотоод ажилтан авах, сургалт, татвар, оффисын зардлыг багасгадаг тул.
Борлуулалтын урьдчилсан таамаглалыг өндөр нарийвчлалтай боловсруулахад хамгийн тохиромжтой технологи аль вэ?
Big data ба AI
Ашигт ажиллагааны шинжилгээний нөлөө?
Аль бүтээгдэхүүн ашигтайг тодорхойлж, стратегийг засах боломж олгодог.
Үнэ цэнийн гинжин хэлхээ (Value Chain) гэж юу вэ, мөн үнэ цэнийн гинжин хэлхээ болон удирдлагын бүртгэлийн мэдээлэл хоорондын уялдаа юу вэ?
Value Chain гэдэг нь Байгууллага түүхий эд авснаас эхлээд хэрэглэгчид эцсийн бүтээгдэхүүн хүргэх хүртэлх бүх үйл ажиллагааны нийлбэр процесс юм.Value Chain нь хаана үнэ цэн бүтэж байгааг, удирдлагын бүртгэл нь түүнийг тоогоор нотолж өгдөг. Удирдлагын бүртгэлийн мэдээллийн тусламжтайгаар Value Chain-ийн үе шат бүрийн зардал, ашиг, үр ашгийг шинжилж, аль хэсгийг сайжруулах, аль хэсгийг татан буулгах стратегийн шийдвэрийг гаргадаг. Иймээс эдгээр нь байгууллагын үнэ цэнийг нэмэгдүүлэхэд салшгүй уялдаатай байдаг.